Засгийн газрын ээлжит /2023.11.29/ хуралдаан болж байна. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дуулгахдаа "Авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл хугацаагаар авлига албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхгүй" гэсэн нь шүүмжлэл дагуулж буй. Мөн Улаанбаатарт метро барих асуудлыг хэлэлцсэн талаар Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан мэдээлсэн.
Өнөөдрийн хуралдаанаар:
"Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, • Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах талаар, • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийн талаар, • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нэмэгдэн батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэмэлт гэрээг байгуулах талаар (Боловсролын салбарын), • “Өвлийн аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, • Хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 30 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Б.БАТ