Украин руу 3000 чечень цэрэг илгээхэд бэлэн гэв

Украин руу 3000 чечень цэрэг илгээхэд бэлэн гэв

Украин руу 3000 чечень цэрэг илгээхэд бэлэн гэв

"Украинд тулалдуулахаар Оросын Батлан ​​хамгаалах яам болон Оросын Үндэсний гвардийн шинэ ангиудын бүрэлдэхүүнд багтааж 3000 чечень цэрэг илгээхэд бэлэн" гэдгээ Рамзан Кадыров Даваа гаригт мэдэгдлээ. 

Рамзан Кадыров өөрийгөө Путины "хөлийн цэрэг" гэж хэд хэдэн удаа тодорхойлж байсан. Энэ нь чухал ажил үүрэг гүйцэтгэдэг ч тухайн байгууллага, салбартаа ямар ч эрх мэдэлгүй байхыг илэрхийлсэн үг юм. Түүнчлэн Украин дахь Оросын үйл ажиллагааг ч Кадыров нэг бус удаа шүүмжилсэн. Кадыровын хувьд Украины дайн бол барууны түрэмгийллийн эсрэг бэхлэлт юм.

"Чечень дайчид хамгийн сайн техник, орчин үеийн зэвсэгтэй. Үүнээс гадна маш их тэмцэгч зан чанартай. Үр дүнд хүрэхийн тулд урам зориг дүүрэн байдаг" гэж Кадыров хэлжээ.

ОХУ-ын Холбооны бүгд найрамдах Чечень улс дайн эхэлснээс хойш Украин руу 26 мянга гаруй цэрэг илгээсэн. Эндээс 12 мянга нь сайн дурынхан байжээ. Мөн 7000 нь яг идэвхтэйгээр тулаанд оржээ. Кадыровын мэдэгдэл бусад талын хийсэн тооцоололтой зөрдөг бөгөөд аль нь чухам үнэн гэдгийг батлах боломжгүй. Зөвхөн ОХУ гэлтгүй Украины талд ч бас Чеченийн хэд хэдэн зэвсэгт бүлэглэл тулалджээ. 

Дашрамд дурдахад, "Вагнер"-ын хөлсний цэргүүд Чеченийн тусгай хүчнийхэнтэй хамтарсан сургуулилалт хийж эхэлснийг Кадыров энэ сарын эхээр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эх оронч 2023-11-28 202.21.108.55

Энэ нэг яажгий эрүүтэй нөхөр бусдын гар хөл болж, ард түмнээ зовоож байна. Төрсөн хүүхэддээ хүртэл баатар цол олгодог тэнэг амьтан. Цөөхөн ард түмнээ хядуулаад л дуусна ш дээ. Фашистуудыг дагаад одоо юу ч олж долоохгүй.

Avatar

лапша 2023-11-28 202.126.88.196

Чечень цэрэг гэхээр төмрөөр хийсэн үхэшгүй баатрууд гэж өөрсдийгөө ойлгодог байх нь,тэдэнд үзүүлээд өг украинчуудаа

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SEXSYG

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SEMSYGEER ZYGAATSK80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

DYYDLGN SEMSYGEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SEKSDI80955877

Avatar

Ргн 2023-11-28 66.181.191.40

хүний адаг…Хүүхдээ 15мнастай хүүхдээ баатар цолоор шагнаж хамгаалалтын албаны даошахр томилсон…Яргачин Пут ан энэ мэт хогнууд л тойрч байна

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.188.222

өөрт хамаагүй юманд хошуу дүрж сайн мэдэхгүй хийрхэж байгаад өрөөл бусдад гай тарив даа

Avatar

Нэргүй 2023-11-28 216.38.195.74

-#-;

Avatar

Сармиа 2023-11-28 178.165.173.120

Аль хэдийн наймаа хийцэн бга ш дээ.Эзэлж авсан газраа үүрд өөртөө үлдээ гэж.Хохь нь нацик ууд.!

Avatar

Нэргүй 2023-11-28 37.166.246.62

тик ток ийн цэргүүд дандаа ард нь үлддэг украйнд шалихгүй гэдгээ харуулсан даа.Баахан цэргүүдээ алуулаад хашрахгүй тэнэг.

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.188.213

ямар ч супер цэрэг байсан ч окопонд ороод хэвтчихсэн тулаанд ялгаа гарахгүй дээ, за тэгээд үүл нь гарч бороо орохын цагт үүд хоймор ялгаагүй, үйл нь ирээд үхэлтэйгээ учирах үед чечень байна уу печень байна уу, путлёр байна уу хадуров байна уу ялгаагүй л дээ,

Avatar

зочин 2023-11-28 66.181.160.58

Өөрийн хувийн армиа бодит дайн тулаанд сайн туршлагажуулж авах гээд байгаа хүн л дээ.. Орос задархад хамгийн хүчирхэг армитай болж үлдэх гээд байгаа л даа … Зөв л сэтгэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж