337 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгажээ

337 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгажээ

337 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 354 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 174 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нийтийн албан тушаалтан “З”, “Г” нарт Авлигын эсрэг хуулийн 13.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.1-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий албан тушаалтанд шаардлага хүргүүлсэн.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 337 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ виртуал хөрөнгө мэдүүлсэн байдалд дүн шинжилгээ хийж, виртуал хөрөнгийн эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарласан эсэхэд хийж байгаа хяналт шалгалт үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж