УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2023.11.29/ болж, Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-ын дарга Ж.Хунанг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ.
Тэрбээр 2022 оны зургадугаар сарын 17-нд ХЭҮК-ын даргаар томилогдсон бөгөөд гишүүд нь “Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших ёстой” гэж үзсэн байна. Тиймээс чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд түүний хүсэлтийг хүлээн авч дэмжсэнээр эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхээр болов.
Г.ХОРОЛ