Нурсан хонгилд гацсан хүмүүсийг гар аргаар нүүрс олборлогчид аварчээ

Нурсан хонгилд гацсан хүмүүсийг гар аргаар нүүрс олборлогчид аварчээ

Нурсан хонгилд гацсан хүмүүсийг гар аргаар нүүрс олборлогчид аварчээ

Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттаракханд мужид Гималайн хурдны замын хонгил хэсэгчлэн нурснаас гацсан 41 ажилтныг 17 хоногийн дараа аварсан тухай Энэтхэгийн Зам тээврийн сайд мэдэгдлээ. Тэднийг арваннэгдүгээр сарын 12-ноос хойш аврахаар хэд хэдэн удаа бүтэлгүйтсэний эцэст "харх уурхайчид" гэж нэрлэгддэг гар аргаар олборлогчдыг ашигласнаар амжилтад хүрчээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди олон нийтийн сүлжээгээр дамжуулан аврах ажиллагаа амжилттай болсон нь "хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж байна" гэж мэдэгджээ. Аврагдсан хүмүүсийг мариголд цэцгийн хэлхээтэй угтсан бөгөөд хонгилын гадаа салют буудаж, хүмүүс хөгжөөж байв.

Энэтхэгт одоог хүртэл өргөн хэрэглэгдэж байгаа гар аргаар нүүрс олборлох уламжлалт аргын мэргэжилтнүүдийг “харх уурхайчид” гэдэг.

Аврагчид хүнд машин механизм ашиглан гацсан ажилчдад хүрэх гэсэн оролдлого нь 14 хоног бүтэлгүйтсэний эцэст тэдний тусламжийг авсан байна. Гар аргаар нүүрс олборлогч 24 хүнээс бүрдсэн баг хог хаягдлын овоолгыг гараар өрөмдөж, гацсан хүмүүс рүү нарийхан гарц гаргахаар Даваа гаригаас ажилдаа оржээ. Тэд нүх гаргасныхаа дараа гацсан ажилчин бүрийг дугуйтай дамнуурга дээр тус тусад нь гаргажээ.

Уттаракханд мужийн Силкьяра дүүрэгт барьж буй хурдны замын хонгил хэсэгчилж нурснаас  ажилчид гацсан боловч нурсан эхний өдөр хонгилд жижиг хоолой өрөмдсөнөөр аврагчид ажилчдыг хүчилтөрөгч, хоол хүнс, эм тариагаар хангалттай хангах боломжтой байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

insurgent 2023-11-29 202.21.107.89

Эднүүс манайд газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа ш д хаха

Avatar

ZOCHIN 2023-11-29 202.55.183.178

эНЭ ТАВЧИГТАЙ НӨХДҮҮД ХИЙХГҮЙ ЮМГҮЙ БОЛЛОО ШҮҮ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТ, ХАБ, АЖЛЫН ОРЧИН ГОЛОХГҮЙ ЮУ Ч ХАМААГҮЙ ХИЙХ ЮМ БНА

Avatar

Нэргүй 2023-11-29 216.38.195.74

idt#;

Avatar

π 2023-11-29 216.38.195.74

71-

Avatar

gadni baaxan 2023-11-29 216.38.195.74

– daytnw-

Avatar

Нэргүй 2023-11-29 216.38.195.74

2000 ?

Avatar

Нэргүй 2023-11-29 216.38.195.74

-## -; ?

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж