Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарыг Цэцэд өгчээ

Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарыг Цэцэд өгчээ

Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарыг Цэцэд өгчээ

Нэр бүхий иргэд Хотын дарга асан Д.Сумъяабазар, Хотын дарга Х.Нямбаатар нарын УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тухай тогтоол, Засаг даргаар томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж,  даваа /2023.11.27/ гаригт Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Тодруулбал, 2020 оны сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар хоёулаа бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болголгүй УИХ-ын гишүүнээсээ өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, УИХ-аас тогтоол гаргасан. Тэгвэл энэ тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж нэр бүхий иргэд үзсэн байна.

Сануулахад, Д.Сумъяабазарын хувьд 2020 оны сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдож тангаргаа өргөсөн ч 2023 оны аравдугаар сард Нийслэлийн МАН-ын даргын хувьд, улс төрийн намын удирдлагын тохиролцооны дагуу Хотын даргаар томилогдохоор гишүүнээсээ чөлөөлөгдсөн байдаг. Мөн Х.Нямбаатарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон ч 2023 оны аравдугаар сард мөн л намын удирдлага, улс төрийн тохиролцооны дагуу Хотын даргаар томилогдсон юм.

Иргэдийн мэдээлэлд, 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 30 дугаар тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 80 дугаар тогтоол тус бүр нь ард түмний төлөөлөгчдийн байгууллага болох парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаанд хууль бусаар халдаж, Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчлөө.  Өөрөөр хэлбэл Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн бол ард түмнээс мандат авч сонгогдсон, ард түмний төлөөлөгчдийн байгууллагын гишүүн агаад түүнийг Улсын Их Хурлаас дур мэдэн, Үндсэн хуульд үндэслээгүй тогтоол гаргаж, бүрэн эрхийн хугацаанд нь (4 жил) хууль бусаар халдаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Тэрчлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээ дуусгавар болгосон Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нарын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 1 дахь Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэх заалтыг ноцтой зөрчиж, ард түмний сонголтыг үл хүндэтгэсэн, Монгол Улсын үндсэн хуульт ёс, парламентат ёсны түүхэнд хараар бичигдэх харамсалтай үйл явдал болсон хэмээн үзэж байна.

Мөн нэр бүхий иргэд Цэцэд гомдол гаргахдаа Хотын дарга асан Д.Сумъяабазар, Хотын дарга Х.Нямбаатар нарыг Хотын даргаар томилсон Ерөнхий сайдын захирамж нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн давхар мэдээллийг гаргажээ.

Иргэний гаргасан мэдээлэлд, Засаг даргыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлэхгүйгээр, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь Үндсэн хуулийн бус аргаар дуусгавар болгосон Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж, томилсон Ерөнхий сайдын 66, 167 дугаар захирамжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 буюу Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зйүлийн 1 дахь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Жардугаар зүйлийн 2 дахь “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэх заалт, түүнчлэн Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэх заалтыг ноцтой зөрчсөн явдал болжээ. Иймээс ард түмний засаглах эрхийг хангах гол үндэс болсон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд халдсан Ерөнхий сайдын 66, 167 дугаар захирамжуудыг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаарх асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хандаж байна.

Хуулийн дагуу Үндсэн хуулийн Цэц гомдол гаргасан иргэнд 14 хоногийн дотор хариу өгөх зохицуулалттай. Энэ хугацаанд иргэнээс ирсэн гомдлыг Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэх шаардлагатай эсэх, хэрэв хэлэлцэх бол Цэцийн нэг гишүүнд хувиарлах зохицуулалттай бөгөөд тухайн Цэцийн гишүүн судалж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.184.99

Ерөнхий сайд энэ суудал лээрээ мөнх байх юм шиг , дураар дургиж их галзуурч байна даа Төр бас эзэнтэй гэдгээ харуулнаа

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2023-11-29 66.181.176.223

Сумъяабазар, Нямбаатар нарыг Цэцэд өгөөгүй Улсын Их хурлын тогтоолыг Үндсэн Хуулийн Цэцэд өгсөн байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-29 202.55.188.94

хүүк ч гэсэн еөкийн сонгуульд орохын тулд тэр жил хуурамчаар огцорсон этгээд шүү дээ .цэуэд өгсөнч болохоор амитан .

Avatar

Нэргүй 2023-11-29 202.126.88.212

Зөв, одоо цэцийг үнэхээр үндсэн хуулийг чандлан сахиулагч мөн үү гэдгийг харах үлдлээ

Avatar

Нэргүй 2023-11-29 59.153.86.200

Маш зөв. МАН бол хуулийг жинхэнэ зөрчдөг нам. Үндсэн хуулийн эцэ ньч гэсэн хуулиа өөрсдөө зөрчдөг

Avatar

Сорооноо 2023-11-29 66.181.187.229

ер нь бол монголын хууль энэ хүмүүст үйлчлэхгүй ээ.ерөнхий сайд нь хуулиа мэдэхгүй.ерөнхийлөгч нь бас мэдэхгүй.их хурлын гишүүд нь мэдэхгүй Цэцийхэн мэддэг юмуу үгүй юмуу

Avatar

З 2023-11-29 66.181.183.125

Умьяабазар өуцаад л гишүүнээ хиынэ биз дээ. Энэ АН-ын нөхдүүд их хуралд суучих санаатай юм бичээд бнаа. Хөөрхий дөа

Avatar

Зочин 2023-11-29 59.153.113.21

Хийх ажилгүй мангарууд дэмий балай юм бичиж хүмүүсийн цагийг үрэхээ боливол ясий

Avatar

Ард 2023-11-29 202.9.46.242

Зөв овшоор нүүрс авилгачидад хатуу ял өгдөг болгоно гэж гарч ирсэндэээ

Avatar

Нэргүй 2023-11-29 103.212.117.243

DYYDLGN MERGJLN ZYGAATSN SEXSDN80955877

Avatar

Нэргүй 2023-11-29 103.212.117.243

SEKSDI XNGAAD XUSNEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-29 103.212.117.243

SEXSYG MERGJLN VAWALDGCH80955877

Avatar

Нэргүй 2023-11-29 103.212.117.243

AX NART XANG NA SEKSDI80955877

Avatar

Хууль 2023-11-29 76.154.159.82

Хууль дээдлэх, хууль сахиулах ёс Монгол Улсад алдагдаад олон жилийн нүүр үзлээ. Хууль тогтоох дээд байгууллага нь Үндсэн Хуулиа мэддэггүй. Хууль сахиулах цагдаа нь эрх баригчдын нөлөө дор ажилдаг. Ийм завхарсан тогтолцоотой болсон. Хэрэв зээ цэс үндсэн хуулийн манаач юм бол маш учир начиртай өргөдөл гаргажээ. Цэц хүлээн авахгүй бол улс төрийн цэц болсныг баталгаажуулах болно.

Avatar

зочин 2023-11-29 202.126.90.18

Энэ асуудлаа тухайн үед нь гаргаж тавиад засуулахгүй яасан юм.. Сая л мэдээ юу. АН-ынхны хорон явуулгын нэг л байна. Улсын их хурлын гишүүн цөөнгүй хүмүүс үүнээс өмнө,гишүүнчлэлээсээ татгалзаж, өөр ажилд шилжиж байсан.Хориглосон заалт байдаг юм уу.

Avatar

Нэргүй 2023-11-29 103.212.117.243

SADARTLA SEMSDN80955877ZYGAATSI

Avatar

Нэргүй 2023-11-29 202.126.88.168

цэц битгий хэл шүүхэд өгөхөөр хэрэгтэнүүд

Avatar

зочин 2023-11-29 202.126.90.18

Ийм малууд АН-д олон бий.

Avatar

зочин 2023-11-29 202.126.90.18

Ийм малууд, зэрлэг танхай этгээдүүд, нацистүүд шиг юмнууд АН-д олон бий.

Avatar

Нэргүй 2023-11-29 103.212.117.243

47DESH SEKSYG ERTEI TSAGIG80955877

Avatar

Нэргүй 2023-11-29 103.212.117.243

SEKSEER UILCHILGE80955877

Avatar

Нэргүй 2023-11-29 103.212.117.243

ZYGAATSI SEKSDN80955877

Avatar

zochin 2023-11-29 103.57.94.74

Нүүрснийхэн kk

Avatar

Бадарч тахар 2023-11-29 66.181.180.252

Иргэн Ламжав л бичээ биз !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж