Украины Цэргийн тагнуулын дарга Кирилл Будановын эхнэр Марианна Буданова хүнд металын хордлого авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов Мягмар гаригт мэдэгдлээ.
Кирилл Буданов нь Оросын эсрэг нууц ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдэг Украины цэргийн тагнуулын ГУР агентлагийг тэргүүлдэг. Украин болон барууны орнуудад Буданов нэр хүнд сайтай. Түүнийг сөрөг довтолгооны далд зохион байгуулагч гэж Оросын хэвлэлүүдээр нэрлэдэг. 37 настай Кирилл Буданов хэд хэдэн удаа амийг нь хороох оролдлогын бай болсон бөгөөд түүний машинд бөмбөг дэлбэлсэн удаатай. ОХУ-ын шүүх Будановыг өнгөрсөн дөрөвдүгээр сард терроризмын хэргээр яллажээ.
Марианна Будановоос гадна ГУР агентлагийн хэд хэдэн албан тушаалтанд хордлогын хөнгөн шинж тэмдэг илэрсэн байна.
Хэрвээ Будановын эхнэрийг зориудаар хордуулсан нь батлагдвал 21 сар үргэлжилсэн дайны үеэр Украины өндөр түвшний удирдагчийн гэр бүлийн гишүүнийг онилсон хамгийн ноцтой хэрэг болно. Хорыг хоол хүнсээр нь дамжуулсан байх магадлалтай гэж Украины хэвлэлд мэдээлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ