VS: Л.Гантөмөр ба Б.Жавхлан

Хуучирсан мэдээ: 2023.11.29-нд нийтлэгдсэн

VS

VS: Л.Гантөмөр ба Б.Жавхлан

Энэ долоо хоногийн VS буландаа Сангийн сайд Б.Жавхлан болон Ардчилсан намын дарга Л.Гантөмөр нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. АН-ын дарга Л.Гантөмөр МАН засагласан найман жилд Монголын нэг хүнд ногдох өрийн хэмжээг 30 сая төгрөг болж өссөн гэж буруутгаж байгаа бөгөөд тус намын зүгээс “Өрийн дарамтгүй Монгол”  хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулсан. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан Ардчилсан нам Монгол Улсыг өрийн дарамтад оруулсан гэж буруутгаж байгаа юм.

АН-ын дарга Л.Гантөмөр

МАН амьдралын чанарыг дээшлүүлэх амлалт өгсөн ч хэрэгжүүлсэнгүй. Хүмүүс одоо халамжаар амьдарч байна. Хүүхдийн 100 мянган төгрөгөөр амьдардаг хүмүүс олон. Гэхдээ иргэд ажил хийх хүсэлтэй байгаа юм. Үнэ, инфляцын хяналтаа алдчихсан. Манай улсын өр таазаа давчихсан тул өрнөөс гарч төрийн бодлогоо засах хэрэгтэй. Өрнөөс гаргана гэж амласан нам өрийг гурав дахин нэмчихлээ. Монголын бүх асуудлыг шийдэх, бүх өрийг төлөх мөнгөөр зүгээр л дарга нар өөрсдийгөө пр хийх, гадагшаа, дотогш зугаалах, хурал нэртэйгээр мөнгө угаах, хэтэвчээ зузаатгах ийм л ажлыг хийх гэж байна. Түүнээс үүн дотор бүтээлч юм нэг ч алга.

Сангийн сайд Б.Жавхлан

АН-ынхан өргүй Монгол гэж ярих эрхгүй. Тэдний тавьсан өрийг дарж байгаад чимээгүйхэн алга ташаад суух хэрэгтэй. Аль Засгийн газрын үед хэн Монгол Улсыг өрөнд оруулж, түүнийг нь төлж байна вэ гэдгийг хараарай.

-2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар,

-2014 онд татсан хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар,

-2016 онд татсан АНУ-ын банк санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56.3 сая ам.доллар болон бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.доллар байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж