Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулдаг Хуримтлалтай Монгол аян үргэлжилсээр байна. Энэ удаагийн аяны СУПЕР УРАМШУУЛЛЫН эзэн Найрамдалд цэвэр агаарт, 500м.кв өөрийн эзэмшлийн талбайтай, 122м.кв ТАУН ХАУС-тай болно. ХХБ тус аяныхаа хүрээнд тав дахь харилцагчийнхаа гал голомтыг бадрааж байгаа нь энэ юм.
Хуримтлалтай Монгол аянд та бүхэн зургаа ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн 100 мянган төгрөг бүрдээ урамшууллын нэг эрх авч оролцоорой. Ингэснээр сар бүр тодрох азтай 50 харилцагчийн нэг болж хуримтлалаа 100 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдүүлэх юм.
Мөн 2023 оны есдүгээр сарын 1-нээс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд цуглуулсан бүх эрхээрээ СУПЕР УРАМШУУЛЛЫН тохиролд оролцох боломжтой.
Харилцагч та аль хэдийнээ аянд хамрагдаж эхэлсэн бол ЭНД дарж урамшууллын эрхээ хараарай.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
Худалдаа Хөгжлийн Банк
Холбоотой мэдээ