Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Хөвсгөлийн баруун өмнөд хэсэг болон Архангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх боловч хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байна. Харин гуравдугаар арав хоногт олон жилийн дундаж аас 2-5°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн нутгаар олон жилийн дунджийн орчим, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол, хур тунадас Дундговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногт олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аюуш 2023-11-29 66.181.164.190

талаагллаа.

Avatar

Нэргүй 2023-11-29 202.126.89.66

Elgevch, uvdguvchnuudee beldeerei uhernuud kaka

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж