Н.Норов: Утаанаас ангижрахын тулд уран ашиглах цаг болсон

Н.Норов: Утаанаас ангижрахын тулд уран ашиглах цаг болсон

Н.Норов: Утаанаас ангижрахын тулд уран ашиглах цаг болсон

Хүн төрөлхтний ойрын ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр болох ураны хор хөнөөл, үр ашгийн талаар МУИС, Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм, шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор Н.Норовтой ярилцлаа.


-Ураны талаар иргэдийн дунд олон янзын мэдээлэл, мэдлэг байна. Уран ямар онцлогтой байгалийн баялаг вэ?

-Уран бол Менделеевийн үелэх системд байдаг химийн элемэнтүүдийн нэг юм. Түүний онцлог нь байгалийн цацраг идэвхтэй. Уран байгаль дээр алтнаас 500 дахин их, мөнгөнөөс 20 дахин их тархацтай байна. Нэг ёсондоо урангүй зүйл гэж байхгүй. Та бидний биед ч тодорхой хэмжээгээр агуулагдаж байгаа.

-Тархацын хувьд ийм өндөр байхад уран олборлох яриа гарах бүрд иргэд яагаад айдас, болгоомжлолд автаад байна вэ?

-Ураныг хэрэглээд, олборлоод эхэлбэл л хүн төрөлхтөн тэр дундаа тухайн олборлож байгаа бүс нутагт гай гамшиг болох мэтээр ярьсаар олон жил болж байна. Түүнчлэн уран олборлоод шууд цөмийн зэсвэг бүтээж, хүн төрөлхтний эсрэг ашиглах мэт ойлголт одоо ч байгаа нь нэг талаар харамсалтай. Тухайлбал, 1945 онд АНУ Япон улс руу хоёр удаа атомын бөмбөг хаяснаас ийм айдастай болсон. Байгалийн уран байгалийн цацраг идэвхтэй. Түүний цацраг идэвхийн задралаар бичгийн цаасыг нэвтэлж чадахгүй альфа бөөм л гарна. Байгалийн ураны 99.3 хувийг U-238 изотоп, харин 0.7 хувийг нь U-235 изотоп эзэлдэг. Байгалийн ураны 0.7 хувийг эзлэх цөмийн хуваагдах урвал явуулах чадвартай U-235 изотопыг л баяжуулж цөмийн зэвсгийн түүхий эд буюу цөмийн цахилгаан станцын цөмийн түлш бэлтгэнэ.

Тийм учраас байгалийн уран шууд аюул учруулах цөмийн зэсвэг болох боломжгүй. U-235 изотопыг 100 хувь хүртэл баяжуулж байж л тийм боломж бүрдэнэ. Энэ изотопыг баяжуулах үйлдвэр цөмийн зэвсэгтэй таван улсад л байна.

-Монгол Улсын хувьд ураныг олборлох асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж байна. Уран олборлохтой холбоотойгоор анхаарах асуудал юу байна?

-Монгол Улс, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа бодит аюул бол утаа л байна. Утаа нүүрс түлснээс гарч байна. Тэгвэл энэ хорт утаанаас ангижрах ганц арга бол хорт утаа гаргадаггүй, уран ашиглаж цөмийн эрчим хүчийг ашиглах цаг болсон. Энэ талаар олон хүн ярьж байна. Цөмийн эрчим хүч ураныг шатаадаггүй. Гагцхүү цөмийн урвал явагдаад гарч байгаа энергийг нь ашигладаг. Монгол Улс хамгийн сайн чанарын нүүрс буюу коксжих нүүрсээ урд хөрш руу экспортолж байна. Монгол Улсын нийт нүүрсний дийлэнх нь хүрэн нүүрс байдаг. Түүнийг нь ихэвчлэн цахилгаан станцууддаа хэрэглэж байна. Бидний шатааж  байгаа нүүрсэнд ч уран тодорхой хэмжээгээр агуулагдаж байгаа.

Тухайлбал, нэг тонн нүүрсэнд дунджаар таван гр уран агуулагдаж байдаг. Үүнийг цахилгаан станцад шатаахаар үнсэндээ 40 гр тонн хүртэл баяжина. Тэгэхээр бид амьсгалж байгаа агаар, утаанд агуулагдах ураны хэмжээ, хор хөнөөлөө ярихгүй, Дорноговь аймагт 200 метрийн гүнд байрлаж байгаа ураны хор хөнөөлөөс айж байгаа нь инээдтэй л хэрэг.

 -Газрын гүнд байрлах ураныг олборлохдоо ямар аргаар олборлох вэ. Тэр нь хүрээлэн байгаа орчин болоод хүн, малд ямар нөлөө үзүүлэх бол?

-Монгол Улс ураны хүдрийн нөөц арвин. Ураны хүдэр хоёр янз бий. Нэгдүгээрт, галт уулын гаралтай. Галт уулын гаралтай ураны хүдрийн нөөц тогтоогдсон Мардайн бүлэг орд буюу ураны таван орд бий. Ашиглах, олборлох арга нь өөр. Газрын гүнд буюу 260 метрт гүний уурхай байгуулж ашиглана. Хоёрдугаарт, байгаль дээр боржин чулуунаас усаар угаагдаж элсэн чулууны давхаргад хуримтлагдсан ураны хүдэр юм. Ийм төрлийн хүдэр Дорноговь, Дундговь аймагт байрлах ураны ордууд юм. Эдгээр ордыг үүссэн аргаар нь буюу усаар газар доор уусгаж авах аргаар олборлох боломжтой.

Энэ арга дэлхий дахинд хүрээлэн буй орчинд ямар ч нөлөөгүй хамгийн цэвэр арга гэж тооцогдож байна. Ундны усны шаардлага хангахгүй ураны хүдрийн давхаргын усыг хэрэглэж байгаа боловч зарцуулалт байхгүй. Бүтэн эргэлдэх битүү цикл ашигладаг учраас байгаль орчинд ээлтэй.

Энэ аргаар Монгол Улс уран олборлох туршилтыг Дорноговь аймагт байрлах Зөөвчийн ордод Бадрах Энержи компани өнгөрсөн жил туршилт хийж энэ аргыг цаашид ашиглах боломжтой гэж үзсэн. Тиймээс тодорхой хэмжээний уран олборлочихсон байна. Гэтэл ураныг газрын гүнээс гаргаад ирвэл л аюултай гэсэн шинжлэх ухаанч бус хандлагаа иргэд хаях хэрэгтэй. Уран хэзээ аюултайд тооцогдох вэ гэвэл байгалийн уранаас изотопыг нь ялгаж, баяжуулсан тохиолдолд л аюултай болно. Гэхдээ энэ бол маш нарийн технологи.

-Ураны изотоп баяжуулдаг технологийг дэлхийн хичнээн оронд ашиглаж байна вэ?

-Дэлхий дээр 5-6 улс л ураны изотоп баяжуулалт хийж байна. Монгол улсад хамгйин ойр ураны изотопын баяжуулалт хийдэг газар бол Эрхүү хотын Ангарск хот байна.

-Сүүлийн жилүүдэд ураны үнэ дэлхийн зах зээл дээр өсч байна. Цаашид ч нэмэгдэх төсөөлөл бий. Үнэ өсч байгаа нь хэрэглээтэй холбоотой гэж харж байна уу?

-Эдийн засгийн хуулиараа эрэлт нийлүүлэлтийн зааг дээр үнэ тогтоно. Өөрөөр хэлбэл, ураны гол хэрэглээ цөмийн эрчим хүчний цөмийн түлш болгоход ашиглагдаж байна. Дэлхийн зах зээл дээр ураны үнэ нэмэгдэж, цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь хэрэглээтэй шууд холбоотой байна. Дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулж цөмийн эрчим хүчний салбараа түлхүү өрөгжүүлэх, хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болгож байна. Тиймээс Монгол Улс ураны үнэ болоод хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед олон жил ярьсан бас гацаасан төслөө эрчимтэй урагшлуулж үр дүнг нь үзвэл үр ашиг нь өндөр байх болно.

Цаашид цөмийн эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцтай болох ч хэрэгцээ шаардлага байна. Гэхдээ ураныг баяжуулах изотопын үйлдвэрлэлийг Монгол Улсад нэвтрүүлэх хэцүү. Маш өндөр технологитой. Тиймээс бусад улсад ураны изотопоор баяжуулсан түлшийг нь импортоор авч цахилгаан станцаа ажиллуулж цахилгаан, дулааныхаа нөөцийг дотооддоо бий болгох нь чухал байна.

Түүнчлэн орчин үед устөрөгч гаргаж авах хэрэгтэй. Дэлхий дахинд устөрөгчийн эрчим хүчийг ч мөн эрчимтэй ашиглаж байна. Учир нь устөрөгчийн эрчим хүчээр цахилгаан, дулаан үйлдвэрлэх явцад агаарт зөвхөн ус л хаягдана. Тиймээс байгаль оринд ямар ч хор хохирол байдаггүй. Угтаа дэлхий нийтэд нүүрс шатааж эрчим хүч гаргадаг технологийг ашиглаад 200 гаруй жил болж байна. Техник, технологи, аж үйлдвэрийн хувьсгалын өнөө үед энэ арга хоцрогдсон технологи гэдэг нь ойлгомжтой байна.

-Ураны асуудал ямартай ч хэсэг хугацааны дараа шийдэлд хүрэх байх гэж харж байна. Хамгийн гол нь Монгол Улсад энэ чиглэлээр ажиллах мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэж байгаа төрийн бодлого байна уу?

-Миний хувьд Монгол Улсын атомын цахилгаан станцын анхны мэргэжилтэн. Дэлхий дээр Эрчим хүчний их сургууль ганцхан байдаг нь Москва хотод байдаг. Би тус сургуулийг 1980-аад онд Цөмийн цахилгаан станцын мэргэжлээр төгссөн. Төгсөж ирсэн цагаасаа хойш МУИС-ын харьяа Цөмийн физикийн хүрээлэнд ажиллаж байсныхаа хувьд энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхийн тулд бүх насаараа зүтгэж ирсэн. Намайг төгсөж ирэх үед яг цөмийн физикээр жилд 3-4 хүн мэргэшээд төгсдөг байсан. Ингээд ажиллаж эхэлснээс хойш Цөмийн технологийн анги 1997 онд нээгдсэн. Дараа нь Цөмийн эрчим хүчний анги нээгдсэн. Одоо Цөмийн инженерийн анги оюутан сургаж байна. Өмнө нь жилд 20-30 оюутан суралцаж төгсдөг байсан бол одоо 5-10 оюутан л энэ чиглэлээр төгсөж байна.

-Уг мэргэжлээр суралцаж төгсөх оюутны тоо буурах болсон шалтгааныг юу гэж харж байна?

– Ер нь сүүлийн жилүүдэд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах оюутны тоо цөөрч байгаа. Энэ бол маш муу асуудал. Эдийн засаг, хуулийн чиглэлийг оюутнууд түлхүү сонгож байгаа бол техник болоод байгалийн шинжлэх ухааны чиглэл оюутнуудын сонирхол бага татаж байна.

Энэ бол Монгол Улсын хөгжлийн түвшинг царайг харуулж байгаа үзүүлэлт. Тиймээс энэ чиглэлд улс бодлогоор анхаарах хэрэгтэй.

Зайлшгүй улс орны хөгжил, цэцэглэлтэд нэн хэрэгцээтэй гэж үзэж байгаа мэргэжилтнүүдийг бодлогоор бэлдэхийн тулд холбогдох яамнаас нь төлбөрийн уян хатан байдлаар хандах, мэргэжлийг сурталчилан таниулах гэх мэт олон арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Одоогийг байдлаар боловсон хүчний тооны хувьд их биш ч салбарын хэмжээнд ажиллаж байгаа залуус чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэж байна. Тухайлбал, гадаадад эрдмийн зэрэг дээшлүүлж ирээд эзэмшсэн технологио салбартаа зааж багшилж байна.

-Дэлхийн улс орнуудад ашиглаж байгаа техник технологийн дэвшил Монгол Улстай харьцуулахад өөр түвшинд байгаа байх. Үнэхээр улс орны чухал салбарт тооцогдож байгаа бол техник технологийн шинэчлэл дээр сүүлийн үед анхаарсан зүйл байна уу?

-Бид дэлхийд тэргүүлэх улс орнуудын техник технологи, тоног төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлж, эрдэм шинжилгээ, судалгаандаа ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой төдийгүй мөрөөдөлтэй. Гэсэн хэдий ч тийм нарийн багаж, тоног, төхөөрөмж авах эдийн засгийн чадавхи дутагдалтай байна. Тийм учраас манайд сурч төгссөн залуус дэлхийн бусад улс оронд очиж ажиллаж, амьдарч байна. Тухайлбал, БНХАУ цөмийн салбарт хаана тэргүүлэх зэргийн судалгааны төвүүд байна тэр бүхэнд өөрийн орны мэргэжилтнүүдийг бэлтгэчихсэн. Өнөөдөр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд болоод технологиороо дэлхийд тэргүүлж байна.

Цөмийн эрчим хүч тэр дундаа устөрөгчийн цөмийн цахилгаан станцыг дэлхийн улс орнууд 2040 оноос ашиглаж эхлэх талаар ярьж байхад БНХАУ энэ чиглэлийн цахилгаан станцыг ашиглаад эхэлчихсэн байх жишээтэй.

-Цөмийн эрчим хүч, техник технологийн дэвшил дараа дараагийн хөгжлийн шатандаа гарчихсан байхад бид уранаа олборлох, ашиглах эсэхээ ч шийдэж чадаагүй маргалдаад сууж байгаа нь бас харамсалтай санагдаж байна шүү?

-Нийт иргэд, олон нийтийн мэдлэг ухамсар дорой байхаас гадна шинжлэх ухаанч үзэл, хандлага, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргах үйл явц муу байгаагийн дохио юм л даа.

Өдий 21 дүгээр зуунд ураны талаар муйхар харанхуй мэдээ, мэдээлэл түгээж байгаа нь зарим талаараа хэсэг хүмүүсийн санаатайгаар явуулж байгаа үйл ажиллагаа л даа. Тухайлбал, ураны салбарт хамтарч ажиллахаар яригдаж байгаа Франц улсын хувьд цөмийн эрчим хүчний салбарт технологи болоод хүний нөөц, чадавхиараа тэргүүлэгч орон. Ийм орны технологийг Монголын хөрсөнд, говьд нэвтрүүлж нутагшуулах биш өөр орны, өөр хүмүүс оруулж ирэх гэсэн эсвэл бүр ураны төслийг огт урагшлуулахыг хүсэхгүй байгаа ийм л хүмүүсээс гарч байгаа санаа сэдэл.

Ийм хортой санал, санаачилгад боловсрол дутуу, түрүүвч нимгэн, улс орны эрх ашгийг өөрийн эрх ашгаас дээгүүр тавих чадваргүй хүмүүс түлхүү автаж санаатай болоод санаандгүй үйлдлүүд хийж байна.

Энэ нь улс орны хөгжилд хоруу чанар дэндүү ихтэй. Хамгийн гол нь иргэдийн амьдрал, эдийн засгийн чадавхи сайнгүй байгаа учраас түүнд дээр нь дөрөөлж тоглолт хийх, толгой тархийг нь эргүүлэх явдал их байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ddavaa 2023-11-29 202.21.107.23

Had tan ta gemgui hunii tsaazalj yaahin zurhlene ve? Ene doctor horoololiin hunching ugsarmaldaa suugaad duuldsan Gadniin hulsnii etgeed bolson bol UNERTSETSEG shig Hausand amidrahgui yuu?

Avatar

Ddavaa 2023-11-29 202.21.107.23

Baga tsatsrag idevht tsemiin hayagdal zoriulaltiin daguu bulshlab hadgalah baiguulamj ashiglaltad orood 40 jil jil ajillagaagaa yavuulj baina daa

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.161.107

Норов гуай Монголын ард түмэн эх орноо дараагийн Нигер болгохыг хүсэхгүй байгаа шүү.Гадны эрдэмтэд ураны аюул хор холбогдлын талаар судалгаа хийж хортой аюултай болохыг нотолж дэлхий нийтэд мэдээлж байхад та яагаад аюулгүй,ашиглах хэрэгтэй гээд байгаа билээ.Өнгө мөнгөнд нүд нь сохорч толгой чинь эргэв үү.Бидний эрхэмлэн хамгаалах зүйл бол бүхний эхэнд эх орон тэгээд бусад юмс.Эрдэмтэн нэр зүүж эх оронд гай тарих зүйлд хувь нэмрээ оруулах юм бол ертөнцийн оршихуйд үл өршөөгдөнө гэдгийг ойлгоорой.

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2023-11-29 66.181.176.223

Утаанаас салъя гэвэл төрд шүгэлсэн авилгаас л салах хэрэгтэй.

Avatar

Настан 2023-11-29 103.212.117.47

Энэ Норов бол хамгийн их хорлонтой ХӨЛСНИЙ а******н болсон амьтан. Түүнд ЦААЗЫН ЯЛ ч багадна.

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.161.82

алиа оросоо цаазаа яриад

Avatar

Зочин 2023-11-29 203.91.115.41

Уран олборлож яасан ч болохгүй Эх орноо ирээдүйгээ бодох хэрэгтэй Ураны хог хаягдалыг монголд булах болно Бид африкийн улсууд шиг болно 3 хан сая хүнтэй орон гэдгээ сана Энэ уран сурталчилаад байгаа хүмүүс болиорой

Avatar

Зочин 2023-11-29 66.181.176.223

Орос Мардайн ураныг ил ашиглаж, үнэгүй авч болдог Монгол өөрөө далд ч ашиглаж болохгүй гэж танд Орос Хятад хоёрын аль хэлэв? Эсвэл хоёулаа юу?

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.161.82

хахаха ганцхан орос олборловол болно гээч хахаха

Avatar

Зочин 2023-11-29 202.179.24.147

Уучлаарай. Та олон улсын цөмийн хаягдыг барих ганц агуулахыг 10 га-д барихад Монгол баяжина гэж ярьдаг байсан. Одоо байтлаа атомын цахилгаан станц барих талаар тайлбар ярьжээ. Нөгөө чиний өрөөнд эсуудаг байсан эргүүдүү маягийн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Ундараа/ энэ талаар аймшигтай их хөөцөлдөж байгаа. Хувийн ашиг сонирхолын хувьд кармаа нэгтэй. АЦС технологийн уснаас гадна станцыг хөргөлтийн систем гэх зэргээр ихээхэн ус хэрэгтэй. Та нөгөө Малхын тал Хэрлэн голоо болиод Туул голыг онилов уу

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.161.243

Мэдэхгүй байж дэмий юм ярихаа боль Норовоо.Хүнд хоргүй амьдар.Хүхрийн хүчлээр ганц уран биш өөр илүү хортой хий Радон хүртэл гарна.Зүгээр нүүрсээ түлж сур.

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.183.49

Чи Оросын бууны нохой, Женкийн тролл бна, аягүйбол төвдийн хурлийз хунхууз байгаа доо !

Avatar

Нэргүй 2023-11-29 216.38.195.74

keni— ?

Avatar

azig yzen yddag gj bgaa 2023-11-29 216.38.195.74

TOM NI

Avatar

Нэргүй 2023-11-29 202.44.194.182

Монголд ураны салбарыг гацаах сонирхол зөвхөн оросуудад л бий!!! Бид ураны эрчим хүч хэрэглэдэг болчихвол жил бүр олон сая доллараар Оросоос авдаг цахилгаан эрчим хүчийг авахаа зогсоох нь мэдээж орост ашиггүй!! 2-рт, Дэлхийн шилдэг Францын технологи Монголд ороод ирвэл Оросын нэр хүнд унана гэж айдаг!! Тиймээс оросууд хөлсний троллуудаараа бүхий л аргаар эсэргүүцэх, гүтгэх, гутаах, саатуулах ажиллагаа явуулдаг!! Манaй төр засаг тролуудыг няц гишгэж хаяад хийх ёстой ажлаа хийдэг баймаар байна!!!

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.183.49

Эх орончийн дүр эсгэж, эх орны хөгжлийн эсрэг ажиллаж байгаа оркуудыг буудах хэрэгтжй !

Avatar

зочин 2023-11-29 66.181.161.219

нүүрс нүүрс нүүрс

Avatar

Нэргүй 2023-11-29 203.98.76.69

Бидэнд бага оворын АЦС ус агаар шиг хэрэгтэй байна. Цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг, хөвөгч хөлөг битгий хэл Орос, АНУ 2-т 1950 иад оны сүүл жараад оны эхээр нисдэг онгоц хийж туршиж бсан юм билээ. Хэдэн халтар төгрөгний төлөө эх орныхоо эрх ашгийг огоорогчид л санаатай санаагүй эсэргүүцээд бгаан. Танд амжилт хүсье,

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.189.52

Зөнөг гар худлаа эрдэмтэн болох гэж эргүүтэх хэрэггүй.нүүрсний станц барьж чадахгүй байж олон юм битгий х**????

Avatar

Нэргүй 2023-11-29 192.82.64.153

АЦС барихыг би ч дэмждэг бага чадлын 1 станц бариад л ЭХ-ний хэрэглээгээ шийдчихэж чадахгүй сайд даргаггүй л ЭХ-ээ хэмнэ 17-20 цагт битгий цахилгаан хэрэглэ гэх ийм улс, ийм төр байдаг юмуу. Тэгсэн мөртөө ЭХ-ний техникийн нөхцөлийг баруун солгойгүй олгоно ийм байхад чадлын дутагдалд орно ш дээ яасан сайд дарга нар УИХ-ын гишүүд вэ толгойд нь яаж идхүү яаж дахин сонгогдохуу л гэсэн бодол байхаас улс орон ард түмнээ гэх стгэл үнэн алга ДУРГУЙ ХҮРЧ БАЙНА жагсаалдаа очоорой МОНГОЛЧУУДАА

Avatar

Нэргүй 2023-11-29 139.5.219.250

Нүүрсээ түлчих эрхгүй байж ухаантай царайлах гэж! Нүүрс бол эрчим хүчний хямд эх үүсвэр. Атомын станц бол өчнөөн ноу хау, хяналт татаасаар бий бно

Avatar

Нэргүй 2023-11-29 103.57.95.76

Балай эргүү минь ээ,,,мэргэжлийн хүн нь мэддэг сэдвээрээ яриад байнаа,,,наана чинь,,,

Avatar

Нэргүй 2023-11-29 139.5.219.250

Мэргэжлийн хүн ч гэх. Төмөр зам барих, автобус угсрахыгаа нээлт хийцэн юм шиг ярьдаг мэргэулийхэнтэй улс шүү дээ. Чам шиг малд бол шүтэгддэг бх да

Avatar

Зочин Эрхүү 2023-11-29 59.153.113.130

Маш сайхан ярилцлага бна. АЦС- ын хоол нь манайд бна. Уранаар дамжаад хөгжилд хүрч болдгийг харуулах хэрэгтэй. Цөмийн эрчим хүчийг ашиглаад утаа, түгжрэлийг бүрэн шийдэж болно. Уранаас айх биш харин ч ойртож ашиглах хэрэгтэй.

Avatar

зочин 2023-11-29 66.181.160.58

Одоо бүх залуучууд цагдаа болхыг л мөрөөддөг болсон юм биш үү… Ялангуяа дөхөөны залуус ..

Avatar

Нэргүй 2023-11-29 103.9.90.130

цагдаа сэтгүүлч нар алж байна. цагдаагүй байгууллага гэж Монголд алга

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.176.119

Хүхрийн хүчил буюу бидний хэлж сурсан аккумуляторын кислотааг газрын гүнрүү өрөмдөж шахаад оруулаад буцааж соруулж аваад уран ялгахад Дундговь аймгийн гүний ус зүгээр үү. Түрийвчээ зузаалсан хүмүүс хариулаарай

Avatar

Зочин 2023-11-29 66.181.181.177

дундговийн хараатад уран олворлож шар нунтаг гаргаж авч байсан. хүн мал байтугай өт ч хордоогүй. одоо ч зүгээр байна. дорноговийн мал үхсэн малчид франц яваад мал үхэхээ байсан гэсэн шүү

Avatar

Б 2023-11-29 202.131.225.197

М А Л МИНЬ , МОНГОЛ ОРОНД БАЙДАГ ИХЭНХИ РАШААН ХҮХРИЙН НАЙРЛАГАТАЙ БАЙДАГ. ТЭНД БАЙГАА АМЬТАН УРГАМАЛ СӨНӨЖ МӨХӨӨД БАЙГАА ЮУ? АККУМУЛЯТОРЫН КИСЛОТА ИСЭЛДҮҮЛЭГЧ КИСЛОТА 2ЫН НАЙРЛАГЫН ЯЛГААГ ОЙЛГОХОД ЧАМД НЭМЭЛТЭЭР ТАРХИ ХЭРЭГ БОЛОХ БАЙЛГҮЙ. ДЭЛХИЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМД, НАЙДВАРТАЙ, БАЙГАЛЬД ХОРГҮЙ НӨӨЦИЙГ ХАЙЖ БАЙГАА. ЭНЭ БОЛ УРАН. ХОТДОО БӨӨГНӨРЧ, ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ХОРДУУЛАН ХОРДУУЛАН АМЬДАРЧ БАЙЖ ЧИ БИД ХОЁР УРАН ОЛБОРЛОЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭХ ҮҮ.
МОНГОЛЧУУДАА,
ХЭН УРАН ОЛБОРЛОЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭНЭ ТЭР БОЛ УРВАГЧ.

Avatar

Нэргүй 2023-11-29 139.5.218.188

Норовт баяр хүргэе гардаад станц барих санаачилга гаргана уу

Avatar

Нэргүй 2023-11-29 202.5.202.130

Бидэнд хангалттай түүхий эд байгаа. Бид ашиглах цаг болсон

Avatar

Нэргүй 2023-11-29 139.5.218.188

атомын станцтай болмоор байна. иргэд утаанд хордож үхлээ бохир утаанаас салахад цөмийн станцыг дээд удирдлагууд санаачилга
гаргамаарсан

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.180.225

хамгийн жижигхэн нь байхад л улаанбаатар хот асуудлаа шийдчих юм билээ шл, тэр нь үсрээл л гэр хорооллын нэг амбаар шиг хэмжээтэй байх жишээний. улсаа хоролж бусдыг долоогчдоос болж ямар их хохирч байна аа, одоо болих цаг.

Avatar

Нэргүй 2023-11-29 43.228.129.119

Ганц цөмийн станцтай болох юм сан.

Avatar

Нэргүй 2023-11-29 203.98.76.4

Энэ байдлаараа Монгол улс Амаараа Улсаа Хөгжүүлсээр дахиад 100 жил өнгөрөхөл яг өнөөдөр шигээ УТААТАЙ, АВИЛГАЛТАЙ, ТҮГЖРЭЛТЭЙ, БОХИРДОЛТОЙ, ХОГТОЙГОО, БЭЛЭНЧЛЭХ ЗАЛХУУ МУНХАГ СЭТГЭХҮЙТЭЙ-гээ Өнө мөнхөд үүрд оршицгоохнээ….Хорвоо Дэлхий уужим сайхаан сайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж