"Месси бол Америкийн спортын хамгийн том хувьсгалуудын нэг"

Хуучирсан мэдээ: 2023.11.28-нд нийтлэгдсэн

"Месси бол Америкийн спортын хамгийн том хувьсгалуудын нэг"

"Месси бол Америкийн спортын хамгийн том хувьсгалуудын нэг"

Хөлбөмбөгийн ноён оргилууд болох Роналдо, Месси хоёр эцэст нь Европ тивээс буурь сэлгэж, тус тусын зам мөрийг хөөсөн. Таван алтан бөмбөгтэй Роналдо Саудын Арабыг зорьж, араасаа олон шилдгүүдийг дагуулсан бол найман алтан бөмбөгтэй Месси Америк нисч, хөлбөмбөгийн спортыг дэлгэрүүлэв.

Мессиг ирэхээс өмнө Интер Майамигийн улирлын тоглолтын дундаж тасалбарын үнэ 40 ам.доллар бол ирэх улирлын хамгийн хямд билет нь 382 ам.доллараас эхэлж байна. Мөн тус клубын инстаграмын хуудас нэг сая хүрэхгүй дагагчидтай байсан бол өдийд 15 сая гарчээ.

Мессигийн ачаар ганц Интер Майами ч бус Мэйжор лигийн бусад багууд ашиг олжээ. Орландо Сити багийн талбай дээрээ Интер Майамитай тоглох тасалбар хоёрдагч зах дээр 1500 ам.доллар хүрэх төлөвтэй байна. Мессигийн нэр, дугаартай Интер Майамигийн өмсгөл авах гэсэн эрэлт их байгаа учир Адидас компани “M”, “E”, “S”, “I”, “1”,”0” гэсэн тоо, үсэгнүүдийг хомсдолд орж байгаа аж.

Интер Майамигийн төсөв 60 сая ам.доллар байснаас одоо 300 сая ам.долларт хүрсэн бөгөөд талбай дээрээ болон зочлон тоглох тасалбар нь хэдхэн минутын дотор зарагдаж, хоёрдагч зах дээр хэд дахин нугарч байна.

ESPN-ийн хөтлөгч Фернандо Паломо Мессигийн талаар ярихдаа “Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд АНУ-ын спорт дахь хамгийн том хувьсгалуудын нэг бол Месси ирсэн явдал. Би Коннектикут дахь жижиг хотод амьдардаг. Надтай хөлбөмбөгийн талаар огт ярьж байгаагүй хүмүүс одоо хөлбөмбөг байтугай Мессигийн өмсгөлийг авсан талаараа ярьж байна. Цаг хугацаа л Мессигийн шилжилт АНУ-ын хөлбөмбөгт ямар нөлөө үзүүлснийг мэдрүүлэх байх. Одоо л америкчууд хөлбөмбөгийг анхаарч эхэлж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж