Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсч хөгжсөний түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан банк санхүүгийн системийн хөгжил, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах хүрээнд энэхүү бүтээлийн уралдааныг зарлаж байна. Бүтээлийн уралдааны зорилго нь эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтэд болон оюутнуудыг дэмжих, тэдгээрийн бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцох хүсэлтэй судлаач, оюутнуудын бүтээлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 16:00 цаг хүртэл цахим хэлбэрээр erti@mongolbank.mn хаягаар хүлээн авна.
Уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.
Нэргүй 2023-11-29 121.160.160.236
Эрдэм шинжилгээ нойл газрынхан эрдэм шинжилгээний уралдаан зарлав гэж уншлаа