Хамас бүлгийн барьцаалсан хүмүүс дунд 10 сартай нялх хүүхэд байжээ. Гэвч барьцаанд байгаа хамгийн залуу иргэн Кфир Бибасыг Хамасынхан Хан Юнис хотод Палестины тусдаа террорист бүлэглэлд хүлээлгэн өгсөн гэж Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгдлээ. Хан Юнис хот нь Израилийн дараагийн довтолгооны бай болох төлөвтэй байна. Тиймээс хүүхдийг эвлэрлийн гэрээг сунгах яриа хэлэлцээний хөшүүрэг болгон ашиглаж магадгүй юм.
“Барьцааны хүмүүсийг палестин хоригдлуудаар солилцох гэрээний хугацаа дуусмагц Газын зурвас дахь довтолгооны хүчээ нэмэгдүүлнэ” гэж Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант хэллээ.
Талууд эхний удаад дөрвөн өдрийн гал зогсоох хэлэлцээр байгуулсан. Гэрээг 48 цагаар сунгаж, барьцааны 20 хүнийг суллахаар болжээ. Энэ хүрээнд Даваа гаригт есөн хүүхэд суллагдсаны гурван настай ихэр хүүхэд байжээ. Гэвч 10 сартай Кфир Бибас болон түүний дөрвөн настай эгч Ариел нарыг Хамасынхан өөрсдөө хянахаа больсон гэж мэдэгдэв. Энэ мэдэгдэл олны дургүйцлийг төрүүлээд байна.
Хүүхдийг марксист-ленинист террорист бүлэглэл болох Палестиныг чөлөөлөх ардын фронтод хүлээлгэн өгсөн гэж Аюулгүй байдлын шинжээч Майкл Хоровиц хэллээ.
Барьцааны хүмүүсийг өөр бүлэглэлд шилжүүлсэн ч хариуцлагыг нь Хамас хүлээх болно гэж Израилийн армийн адмирал Даниел Хагари мэдэгдэв.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ