Шатахуунаа татахгүй бол хот хөдөөгүй явгарах нь!

Шатахуунаа татахгүй бол хот хөдөөгүй явгарах нь!

Шатахуунаа татахгүй бол хот хөдөөгүй явгарах нь!

Баруун аймгуудад шатахуун тасраад 20 шахам хонож байгаагаас иргэд явгарч, эцэстээ малчид эрүүл мэндийн үйлчилгээ ч цаг алдалгүй авахад хүндрэл учирч болзошгүй болов.

Аймаг даяараа түлш тасарснаас увсчууд хүүхэд багачуудынхаа өвлийн идшийг Улаанбаатар хот руу явуулах боломжгүй болсны зэрэгцээ зуданд хэдэн малаа алдахгүйн тулд нүүдэл хийх шаардлага үүссэн ч мөн л шатахуун тасарснаас хөдлөх аргагүй болжээ.

Улаанбаатар хотод ч дизель түлш, АИ-92 авто бензин хайсан жолооч нар олширлоо. Зарим жолооч тав дахь шатахуун түгээх станц дээр ирж, АИ-92 авто бензинтэй залгаж, машинаа “хоолтой” нь залгуулсан тухай учирлаж байна. Зарим шатахуун түгээх станц АИ-92 авто бензиныг хязгаарлалтайгаар өгч буй тухай жолооч нар ярьж буй.  Дизель түлш олдохгүй байгаа тул “амьжиргаа цагаан”-аараа хоногийн хоол хүнсээ ч залгуулахад амаргүй болж буй талаар хувиараа бизнес эрхлэгч хэлэв.

Харин эл асуудлыг зохицуулах ёстой Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Тав зургаа хоног тэсчих. Удахгүй урд хөршөөс нефтийн бүтээгдэхүүнээ татна. Төлбөрийг нь аж ахуй нэгжүүд хийсэн” гэдэг тайлбар хийж зогсох.

Ажил хийнэ, асуудлыг шийднэ гэж сайд болсон хүн нь “Тэсч бай” гэдэг тайлбарыг хахир өвлөөр хийж зогсоно гэдэг бол үнэндээ утгагүй.

Учир нь, ОХУ өнгөрсөн есдүгээр сарын 20-нд экспортод гаргах нефтийн бүтээгдэхүүндээ хориг тавьсан. Эл хоригт Монгол Улс орсныг хэвлэлүүд мэдээлж байв.

Тухайн үед сайд Ж.Ганбаатар "ОХУ-ын Засгийн газраас есдүгээр сарын 20-ны өдөр шатахууныг хязгаарласан тогтоол гаргасан. ОХУ-ын В.Володин дарга Монголд ирэхэд нь АИ-92 бензиний хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байхаа амласан. ОХУ-ын Засгийн газрын тогтоол тийм амархан шийдэгддэг асуудал биш. Гэхдээ бид ажилласаар байгаад өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн" гэдэг тайлбарыг хийж байлаа.

Мөн ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга В.В.Володин Монголд айлчилсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “ОХУ-аас гаргасан шатахуун, түлшний экспортын хязгаарлалтын тухай тогтоолд Монгол Улс хамаарахгүй гэдгийг нотлон хэлсэнд талархал илэрхийлье. Мөн цаашид шатахууны тогтвортой нийлүүлэлт, хангамж, үнийн асуудлаарх яриа, хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсон" гэдэг мэдээллийг хийсэн юм. Гэвч бодит байдал дээр УИХ-ын дарга болоод Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд хоёрын хэлсэн үг ажил хэрэг болсонгүй. Хөдөө, хотгүй АИ-92 авто бензин, дизель түлш ховордож, иргэд явгарахад ойртоод байна.

Монгол Улсын дизель түлшний  сарын хэрэглээ хамгийн ихдээ 92 мянган тонн бол АИ-92 авто бензин 53 мянган тонн байдаг гэж үздэг. Харин хориг тавигдсан үеэс арваннэгдүгээр сарын 23-н хүртэлх хугацаанд нийтдээ 95 мянган тонн дизель түлш импортоор  орж ирсэн. Үүний 7000 тонн нь БНХАУ-аас, үлдсэн 80 гаруй мянган тонн бүтээгдэхүүн нь ОХУ-аас орж ирсэн.  Товчхондоо өмнө нь таталт хийсэн байсан нөөц жийрэг болж, амь залгуулсан гэж хэлж болохоор байгаа юм. Учир нь, дизель түлшний сарын хэрэглээ нь 90 мянган тонн, гэтэл хориг тавигдсан цагаас 95 мянган тонн дизель түлш импортлогдсон гэдэг нь нэг сар орчмын хэрэглээг хориг тавигдахаас өмнөх үеийн татан авалтаараа аргалсан гэж хэлж болохоор байгаа юм.

Цаашдаа ОХУ хоригоо үргэлжлүүлэх эс бол байсхийгээд энэхүү хоригоо сэргээвэл Монгол Улсын эдийн засагт хүндрэл учрах нь тодорхой. Наад зах нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Энэ нь эргээд иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх юм. Ажлын байрыг ч булаах эрсдэл бий.

Тиймээс Засгийн газар ганц ОХУ-д найдлага тавихгүйгээр өөр орноос нефтийн бүтээгдэхүүн татахад анхаарахгүй бол монголчууд энэ өвлийг давахад эрсдэл учирч мэдэхээр байна.

Ядаж байхад яр гэгчээр ес ч эхлээгүй байхад цас их орсноос өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг Шадар сайд анхааруулсан. Улсын онцгой комиссын хуралдаан өчигдөр /2023.11.28/болоход Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нийт 22 сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг зудтай байгаа бол 8 аймгийн 26 сум зудархуу байна гэдэг мэдээллийг албаныхан өгсөн.

Иймээс нефтийн бүтээгдэхүүнийхээ импортыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахгүй бол хомсдол зудан дээр зуд нэмж буухыг байг гэх газаргүй боллоо, Уул уурхайн сайд аа!.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-29 203.91.115.45

оргилд оруулж ирдэг чихэр чинь биш шүү гэдгийг энэ малд ойлгуулаач изда

Avatar

Т 2023-11-29 66.181.185.118

Энэ хүн угаасаа чадаагүй нь тодорхо шдэ, үнэн байгаа нь тэр. юм дамлаж зардаг л хүн

Avatar

Нэргүй 2023-11-29 202.126.90.145

наймаачидыг төрд оруулахаар ийм болдог байхгүй юу даа

Avatar

Зочин 2023-11-29 66.181.161.196

малчид морь,тэмээ,үхрээ уна,хотынхон автобусаар яв гүйцээ..

Avatar

Зочин 2023-11-29 66.181.176.33

Арчаагүй сэтгэлгүй хулгайч дарганцаруудаас нэг болох юм.

Avatar

Нэргүй 2023-11-29 202.126.88.196

Ганбаатар гэж нөхөр худалч мэдлэг нь дутаж байна шүү!!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-29 202.126.90.113

Ийм чухал мesten дээр ийм мангар нөхрийг тавиад ёстой хэлэх үг алгаа чёрт!

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.187.227

ЁСТОЙ ЮУГААЧ МЭДЭХГҮЙ ЗҮГЭЭР Л МӨНГӨӨР САЙД БОЛСОН ӨЛБИЙСӨН ХЭДЭН САЙД БАЙНА ЭНЭ НӨХӨР,ЭРҮҮЛ МЭНД , ЭРЧИМ ХҮЧ СПОРТ, ТҮГЖРЭЛИЙН ГЭХ МЭТ . ЧӨТГӨРЛҮҮГЭЭ ТОНИЛЦГОО..ХӨГЖЛИЙН. СААДУУД

Avatar

Зочин 2023-11-29 59.153.113.186

Ямар ч боловсролгүй, наймаачин гар. Бас дээр нь танхай балмад. Ийм сайд байдаг гэнээ😝

Avatar

Журамт 2023-11-29 66.181.186.207

Ганбаатарт биш, засгийн газрын танхимдаа яамдууддаа мэргэжлийн бус намчирхсан байдлаар хүн сүргийн бөөгнөрөл үүсгэсэний гай. мэдлэг чадвартай мэргэжлийн хүмүүс сонгооч. дандаа наймаачид сайд болчихсон явах юм.

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.161.71

ubk

Avatar

Хотын хүн 2023-11-29 202.126.88.88

хотоэ ганбаа ажлаа хий л дээ

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.161.124

Ийм ганзагын наймаачидыг сайд болгодогын гай

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.187.239

Одоо яая гэхэв дээ. Тунгалаг тамирын Эрдэнийн хөтлөөд явж байдаг модон тэргэндээ үхрээ хөллөөд явахаас. Увсаас.бол хэд хоног явах болоо,? Хүрээ яасан хол, хүний амь яасан бөх юм бэ гэдэг болох байх даа. Газрын тосоор дээлээ тосолж, бар болно гээд байсан хүн хаа явдаг болоо?! Бид муур ч болж чадсангүй. Тавагтай хоолоо булаалгаваа хөөрхий…

Avatar

зочин 2023-11-29 66.181.187.130

Оросын үнэн нүүр царай

Avatar

Зочин 2023-11-29 139.5.218.66

Одоо Орост найдах хэрэггүй, хулхидуулж ханавал харахаар боллоо ш дээ, тэгээд энэ наймаачинаа сайдаас нь буулга аа, наад хүний чинь чадвар нь дутаад муу дээр улам дордуулаад байна шүү дээ

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.183.49

Мөнгө тоолохоос өөр юм мэдэхгүй ийм хачин юмнууд сайд болоод салбар удирдаад байхаар байдал иймэрхүү л бна доо ! Батзориг, Номтой нтр гээд бичиг үсэгт тааруу юмнууд яаж алж байлаа даа !

Avatar

Нэргүй 2023-11-29 202.44.194.182

Манай улс Персийн булангийн орнуудаас шатахуун оруулж ирэх хэрэгтэй байна!!! Тэндээс тээврийн зардал нь өндөр гарах ч яахаа алдсан цагт үнэтэй ч гэсэн шатахуунтай байхаа бодох цаг болжээ!!! Ганц Орост найдах аюултай шүү: цаадуул чинь дотооддоо нөхцөл хүндэрвэл амалсандаа хүрэхгүй хульхидна шүү!!! Володин манай Зандкаг юу гэж хошгирууллаа даа?!!

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.179.144

"Оростой хийсэн гэрээ түүнийг үзэглэсэн цаасны үнэд ч хүрэхгүй" – Отто Фон Бисмарк, Германы Е/С агсан . . .

Avatar

Нэргүй 2023-11-29 202.126.89.222

Одоо нэгмөсөн өөр гарц хайяаа

Avatar

хүннү 2023-11-29 202.55.188.109

Оросууд монголын уранаар з****г хийж бусдыг дарамтлах гэтэл монголчууд францад өгчихсөн., Тэгээд л орос ууртай байна.

Avatar

Нэргүй 2023-11-29 59.153.112.246

оросууд мурихаа юман чинээ тоохгүй. гэрээ энэ тэрийг гөлөөг ч гэж тоохгүй дээрэмчид шүү

Avatar

Нэргүй 2023-11-29 202.179.24.188

Ийм мэдлэг боловсролгүй наймаачинг сайд болгосны гай, энэ нөхөр хэзээ ч ард түмний төлөө ажиллахгүй.

Avatar

Үнэн үг 2023-11-29 103.212.117.165

Ийм хүн сайд байх ч гэж дээ. Оргил нэртэй дэлгүүрийнхээ лангуун дээр удсан, хатсан чихрийг ахмадуудад жилд 2 удаа гарын бэлэг нэрээр тараадаг. Ийм хулганын тархитай хүн улс орны төлөө, ард иргэдийн төлөө юу хийж чадах юм бэ. Энэ хүний тарааж байгаа хог авахаар очихоо болиоч АХМАДУУДАА!!!@

Avatar

Нэргүй 2023-11-29 202.21.107.52

Чихрийн наймаачин юу ч хийж чадахгүй

Avatar

Нэргүй 2023-11-29 103.14.36.18

ОХУ -с байнга ингэж царайчилхаа больмоор юм.

Avatar

Зочин 2023-11-29 59.153.113.21

Дизел түлшийг ийм хүнд үед зөвхөн уул уурхайн хэрэгцээнд л зориулж импорлох хэрэгтэй. Хөдөөнийхөн ердийн хөсгөө хэрэглэнэ биз, хэдэн зуун жил морь тэмээ үхэр тэрэг ашиглаж болоод л байсан бидээ.

Avatar

Зочин 2023-11-29 202.9.46.86

Тодорхой хэмжээгээр үгжрэл буур ч байгаа байхаа.

Avatar

Naran 2023-11-29 202.21.107.34

mergejliin bish hun salbariin ajliig ingej samardag um daa

Avatar

Zochin 2023-11-29 202.21.111.170

Ганбаатарт хүргэх зөвлөмж,
Сайд гэх хариуцлага өндөртэй, бүтээмж шаардсан цаг наргүй ажиллах албан тушаалыг өөрөө хаших чадвар, боломжгүй. Сайд гэх сайхан нэршилд дурлаж өөрийнхөө энэ хүндийг өсгөх гэсэн гэнэн улс төрчийн сэтгэлийн хөөрөл чинь салбарын ажлыг унагасан арчаагүй нэгэн гэсэн муухай ховчтой нэгэн болгож байна
ОХУ, БНХАУ хоёр хэзээ ч монголын хүндрэлийг хамтдаа даван туулах сэтгэл гаргахгүй. Сайн хөршийн харилцаа нэрийн дор дусал төдийн түлш олгоно.

Avatar

Нэргүй 2023-11-29 103.9.90.100

новшнууд ингэж өлөн зэлмэн явуулж байгаад 24 онтой золгуулж үнээ нэмэх нь л дээ. 23 онд нэмэхгүй гэсэн амлалтандаа хүрсэн энэ тэр гэж солиорох нь л дээ

Avatar

Нэргүй 2023-11-29 202.9.40.238

Ганбаатар соль ажлаа мэдэхгүй бна чадахгүй бна чадвар алга ийм хүнд хариуцлагтай үкд үндсэн гол ажлаа хийж чадахгүй бна арай сэргэлэн ажлаа чадвартай хүн тавьмаар бхын

Avatar

Нэргүй 2023-11-29 124.158.69.11

Володин пиздюк амалсанаа биелүүл.

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.186.55

нөгөө нөүварын хунхуузнуудын тарьсан үр болов уу даа

Avatar

Zochin 2023-11-29 202.55.191.130

Hutsdag goshnogoo chinii Oros ah chine olon ulsiin geree baiguulchaad gereend zaasan zuilee uguhgui horig ene ter gej hutsaj l bn shuu dee. Chi Oros ahaas erthen salj uursduul benzin ene teree hiideg bolohgui bol ch tanai Oros hezee ch nairdvartai tunsh baigaagui baih ch ugui ireeduid ch bj chadahgui gedeg n oilgomjtoi zuil. bid yahav eee gants 2 jiliig benzin ene teree hasuulaad ungurch bolno harin ireedui hoich maani chinii Oros goshnogod sa;aavch uguud hoinoos n chihej uguud yavuulna!!!

Avatar

Нэргүй 2023-11-29 71.239.25.243

franchuudtai uran olborloh tuhai yaringuut orosuud booj haaj baigaa n ene.Tiimees hujaa oros 2 oos haraat baidalaa bagasgah heregtei.

Avatar

Лхагва очир 2023-11-29 103.57.95.123

яаж багасгах вэ? өөр улсаас ав гэж ирээд л сайхандонгосно доо. за өөр улсаас бинзен авахаар тохирлоо гнэ бодьё. яаж авчирах вэ? ахиад энэ хоёроос гуйх болно. энэ хоёр дээгүүр асуухгүйгээр бидэнд юм авчирч өгөх нэгч улс энэ дэлхий дээр баыхгүй гэдгиыг ойлгоход ннг их ухаан хэрэггүй. Энэнийгл газарзүйн хараат байдал геополитик гнж байгаа юм даа. тэгэхээр харш хоёрынхоо эрх ашигт хохирол учруулахгүй баыж өарийн эрх ашгийг хангана гэдгийг ойлгож авах хэрэгтэй.

Avatar

Zochin 2023-11-29 202.55.191.130

Uursduu uildveree yaraltai barij duusgag tegeed l boloo

Avatar

Нэргүй 2023-11-29 192.82.92.204

Монгол улс Орос, Хятад 2-н дунд байгаа цагт нар үзэхгүй хичнээн баруун Америк гэж хашгирсан ч нэмэр байхгүй 2 хөршийн арга эвийг ухаантай олоод ашгаа хийгээд явбал барав. Ядаж далайд гарцтай эсвэл өөр 3 дагч хөрштэй бол хамаагүй илүү байхсан зориудаар Казакстаны хилийг нийлүүлээгүй.

Avatar

Нэргүй 2023-11-29 202.21.107.135

zoriudaar ni ch yu yumb

Avatar

Нэргүй 2023-11-29 202.131.238.26

хотын зүүн захаар зүгээр л байгаа. Хаагуур тийм хомсдол байгаа юм?

Avatar

зочин 2023-11-29 202.126.90.18

Хоёр хөршийг байнга харааж зүхэж байдаг ардчилагч гэх барууны тавиулуудын л ажлын үр дүн биз.ОХУ-ын төрийн дүмын дарга Володиноос эхлээд орос хятадын өндөр албан тушаалтан,,удирдагчдыг урьчаад бид монголчууд туйлын хүйтэн хөндий нөхөрсөг бус , бараг дайсан мэт угтдаг болсон. Үүнийг ардчилагч гэх нөхөд үндсэндээ зохион байгуулж байгаа. Хоёр хөрштэй тогтоосон харилцааг хүйтрүүлж, иргэдээ хорлохыг хичээдэг.Үүний үр дүн гарч байна.Дайсантай хэн нөхөрлөх юм. Харилцаа цаашид улам л хүйтрэх биз.

Avatar

Zochn 2023-11-29 202.55.191.130

Chi erguu goshnogo ardchilsan togtoltsoondoo durgui ym bol Hoid solongosdoo ochood puujintai buduun zaluugiinhaa zurgiig haraad uilj unjaad suuldaa chadahgui ym bj duuguil goshnogo tsarialaad suuj bai!!!

Avatar

Зочин 2023-11-29 202.126.88.174

Энэ ардчилсан намын улаан фенүүд дандаа тэмээ гэхээр ямаа гэхиймаа. Хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх хэрэгтэй гэхээр нь коммунист дэглэм тогтоох гэж байгаа гэж ойлгож ярьж унших юмаа. Амнаас нь гардаг үг нь хойд солонгостоо амьдар л гэхийн. Тийм л сүрхий юм бол Ану-даа очиж амьдраач энд юугаа хийгээд байдгийн.

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.176.119

Манай нийгэм төрийн сайдаасаа аваад бүгд худалч. Саяхан хэвийн гээд л бензин тасраад байсан одоо тэсэж бай гэх болжээ Сонгуулийн дараа сонсогдоод л үнэгүй өгнө гэсэн ч үнэмшихгүй та бүхэнд

Avatar

зочин 2023-11-29 202.126.90.18

Энэ ардчилагч гэх бараг фашист маягийн, толгойгүй юмнуудын хараалыг сонсоод бараг бөөлжөс хүрэх юм.

Avatar

123 2023-11-29 203.91.112.242

нефьтийн үйлдвэр яасан бээ, мангар гөлөгнүүдээ, 8 жил боллоо, хүүк шоудаж эхлээд

Avatar

Нэргүй 2023-11-29 103.57.92.165

Хүрэлсүх ээ нефтийн үйлдвэр чинь хаана байнаа. Данх бүүр ажил мэдэхгүй. Новшнууд зайлаачээ. Энэ засгийн газрыг огцруулаачээ

Avatar

Лхагваочир 2023-11-29 103.57.95.123

бид канадууд ардчилсан улс бидныг нефтийн хараат байдлаас гаргаж өгөх нь гээд л нэг их хөөрч байж билээ. гэтэл тэд тэнэг биш болохоор энэ нь хятад орсын хаалт хавчилгагнд ороод ямарч ашиггүй байх юм байна гэж ойлгоод бидэнд ямарч ашиггүгээр хятадуудад зараад явсан. одоо бид ямарч ашиггүй байна гэхээр хятадууд бидэнд хамаагүй та нарын канадтай хийсэн гэрээгээр бид авсан гээд л гүйцээ

Avatar

Уншаарай 2023-11-29 208.58.192.197

Тэр үйлдвэр худлаа болсон мөнгийг идчихсэн манайхаас гарч байгаа газрын тосыг Петрочайна монголын талд өгөх боломжгүй гэсэн
Манай газрын тос гүнээс гардаг учир их өтгөн тусгай шахуурга ашиглаж гарган авдаг өртөг өндөр эдийн засгын хувьд ямарч ашигүй гэдэг судалгаа гарсан учираас Мангарууд сонгууль өнгөртөл дуугай байхыг үүрэг ыолгов

Avatar

mgl 2023-11-29 103.9.90.130

ene erguu hujaag zailuul. hudlaa homsdol uusgej mongoliin shathuuniig baridag hujaa naraa demjij dizel shatahuunii uniig nemuulj mongolchuudiig shulah ajillagaa yabuulj bn

Avatar

ЗОЧИН 2023-11-29 202.70.44.46

Хэрүүлч садаа ажлаа хий, яадахгүй бол зайл, Хэдэн урагшгүй садаануудаа ЗГ-аасаа хөөгөөч ээ, яасан доромжилж хадаггүй МАН

Avatar

Нэргүй 2023-11-29 202.131.225.242

Ганбаатарыг яаралтай огцруул. Дараагийн ээлжинд сүүлийн гурав дөрвөн жил түлш шатахуун түгээхэд хязгаарлалт тогтоогоод үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байгаа МТ шунхлай тэр төрийн ганц нефть хангамжийн баазыг зусалсан петровис гэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцал, эсвэл нефтийн бүтээгдэхүүн импортлоход тусгай зөвшөөрөл тавьдгаа бол хэн дуртай хэн чадаж байгаа нь оруулж ирэг. хэдэн монопол новшнуудыг даврааж ханалаа одоо боль.

Avatar

Зочин 2023-11-29 66.181.160.64

Манайх зусланд байдаг энэ хавийн колонкууд хязгаарлалтгүй зүгээр л өгөөд байгаа даа.

Avatar

зочин 2023-11-29 66.181.160.58

Дуугүй байгаа чээ!!.. Одоо бүгд наашаа цувнааа..

Avatar

Лхагва очир 2023-11-29 103.57.95.123

араггүй л монгол бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж