“Цас их орсон ч давсны нөөц хангалттай бий”

Хуучирсан мэдээ: 2023.11.28-нд нийтлэгдсэн

“Цас их орсон ч давсны нөөц хангалттай бий”

“Цас их орсон ч давсны нөөц хангалттай бий”

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гаргасан судалгаанаас үзэхэд энэ өвөл цас ихтэй, өвөлжилт хүнд байх төлөвтэй байна. Өвлийн улиралд хур тунадас ихээр орох үед нийслэл хотын автозамд халтиргаа гулгаа үүссэнээс осол, бэртэл нэмэгддэг. Тэгвэл нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл, давсны нөөцийн талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс бэлтгэлээ хангалттай базаасан эсэхийг тодруулахад “Зуны улиралд бороо, хур тунадас ихээр орсон тул өвөлдөө ахиу цас орох төлөвтэй байна. Гэхдээ давсны нөөц хангалттай бэлтгэгдсэн. Энэ жил голдуу Увс аймгаас давсны нөөцөө татлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг тухайн жилийн хавраас хийж эхэлдэг. Манай байгууллага хавраас эхлэн гэрээт 17 байгууллагатайгаа хамтраад давс татах, цас цэвэрлэгч машинаа бэлтгэх зэрэг ажлуудаа базааж өвөлд бэлдсэн байгаа” гэв.

Б.Нарангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж