АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Оюунцэцэгийг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2023.11.29-нд нийтлэгдсэн

АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Оюунцэцэгийг сонгожээ

АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Оюунцэцэгийг сонгожээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо/АЭХ/-ны зөвлөлдөх зөвлөлийн хурал өчигдөр /2023.11.28/ болж, тэргүүн дэд ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нараа сонгожээ. Тодруулбал, тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Оюунцэцэгийг, дэд ерөнхийлөгчөөр Б.Пунсалмаа, Д.Энхтуяа, Х.Номингэрэл, Э.Цэцэгсайхан, Д.Үүрийнтуяа, Н.Одонгуа, Р.Булгамаа, Э.Ариунтунгалаг, Ц.Алтанцэцэг нарыг тус, тус сонгосон байна. АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Оюунцэцэг нь олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслангийн захирлаар ажиллаж байсан аж. Харин АЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Пунсалмаа АЭХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөөд ялагдаж байсан, "М-Ойл групп" -ын захирал юм. Д.Энхтуяа нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бол Х.Номингэрэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв. АЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа нь Ашигт матлмал газрын тосны газрын даргаар ажиллаж байсан бол Р.Булгамаа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх байв.

Сануулахад, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь өнгөрсөн есдүгээр сарын 25-нд дээд чуулганаа зарлан хуралдуулж, ерөнхийлөгчөөрөө Б.Жаргаланг томилж байсан юм. Нийт 600 гаруй төлөөлөгч оролцсоноос хамгийн олон саналыг Б.Жаргалан авснаар тус холбоог удирдах үүрэг хүлээсэн. Харин өчигдөр тэргүүн болон дэд ерөнхийлөгч нар нь сонгогдсоноор тус холбоо бүрэлдэхүүний хувьд шинэчлэгдэж байна гэж хэлж болох аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж