БНСУ түүхэнд байгаагүй олон цагаач ажилчин авна

БНСУ түүхэнд байгаагүй олон цагаач ажилчин авна

БНСУ түүхэнд байгаагүй олон цагаач ажилчин авна

Өмнөд Солонгос улсын хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний хомсдолтой нүүр тулаад буй. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд ирэх онд Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны дагуу 165 мянган мэргэжлийн бус цагаач ажилчин хүлээж авах болжээ. 165 мянга нь бүх цаг үеийн хамгийн өндөр тоон үзүүлэлт юм. Мөн "E-9″ буюу мэргэжлийн бус хөдөлмөрийн визээр ирж байгаа гадаадын ажилчдын ажиллах боломжтой салбаруудыг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд, зоогийн газар, уул уурхай, ойн аж ахуй зэрэг салбарт багтана. 

Энэ хүрээнд Чежү, Сэжон болон бусад 98 засаг захиргааны нэгжид байрлах ресторануудад гал тогооны туслахаар гадаад ажилчдыг авахаар төлөвлөжээ.

Салбараар нь авч үзвэл үйлдвэрлэлийн салбарт хамгийн олон буюу 95 мянган хүн, газар тариалан, мал аж ахуйн салбарт 16 мянга, үйлчилгээний салбарт 13 мянга, загас агнуурын салбарт 10 мянга, барилгын 6000, усан онгоцны үйлдвэрт 5000 ажилчин авахаар тус тус төлөвлөжээ. 20 мянган ажилчныг салбар харгалзахгүй ажиллуулна. 

"E-9″ визийг нарийн мэргэжлийн бус ажил хөдөлмөр эрхлэх цагаач ажилчдад олгодог. Өмнөд Солонгост "E-9" визээр нэвтэрч буй цагаач ажилчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсээр энэ онд 120 мянга болжээ. Цагаач ажилчдын тоо 2021 онд 52 мянга, 2022 онд 69 мянга байсан.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2023-11-28 43.242.243.34

манайхаас аваа

Avatar

Зочин 2023-11-28 66.181.161.50

цагаач биш шүү гэрээт гээч малаа

Avatar

Зочин 2023-11-28 202.21.107.27

хн монгол орон эзгүйрч хөгшид хүүхдүүд эмэгтэйчүүд үлдэж ….

Avatar

Зочин 2023-11-28 193.179.60.36

Тэнэг г***й чинь цагаач гэнээ гэрээт ажилчин гэнэ малаа үнэн тэнэг с**

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-28 202.131.238.26

ашгүй дээ. нэг ч гэсэн монгол хүний амьжиргаа дээрдэх нь байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж