Д.Цогтбаатар: Авлигын хэргийг шүүх шүүгчийг авлигадахгүй гэх баталгаа байна уу?

LiveД.Цогтбаатар: Авлигын хэргийг шүүх шүүгчийг авлигадахгүй гэх баталгаа байна уу?

Д.Цогтбаатар: Авлигын хэргийг шүүх шүүгчийг авлигадахгүй гэх баталгаа байна уу?

 

15 : 40
2023-11-28

Д.Цогтбаатар: Авлигын хэргийг шүүх хэдхэн шүүгчийг авлигадахгүй гэх баталгаа байна уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцээд "Хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзлээ. Төслийг хэлэлцэх шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авав.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.ЦОГТБААТАР:

-Дагалдаж орж ирсэн хуулийн төсөлд авлигын хэргийг шүүх байгуулах асуудлыг судалъя гэж орж ирж байна. Авлигын шүүх авлигажихгүй гэх баталгаа хаана байна. Авлигын асуудал хэлэлцээд шүүх авлигажиж байгаа бол тэр нэрийг нэмээд эрсдэл нь алга болохгүй. Харин энэ төрлийн гэмт хэргийг шийддэг хүмүүсийг хязгаарлаад өгөхөөр авлигачид хэнтэй ажиллах вэ гэдгийг нь бүр нарийвчлаад заагаад өгчих юм биш биз. Шүүх бүрэлдэхүүнийг бүгдийг худалдаж авна гэдэг бол хэцүү. Ийм шүүх байгуулаад өгчихөөр цөөн тооны хүмүүсийг эртнээс танилцаад онилоод тийшээ ажиллаач ээ гэдэг чиглэл өгчихгүй юу.

Авлигын хэрэг дээр давах шатны шүүхээс Хүний эрхийн үндэсний комиссоос санал авсан уу. Хүний эрхийн зөрчил гарах эрсдэл байгаа юм биш биз.

Шүүгчид хоцрогдчихоод байгаа учраас авлигын хэргийг шүүх шүүгчээрээ боловсронгуй мундаг шүүгч тавих нь. Гэхдээ иргэдийн хэргийг дутуу мэдлэгтэй шүүгчээр шүүлгэх гэж байгаа юм уу гэдэг асуудал гарч ирээд байна. Тодруулж хэлбэл, иргэн дээр хоцрогдсон шүүгчээ тавиад, эрх мэдэлтэн дээр арай сайныгаа тавих гэж байгаа бол ялгаварлан гадуурхсан логик үүснэ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Сүүлийн үед илэрч шалгаж байгаа томоохон хэргүүд энгийн ухамсраар ойлгоход түвэгтэй, санхүүгийн механизац хийж байгаа. Арваад жилийн өмнө Үнэт цаасны төлбөр тооцооны даргаар ажиллаж байсан хүнийг Анхан шатны шүүх мөнгө угаах гэмт хэргээр ялласныг Давж заалдах шатны шүүхээр “мөнгө угаах гэмт хэрэг биш байна” гээд цагаатгаж байсан. Энэний шалтгааныг судлахаар Анхан шатны шүүгч нь олон улсын бирж дээр үнэт цаас арилжаалахтай холбоотой санхүүгийн мэдлэг, мэдээлэл байхгүй байсан. Үнэт цаасаа зарж, худалдаж авч байгаа үйлдлийг нь мөнгө угаах гэмт хэргээр зүйчлээд, прокурор нь яллах дүгнэлтээ үйлдээд шүүх нь ялласан байсан. Давж заалдах шатны шүүхээр энэ гэмт хэрэг биш гэж үзсэн. Сүлдээ тухайн яллаж байсан этгээдээрээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулаад шүүгч нартаа сургалт зохион байгуулсан. Үнэт цаас гэж юу юм, олон улсын хөрөнгийн бирж дээр арилжих гэж юу гэсэн үг юм, зарах гэж юу гэсэн үг юм гээд сургалт хийсэн.  

Одоо “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой бүлэг зохион байгуулалттай хэрэг анхан шатны шүүх дээр оччихоод байж байгаа. Гурван тэрбум ам.доллар буюу 10 их наядын үнийн дүн бүхий улсын өмчийг Ерөнхий сайдтайгаа, хэдэн сайд нь, банк санхүү нь оролцоод  механизаци хийгээд, авчихсан. Үндэстэн дамнасан, хүн ойлгохооргүй санхүүгийн схемтэй. Монголбанк, Цэцийн гишүүд нь татан оролцчихсон. Ердийн биш хэргүүд байгаа байхгүй юу. Ийм үйлдлийг би өөрөө дэд сайд байхдаа ажлын хэсэгт багтаж, шалгаж байсан.  Маш их “ухаантай”, харахлаар хуулийн дагуу. Нүүрсний хэрэг дээр ч яг ийм механизаци танилцуулагдах гэж байгаа.

Яг энэ хуулийн заалтыг зөрчсөн үү гэхээр зөрчөөгүй, гэхдээ яг тухайн компанид зориулаад механазици хийчихсэн, тэрнийх нь цаана хэдэн тэрбум доллар хусчихсан. Ердийн хэргүүд биш. Тийм учраас нарийн мэргэшсэн, илүү мэргэшсэн шүүгч авлига, албан тушаалын хэргийг шүүх шаардлагатай.  Гэр бүл хүүхдийн асуудал шийддэг шүүгчээр энэ төрлийн гэмт хэргийг шүүлгүүлээд авлигын хэргийг ялах боломжгүй.

 

 

14 : 44
2023-11-28

Б.Энхбаяр: Одоогийн шүүхийн тогтолцоогоор авлигачдаа намнаж дийлэхгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Авлигын дагнасан шүүх байгуулах заалт хуулийн төсөлд орж ирээгүй юм байна. Авлигын хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэхгүй болж байгаа юм байна. Анхан шатыг байхгүй болгож, Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх нь шүүхийн тогтолцоонд болж байгаа юм уу. Шүүхийн практикт байдаг зүйлүү, сөрөг нөлөө үзүүлэхгүй юу?.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Сүүлийн үед авлига албан тушаалын гэмт хэргийн гаралт нэмэгдсэн, хохирол хэдэн их наядаар хэмжигдэх болсон. Сүүлийн үед гарч байгаа хэргүүд нь улс дамнасан, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой, гадаад улс оронд данс нээсэн, хөрөнгө авсан, байршуулсан ердийн гэмт хэрэг илрүүлдэгтэй адил илрүүлэх боломжгүй байгаа.

Энэ төрлийн хэргийг илрүүлж байгаа мөрдөгч, хянаж байгаа прокурор, шийдвэрлэж байгаа шүүгч нарын ур чадвар цагаан захтныхаас хэдэн арван жилээр хоцорсон. Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, нотлоход ур чадвар дутаж байгаа. Гэмт хэрэгтнүүд ухаантай, эрх мэдэлтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сүлжээтэй.  Хэргийг нь шүүх гэж байгаа анхан шатны шүүгч нь танхай л шийддэг байгаа. Ийм тогтолцоогоор авлигачдаа намнаж дийлэхгүй юм байна гэж Засгийн газар үзсэн. Тийм учраас Шүүх байгуулах тухай хуулийн төслийг дагалдуулж өргөн барьсан Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд авлигын гэмт хэргийг шүүх дагнасан шүүх байгуулах асуудлаар тодорхой саналаа УИХ-д өргөн барих эрхийг УИХ-аас авах гэж байгаа. Та бүхэн дэмжиж өгвөл Засгийн газар яаралтай Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхтэй хамтарч хуулийн төсөл дээр ажиллана. Шүүхийн тухай хуулд зааснаар Засгийн газар дангаараа санаачлага гарган, хуулийн төслийг өргөн барих бололцоогүй. Зөвшилцсөн саналыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, УИХ-д өргөн барих ёстой. 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.БАТЦЭРЭН:

Монгол Улсын Үндсэн хууль болоод Шүүхийн тухай хуульд шүүхийн үндсэн тогтолцоог анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх гэж хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын дээд шүүх давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзнэ. Мөн Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 7.1-д хуулиар тусгайлан харьяалуулсан тохиолдолд хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 7.2-т Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг Давж заалдах журмаар хянан хэлэлцэх бүрэн эрхийг тус тус хуульчилсан. Тэгэхлээр хууль тогтоогч Давж заалдах шатны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх, Хяналтын шатны шүүхийг давж заалдах журмаар шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоосон нөхцөлд Монгол Улсын Үндсэн хууль болоод Шүүхийн тухай хуультай зөрчилдөхгүй.

Монгол Улсад өмнө нь ийм уламжлал бий юу гэвэл 1994 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд онц хүнд ангиллын гэмт хэргийг Давж заалах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэж байсан. Их үнийн дүнтэй буюу 10 сая төгрөгөөр дээш үнийн дүнтэй нэхэмжлэлийг Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж байсан уламжлал бий. Одоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр бүлэгт зарим төрлийн маргааныг Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх тусгай журмыг хуульчилсан. Энд хэд, хэдэн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэмжээний акттай холбоотой маргаан, аймаг, нийслэлийн хоорондын маргаан, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан зэрэг Засгийн газар, Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан зэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэх тусгай журам хуульчлагдсан нь хэрэгжиж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 2-т Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан булгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцөн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуультай холбооойгоор хоёр удаа Улсын дээд шүүхэд санал ирүүлсэн. Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж саналаа өгсөн. Энэ төслийн хувилбарыг яг энэ байдлаар Улсын дээд шүүх хэлэлцээгүй. Мөн УИХ-д өргөн барьсан Шүүх байгуулах тухай хууль, түүнийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд авлига албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах тухай заалт байгаагүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд авлига албан тушаалын хэргийг Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэх, Хяналтын шатны шүүх авлига албан тушаалын хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх гэсэн заалтад санал авахаар Хууль зүй дотоод хэргийн яамнаас ирүүлсэн. Улсын дээд шүүх эл саналыг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд тусгайлан санал гаргаагүй.

Ачааллын тухайд, авлига албан тушаалын хэрэг сүүлийн гурван жилд өсөлттэй байна. 2022 онд улсын хэмжээнд анхан шатны шүүх 417 хүнд холбогдох 182 авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх 2022 онд 269 хүнд холбогдох 100 хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх оныхоос 3.5 дахин өссөн. Хэрэв авлига, албан тушаалын хэргийг Давж заалдах шатны журмаар шийдвэрлэх шүүхийн харялаллыг хяналтын шатны шүүхэд шилжүүлэх тохиолдолд шүүгчийн ажлын ачаалалд нөлөөлнө. Эрүүгийн хэргийн танхимын шүүн таслах ажлын ачаалал 50 хувиар өсөх дүнтэй байгаа.

Асуулт хариулт үргэлжилж байна. 

13 : 40
2023-11-28

Авлигын дагнасан шүүх байгуулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. Төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав.

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, үзэл баримтлалд тусгасан бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлага, шалгууруудыг харгалзан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах нь хуулийн төслийн зорилго юм байна.

Төсөлд анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулахтай холбоотой зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зохион байгуулалтыг хэвээр хадгалах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Харин 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан одоогийн 21 аймгийн давж заалдах шатны шүүхүүдээс Орхон, Дархан-Уул аймгуудын эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тусдаа байгуулагдсан байгааг бусад 19 аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхтэй адил зарчмаар тус хоёр аймагт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болгон нэгтгэж, нийт 21 шүүх болгон өөрчлөн байгуулахаар төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хэвээр үлдээх, нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулахаар тусгасан байна.Ингэснээр хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан давж заалдах шатны 26 шүүхийг 25 шүүх болгон өөрчлөн байгуулахаар тусгажээ.

Дүүргийн анхан шатны шүүхийн тухайд Эрүүгийн хэргийн тойргийн 3, иргэний хэргийн тойргийн 3 буюу тойргийн нийт 6 шүүхийг байгуулж, нутаг дэвсгэрийн алслагдмал байдлыг харгалзан Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн одоогийн зохион байгуулалтыг хэвээр үлдээнэ. Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж, Налайх дүүрэгт байршуулах юм байна.

Нийслэлийн хэмжээнд дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 1, Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 1 байх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны нийт 22 шүүх, тэдгээрийн байршлыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар тогтоосны дагуу хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ.

Одоо байгаа 21 аймаг дахь сум дундын анхан шатны иргэний хэргийн анхан шатны 21, эрүүгийн хэргийн анхан шатны 21, нийт 42 шүүхүүдийг зохион байгуулалтын хувьд нэгтгэж, шүүхийн ажил үүргийн хуваарь, орон тоог оновчтой тогтоох зорилгоор сум дундын анхан шатны 21 шүүх болгон өөрчлөн байгуулахаар тусгав. Ингэснээр 21 аймаг дахь сум дундын анхан шатны 21 шүүх нь тухайн шүүгчийн ачааллыг харгалзан, дотроо шүүн таслах ажлын төрлөөр дагнасан, танхимын зохион байгуулалттай байх асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нээлттэй болох аж. Харин одоо байгаа сум дахь сум дундын 8 шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг хэвээр үлдээх нь зохистой хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Ингэснээр анхан шатны 90 шүүх 61 болох аж. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулсан анхан болон давж заалдах шатны нийт 116 шүүх 86 болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-28 59.153.114.17

hergee shudarga shuuj chadahgui bgaa shuugch ni tegeed shuuh bguuliya gej yariad zogsokh ch gej dee.

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.184.25

Шүүхийн шинэчлэл хийхийг эсэргүүцэж байгаа нөхдүүд дараагийн сонгуульд гарч ирнэ гэж найдалтгүй шүү.

Avatar

иргэн 2023-11-28 62.55.205.86

Бүтэхгүй ээ, Энэ хүүк ер нь дарангуйлагч болж дууслаа шүү. Вакууманд орчихсон. Хүн болгон очиж баастай хошногыг нь долоогоод. Цэргийн нэгдсэн юу ч гэлээ бас нэг хөгжин офицеруудын холбоо байгуулчихсан, элдэв эсэргүүцэл гарвал нам дарна гээд бүүр эртнээс бэлдчихсэн.

Avatar

Нэргүй 2023-11-28 216.38.195.74

koy

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.180.209

ЖИНХЭНЭЭСЭЭ ХОНГИЛДОХ НЬ ДЭЭ. АВЛИГТАЙ,ТЭМЦЬЕ ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЭЛ. ОДОО ИХ ХУРАЛД, ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙГАА НҮҮРСЧИД, ХӨГЖЛИЙН БАНКЧИД, ЖДҮЧИД, БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНЧИД, ХАДГАЛАМЖ БАНКНЫ 14 ТЭРБУМААР КАЗИНОДСОН ХҮҮКДЭЭ УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГААД ХӨӨЖ ЧАДАХГҮЙ ЧАЦАГ ЦАРАЙЛААД СУУЖ БАЙ. МЯНГА ШҮҮХ БАЙГУУЛААД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ӨӨРСДӨД НЬ ТААЛАГДАХГҮЙ БААХАН ХҮМҮҮСЭЭ ШОРОНД ХИЙГЭЭД ДУУСАХ БИЗ

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.191.185

ternii orond shuugch naraa bolovsruul. Bolovsroltoi, amidraliin turshlagatai, logik setgelgee saitai, uujim dotortoi, tsegts shudarga, zarchimch yos zuitei, ajildaa durtai, amidraliin zorilgogoo bolgoson tiim humuusiig shuugch bolgon gargaj ireh togtoltsoog bii bolgo

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.191.185

muusain avilgachid odoo bur uursdiin shuuhtei boloh bolj baina uu. Shuuh bol turuljsun nariin mergejliin baiguullaga bish shuudee. shuugch tuhain hergiig huuli zurchsun esehiig shuuj tohiroh shiitgeliig onooh l uuregtei bolohoos hergiig mergejliin talaas n hyanah uureggui. tiim ajiliig prokuror, murdun baitsaagchid, shinjeechid, umguulugch nar hiij shuugchid medeelliig uguh yostoi

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SEKSEER TAICHI80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 202.9.40.178

ХЭН ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА НЬ ШУУД ОЙЛГОМТОЙ.

Avatar

Нэргүй 2023-11-28 202.9.40.178

Тэдний нэрсийг мэдүүлж, Дахин төрд бүү ойртуул. Монгол төрийг цэвэрлэх ажил хийх гэж байна.

Avatar

Нэргүй 2023-11-28 202.9.40.178

ЭНЭ ШҮҮХИЙГ БАЙГУУЛАХЫГ ОЛОН НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ. ӨӨРСДӨӨ АВЛИГАД ӨРТВӨЛ ЯАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ЗӨВ СОНГОЛТТОЙ, ХАТУУ ТАНГАРАГТАЙ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭНГЭРТ МЭДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

MERGJLN SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 139.5.216.44

механизаци – механикжуулах
махинаци – залилан, луйвардах ажиллагаа

Avatar

Зочин 2023-11-28 66.181.179.114

Авилгын шүүх байгуулах дургүй бол шууд ардын шүүх байгуулаад л шулуухан цаазын ялаа сэргээх хэрэгтэй болно шүү

Avatar

Нэргүй 2023-11-28 202.9.46.93

2

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

DYYDLGAAR UILCHLI DYRAAR80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SADAR SEKSEER XANI 80955877

Avatar

Зочин 2023-11-28 103.212.119.229

Авилгаар мэргэшсэн цоон шуугчийг нийгмээрээ хянахад харин ч амархан шуу Ондор цалин ч огох хэоэгтэй. нийгэм ч итгэх хэоэгтэй Онцгой нохцол байна шуу Арваад жилийн дараа тусгай шуух хэрэггуй ч. Болж магад украинаас сургамж ав Тэнд авилга дээд цэгтээ хурч улмаар майдан болсон Дараа нь. Дайн Одоо ч бутэн улмс улдэхгуйнээ

Avatar

Нэргүй 2023-11-28 202.9.40.178

Үнэн үнэн, ямар шүүгчид яаж ажиллаж байгаа нь мэдэгдэнэ

Avatar

Зочин 2023-11-28 103.212.119.229

Цогтбаатар нар яагаад дэмжихгуй байна Эгэ Монгол чинь авилгаас болж сонолоо шуу дээ Ядуурал гаарч иргэд нь гадагшаа дураэж байна

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.184.25

Цогтбаатар болвоос Сү.Батболдын б ө г с-д о л о о г ч.

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SEKSDN8PO55877

Avatar

ШҮҮХИЙГ ИНГЭЖ БАЙГУУЛДАГГҮЙ ШҮҮ 2023-11-28 202.179.27.246

ИНГЭЖ ШҮҮХ БАЙГУУЛАХГҮЙ ЭЭ НОХОД ОО. НАА ШҮҮХИЙН СИСТЕМ ЧИНЬ БҮРМӨСӨН ДАМПУУРСАНЫ ИЛРЭЛ НАА ШҮҮХ ЧИНЬ БОЛНО…

Avatar

Зочин 2023-11-28 103.212.119.202

Энэ хууль гарахаас байнгын хорооны дарга Цогтбаатар яагаад ингэж их айж, сандраад байна. Энэ нөхөр их л но- той доо. Ер нь ч цэвэрхэн амьтан угаасаа биш л дээ.

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SEXSY XALYYXN TANILTSN80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 43.228.129.131

Авилгын хэрэгт холбогдохоос айж эмээдэг болгох хэрэгтэй, шүүхийн тогтолцоондоо найдаад инээгээд сууж байдаг хулгайчуудын хандыг дарах ёстой.

Avatar

Нэргүй 2023-11-28 202.55.188.39

Авилгын төрөлжсөн шүүх байгуулаад ч дийлэхгүй нь тодорхой. Хэлмэгдүүлдэг нэг шинэ махны машин угсрах гэж байна. Орох хүмүүсийн дийлэнх нь МАН-ынхан. Үүний дотор одоо энэ шинэ махны машиныг угсарч байгаа хүмүүс ч орно!!!

Avatar

Нэргүй 2023-11-28 59.153.112.168

Нотолж чадахгүй болохоороо шинэ хууль зохиож, М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгасан, Эрдэнэтийн 400 гаруй сая долларын хулгайг илрүүлж чадахгүй аргаа бараад бас л шинэ хууль зохиогоод "ЗЭС" копорациас 49 хувийг 16 сайдын гарын үсгээр дээрэмдэж МАН-ын шахааны талбар болгосон. Одоо авилгын дагнасан-онцгой эрхт Шүүх байгуулж сүр хүчээ үзүүлэх нь. Ц.Нямдоржийн арга уу, бүр ОХУ, Монгол хоёрын парламент хоорондын саяхан байгуулсан комиссын санаа юу. Гэм буруунг хөдөлшгүй нотол, тэгээд бууд.

Avatar

Зочин 2023-11-28 59.153.113.15

Нямдорж одоо төрд байхгүй биз дээ.

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.184.25

Мөнх-Эрдэнийг шоронд суулгаваас улс төрөөс зайлах тохироо хийсэн байх шүү Нямдорж.

Avatar

Нэргүй 2023-11-28 139.5.218.58

САИДИН УГЭНД ОР АВИЛАГЧИДАА

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SEKSEER XANTLA MERGJLN80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 43.242.242.59

шүүгч нартаа хариуцлага тооц

Avatar

Ард 2023-11-28 202.9.46.242

Гоё нам дагасан өлөн хулгаачуудл монголыг хорлож байгаашдээ хатуу ял энэ хулгаачуудад байдаггүй 3 тэрбум хулгаалсан авилгач 40 саяаар торгуулж ялгүйч гэх шиг 8 ишиг

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SEXSDN MERGJLN80955877

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-28 202.9.47.28

ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ШҮҮХИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГҮЙ БОЛГОХООР ЯРЬЖ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОВ.,,,,.АЧААЛАЛ ШҮҮХЧ НАРТ ТЭГШРЭХ БОЛ БОЛОХГҮЙ ГЭХ ХААШАА ЮМ БОЛДОО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж