Сурвалжлага: Томуугийн өвчлөл 0-15 насныхны дунд эрс нэмэгджээ

Сурвалжлага: Томуугийн өвчлөл 0-15 насныхны дунд эрс нэмэгджээ

"Манай охин ангиасаа ханиад авчихсан юм шиг байна. Уг нь манай эхнэр цэцэрлэгийн багш болохоор хаширлаад охиноо явуулахгүй байсан юм. Гэтэл яваад удаагүй ханиад хүрээд хүндэрчихсэн байна. Ханиалгаад л яваад байсан юм. Ядаж байхад бид хоёрын зав болохгүй байсан. Эм өгөөд л байсан, ханиад нь зүгээр болсонгүй. Тэгээд өнөөдөр үзүүлэхээр иртэл дугаартай байна" гэж охиноо Эх нялхаст үзүүлэхээр авчирсан аав н.Энхбаатар ярьж байлаа.

Хүйтэн, сэрүүний улирал эхлэхээр эцэг эхчүүд, багш нарын гол дайсан ханиад, томуу болдог. Яаж ч урьдчилсан сэргийлж, хамгаалсан өвлийг ханиадгүй давна гэж бараг л байхгүй. Өнөөдөр ч “Эх нялхас”-ын хүлээн авах хэсэгт амны хаалттай, хий, хуурай ханиалгасан хүүхдүүдээр дүүрэн байна. Яаралтай тусламжийн хаалга руу хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүдийн цуваа өдөр бүр л тасрахгүй.

Дотор нь ч эмчид үзүүлэх гэж урт цуваа хүлээнэ. Хоногтоо тус төвийн яаралтай тусламжийн тасагт 200 гаруй хүүхэд томуу, томуу төст эмгэгийн шинжтэй, халуурсан, амьсгаадсан, амьсгал шуугдсан байдалтай ирж үзүүлж байгаа гэнэ.

Энэ өдрийн ээлжийн ахлахтай уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл авах гэсэн боловч завгүй, үзэх хүүхэд их учир боломж олдсонгүй. Шалан дээр, сандал дээр суусан эцэг, эхчүүд, хүүхдүүдэд тухгүй байгаа нь тэдний царайны хувирал, хоолойн өнгөнөөс илхэн. Нарийхан, жижиг коридорт олон хүн дугаарлан зогсох нь орчны хэмийг улам нэмэгдүүлэх агаад үүнээс болж нялхас хөлс, нулимс, нусандаа баригдана.

Эх нялхасын эргэн тойронд байрлах эмийн сангуудаар ч эмчийн бичиж өгсөн эмийг хайсан аав, ээжүүд, эмээ өвөө нар ганц нэгээр тогтохгүй. Харамсалтай нь, сурагласан эм нь тэр хавийн эмийн сангуудаар дууссан байх аж. Эмийн сангийн эмч амьсгалын тогтолцоо, ханиад томуу, харшлын эсрэг эм эрэлттэй байгаа гэлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн мэдэгдсэнээр томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд 0-15 насныхны дунд энэ төрлийн өвчлөл эрс нэмэгджээ. Мөн ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байснаас 102 нь томуу, томуу төст өвчин болох хатгааны улмаас хэвтсэн бол 19 нь Covid-19-ийн шалтгаантай, мөн 72 тохиолдол нь салхин цэцэг өвчний халдвар авч, эмчлүүлж буй аж.

ХӨСҮТ-ийн хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчлүүлж байна. Үүнээс 20-26 нь томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлдэг.

Микоплазмын шалтгаантай хатгаа нэмэгдсэн гэх. Гэхдээ энэ нь шинэ халдвар биш гэнэ. Нийт хүн ам дунд бүртгэгдэж байдаг халдвар. Шинж тэмдэг нь амьсгалын дээд замаар илэрдэг ч бага насныхан халдвар авсан тохиолдолд хатгаа болж хүндрэх эрсдэлтэй. Тэр дундаа тав хүртэлх настай хүүхэд энэ вирусээр өвчилбөл хүндрэх эрсдэлтэй гэжээ.

Эх нялхастай харьцуулахад Бага тойрууд байрлах Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг 17:00 цагийн орчимд ачаалал багатай байлаа. Хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн хэсэгт ээлжээ хүлээн суух О.Нэргүйн хувьд бага хүүгээ үзүүлэхээр иржээ. Тэрбээр “Дараалал гайгүй л байх шиг байна. Би одоо гурав дахь удаагаа ирж байна. Сарын өмнө ирэхэд хүн ихтэй байсан. Өнөөдөр харьцангуй гайгүй байна. Бараг цаг хүлээж л эмчдээ үзүүллээ. Өнгөрсөн жилийн өдийд бол доод тал нь хоёр цаг хүлээсэн байх. Манай хүүгийн ханиалга нь намдахгүй арга ядаад хүрч ирлээ" гэв.

Тус эмнэлэгт нэг зүйл анзаарагдсан нь яаралтай тусламжийн насанд хүрэгчдийн тасаг ачаалал тун багатай, бараг өвчтөн, үйлчлүүлэгчгүй гэж хэлж болохоор байв. Гэтэл яг эсрэг талд нь байрлах хүүхдийн тасагт хүний хөл татрахгүй харагдана.

Томуугийн халдвараар халдварласан бол өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх, амьсгаадах, бачуурах, хордлогын шинж тэмдэг илэрнэ. Энэ нь бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор 300 мянган тун вакциныг эрсдэлт бүлгийнхэнд хийсэн бөгөөд аймгуудын хэмжээнд дархлаажуулалт 90 гаруй хувьтай бол нийслэлд 80 гаруй хувьтай хийгджээ. Иргэдийн хувьд энэ төрлийн өвчнөөс сэргийлэх гол арга зам нь хоолойгоо давс ба содын уусмалаар зайлж, эмнэлэг, сургуулийн орчинд тогтмол амны хаалт зүүх гэдгийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ханд 2023-11-29 103.57.92.59

нэг хэдэн юм зүгээр гайгүй гэж ярьж байхад ховдод хүүхэд нас барсан гэж бсан шүү гадуур маш их өвчлөл бна шүү дээ тэнэгюм яриад сууж бна даа

Avatar

gadni sait medee 2023-11-29 216.38.195.74

zasaglyylj

Avatar

at udJ galzuutai ???? 2023-11-29 216.38.195.74

bronco matk syrgyylitai; 1 ni;

Avatar

yzegdeegyi yum aimaar???? 2023-11-29 216.38.195.74

U >

Avatar

aimaargyilj 2023-11-29 216.38.195.74

zz?

Avatar

fone; gertee gadniJ oybz 2023-11-29 216.38.195.74

storage good 2015ck xamtarch kouck?

Avatar

oyt; 2023-11-29 216.38.195.74

E? worker 7 eleven xsg franchz-beef xyysgyyr xooloo pokzl

Avatar

xuuxbz ? 2023-11-29 216.38.195.74

xyysgyyr aimaar ?

Avatar

xyyshyyr 2023-11-29 216.38.195.74

gadni sait in+kobarsyg medeegex;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж