"Сибирийн хүч 2": Хятад эрсдэл гаргахыг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.11.28-нд нийтлэгдсэн

"Сибирийн хүч 2": Хятад эрсдэл гаргахыг хүсэхгүй байна

"Сибирийн хүч 2": Хятад эрсдэл гаргахыг хүсэхгүй байна

"Сибирийн хүч 2" байгалийн хийн хоолойн төслийн бүтээн байгуулалтын ажил санаснаас илүү удаашрах төлөвтэй байна. Тус хоолой ашиглалтад орвол Хятадын эрчим хүчний аюулгүй байдалд ихээхэн түлхэц үзүүлэх юм. "Сибирийн хүч 1" хийн хоолой нь жилд 67 тэрбум шоо метр хий экспортлох хүчин чадалтай. Тэгэхээр Путины амласан ёсоор Оросоос Хятад руу жилд 98 тэрбум шоо метр хий экспортлохын тулд зайлшгүй шинэ хийн хоолой шаардлагатай аж.

"Хятад улс худалдааны тухайд өөрсдийн хүчирхэг байр сууриа сайн мэдэж байгаа. Энэ бол ерөнхийлөгчийн түвшний онцгой дарамт. Илүү хямд төлбөрийн тухай гэсэн үг л дээ. Тэд их хэмжээний хөнгөлөлт шаардаж байж магадгүй. Путин асар их дарамттай байгаа. Асар их хэмжээ хий дэмий үрэгдэж, Орос мөнгөө алдах эрсдэлтэй байна. Оросын тал хуулийн төслийг бүхэлд нь хариуцаж буй.

Харин Хятадын тал бүтээн байгуулалтын зардал аль болох гаргахгүй, эрсдэл багатай байхыг хүсч байна" гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ.

"Энэхүү төсөл нь Орос, Хятадын стратегийн түншлэлийн шинэ сорилт юм. Санал болгож буй хоолой нь богино, барилгын зардал бага тул Орост ашигтай. Гэхдээ Хятадын тал хоолойг Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Алтай мужаар дайруулан барихыг шаардаж байсан удаатай" гэж Орос, Төв Азийн мэргэжилтэн Ли Лифан хэлэв. 

Хятад улс уг төсөлд тун болгоомжтой ханддаг. Тиймдээ ч "Сибирийн хүч 2"-ын тухай засгийн газрын баримт бичиг, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ховорхон дурддаг. Өнгөрсөн сард Бээжинд болсон "Бүс ба зам" чуулганаар тохиролцоонд хүрч магадгүй гэж найдаж байсан ч Путин ганзага хоосон буцжээ. 

ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко аравдугаар сард Монгол Улсад айлчлахдаа зураг төслийн ажил энэ онд дуусна гэжээ. Тооцоолол ёсоор 2024 оны эхний улиралд зураг төслийн ажил батлагдаж, бүтээн байгуулалт эхлэх учиртай. Бүтээн байгуулалтыг дуусгахад зургаан жил шаардагдана гэж тооцоолж байна. 

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж