БСШУСБХ-ны даргаар Г.Баярсайханыг сонгохыг дэмжив

БСШУСБХ-ны даргаар Г.Баярсайханыг сонгохыг дэмжив

БСШУСБХ-ны даргаар Г.Баярсайханыг сонгохыг дэмжив

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2023.11.28/ байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, дэмжлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг байнгын хороодын дарга нараа улираахаар санал нэгдсэн байсан ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  байнгын хорооны даргыг өөрчилж буй аж. Тодруулбал, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг санал болгож буй юм байна. Ингэснээр уг байнгын хороог даргалж байгаа УИХ-ын гишүүэн Г.Мөнхцэцэцэгийг чөлөөлөх болж байгаа юм.

Байнгын хорооны даргад нэр дэвшигч Б.Баярсайхан нь 1987 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг төгссөн байна. 1991 онд Багшийн сургуулийн хөгжмийн ангийг багш мэргэжлээр, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус суралцжээ. Улмаар 1999 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн дамжаанд суралцсан байна. 2004 онд Удирдлагын академид нийгмийн ухааны магистр хамгаалж, 2000 онд Ирландын Даблин хотын Англи хэлний сургууль, АНУ-ын Вашингтон хотын Үндэсний их сургууль, 2006 онд Израйлын Гадаад харилцааны яамны дэргэдэх сургууль, 2012 онд АНУ-ын Хавай мужийн Хаггай олон улсын удирдлагын сургуульд суралцан  тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

1995-1997 онд​ Монголын үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч, редактор, 1997-2000 онд​​ Монгол Улсын Дээд шүүхэд Хэвлэлийн төлөөлөгч,  2000-2002 онд​​ “MCS” группэд РR менежер, 2002-2004 онд ​​“Ийгл” телевизийн  Борлуулалт, маркетингийн албаны дарга, 2004-2014 онд​ тус телевизийн гүйцэтгэх захирал, 2015-2016 онд Олон улсын “Пресс” клубүүдийн холбооны ерөнхийлөгч,  2016-2020 онд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2020 онд ​​Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2020 оноос​ Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй, санал хураахад   гишүүдийн 100 хувийн саналаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг сонгохыг дэмжсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-28 202.72.245.121

Дээр дурьдсан бүх албан тушаал хийж байсан ажил нь бөгсөөрөө хийж байсан ажлууд нь шүү. Хэнтэй ч таардаггүй, дүр эсгэсэн хиймэл авгай. Эргэн тойрныхон нь сайн мэдэж байгаа. Яг үнэндээ Мөнхцэцэг гишүүний хаа ч хүрэхгүй хоосон толгойтой худлаа л попордог авгай юмаа

Avatar

Нэргүй 2023-11-28 202.72.245.121

Ийм балай хэрүүл уруул шунал нь шулам болсон авгайг төрд өндөр албан тушаалд томилох хэр зохимжтой вэ. Орсон гарсан газар бүртээ муу нэртэй ДАНДАА ЗАРГА ШҮҮХ БОЛЖ ЯВДАГ ХӨГИЙН АВГАЙ ШДЭЭ. энэ балайд мөнгө л хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-28 202.72.245.121

Монголын төр ч бохирдож дуусчээ. Энэ УБ-ын жомбого бөгсөөрөө дээшлэхийн ид шидийг үзүүлж байхад хэндээ ч итгэхэв дээ. Үеийнхэн нь ямар хүүхэн явсныг нь сайн мэдэж байгаа шүү дээ. Мөнгө өгвөл чөтгөртэй ч энгэр зөрүүлдэг хүүхэн байлаа энэ авгай. Авгай болоод засрана гэж байх уу. Бүүр шунал атгаг нь нүүрэн дээрээ тодорч хөгширчээ. Бузар авгай. Монголын төрөөс зайлуулбал таарна.

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.183.49

60 шахсан хөгшин чавганцыг хөөн зайлуул, тэгээд бас шал тэнэг, боловсролгүй амьтан. МАН-ын кнопчин өөрий гөө гишүүн гэж андцураад чаачихсан мао !

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Тэнэг авгайг зайлуул 2023-11-28 139.5.217.250

Очиж очиж энэ тэнэг авгайг байнгын хорооны даргаар сонгосон гэхээр 76 хулгайчийг болдог бол хугацаанаас нь өмнө огцоруулж зайлуулах юмсан. Чүдэнз зурсны бартерт ТНБД болсон авгай штэ.

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.179.106

БСШУСБХ гэх оньсого мэт урт товчлол бичихээ больмоор байна.

Avatar

Нэргүй 2023-11-28 103.10.23.120

Мэдрэл муутай хүүхэн.

Avatar

Нэргүй 2023-11-28 43.228.130.63

jombog

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж