БНСУ: Дайны үеийн харуулын постыг эргэн сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2023.11.29-нд нийтлэгдсэн

БНСУ: Дайны үеийн харуулын постыг эргэн сэргээнэ

БНСУ: Дайны үеийн харуулын постыг эргэн сэргээнэ

Хойд Солонгос улс хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд зэвсэг, техникээ байршуулна гэдгээ мэдэгдсэн. Үүний хариуд Өмнөд Солонгос зүүн фронт дахь зэвсэггүй харуулын постыг сэргээхээр хэлэлцэж байна.

Солонгос хоорондын цэргийн хурцадмал байдлыг бууруулах хэлэлцээрийн дагуу 2018 онд цэрэггүй бүсэд хоёр улс тус тус 10 харуулын постыг нураасан. Гэвч түүхэн үнэ цэнийг нь харгалзан нэг харуулын постыг бүрэн бүтэн боловч зэвсэггүй үлдээжээ. Энэ нь Сөүлээс зүүн хойд зүгт 155 км-ийн зайд орших Госон дахь харуулын пост юм. Нураан буулгасан 10, 10 постоос гадна хойд болон өмнөд хэсэгт 150, 50 харуулын пост тус тус бий.

Госон дахь харуулын пост нь Солонгосын дайны дараа байгуулагдсан анхны харуулын постуудын нэг юм.

Эх сурвалжийн мэдээлснээр “Бусад устгасан посттой харьцуулахад Госон дахь харуулын постыг сэргээн засварлахад харьцангуй хялбар. Учир нь уг байгууламж бүрэн бүтэн хэвээрээ байгаа. Түүнчлэн уг байгууламж нь стратегийн чухал бүс нутагт байрладаг” аж.

Харуулын пост сэргээн засварлах ажлаас гадна Өмнөд Солонгос улс түр ажиглалтын цэг, зэвсгийг бэлтгэж байна.

Эргэн сануулахад, Хойд Солонгос улс цэргийн тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөнтэй холбоотойгоор хоёр улсын харилцаа улам хурцдаад буй билээ. Өмнөд Солонгос улс хоёр Солонгос хоорондын гэрээний зарим хэсгийг түдгэлзүүлсэн бол Умардын тал хэлэлцээрийн дагуу зогсоосон байсан цэргийн бүх арга хэмжээгээ сэргээнэ гэжээ. Өмнөдийн албаныхан хилийн ойролцоох үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд өдөөн хатгалгыг эсэргүүцэх шаардлагатай арга хэмжээг авна гэлээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж