Хятадууд "дархлааны өр"-өө төлж байгаа юу?

Хятадууд "дархлааны өр"-өө төлж байгаа юу?

Хятадууд "дархлааны өр"-өө төлж байгаа юу?

Хятадад амьсгалын замын өвчлөлийн шинэ давалгаа гарснаар эмнэлгүүд өвчтэй хүүхдийн хөлд дарагдав. Covid-19-ийн хязгаарлалттай холбоотойгоор тус улсад улирлын чанартай ханиад томууны тохиолдол буураад байсан ч өдгөө нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болжээ. Цар тахлын үеэр төрсөн олон хүүхэд өвчин үүсгэгч вирус, бактерт нэн мэдрэмтгий байж болзошгүй юм.

ДЭМБ өнгөрсөн долоо хоногт шинэ төрлийн уушгины хатгалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хятадаас шаардсан. Энэ нь дөрвөн жилийн өмнө Covid-19 дэгдэж байсан үеийг дэлхий нийтэд эргэн сануулж, түгшүүр төрүүлжээ. Харин Хятадын Эрүүл мэндийн яамнаас Ням гаригт мэдэгдэл хийхдээ хүмүүсийн мэдэх хуучин вирус, бактерууд л гэхээс шинэ вирус байхгүй гэжээ.

Шинэ вирус уу эсвэл дархлааны өр үү?

Дархлааны өр гэдэг нь Covid-19-ийн хязгаарлалтын үеэр нийтлэг халдварын тохиолдол буурснаас үүдсэн дархлааны өрийг бид одоо төлж байна гэсэн санаа юм. АНУ-д Covid-19-ийн хязгаарлалтыг цуцалсны дараа ч бас Хятадтай төстэй дэгдэлт ажиглагдсан. Тодруулбал, томуу, Covid-19, амьсгалын замын синцитиал вирусын давхцал дээд цэгтээ хүрч байв.

Тиймээс Хятад улс хязгаарлалтыг чинээнд нь тултал сунгасныхаа хэрээр хуваарийн дагуу өрөө төлж байна гэх таамаглал гарч иржээ.

Дэлхий даяар тархах эрсдэл хэр өндөр вэ?

Шинэ эмгэг төрүүлэгч байхгүй гэж үзэж байгаа тул Хятадаас бусад улсын хүмүүст өвчин тархах эрсдэл бага. Харин Хятадын эмнэлгийн систем ачааллаа дийлэхгүй байх гэсэн томоохон сөрөг үр дагавар бий. АНУ-ын жишээг харахад өнгөрсөн онд дархлааны өрөө төлчихсөн учир энэ онд шинээр дэгдэлт гарах магадлал бага байна.

Бэлтгэлтэй байхын тулд юу хийх ёстой вэ?

"Эмнэлгүүдийн, тэр дундаа хүүхдийн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь хамгийн нэн тэргүүнд хийх ажил. АНУ-ын хүүхдийн эмнэлгүүдийн ихэнх нь эдийн засгийн чадавхиа хадгалж үлдэхийн тулд өвчин тахал дэгдээгүй тайван үед ч бүрэн хүчин чадлаараа ажилладаг" гэж Техасын хүүхдийн эмнэлгийн Вакцин хөгжүүлэх төвийн захирал, доктор Питер Хотез хэлэв. Олон эмнэлэг цомхотгол хийж, хүүхдийн тасгуудаа хаачихаад эмнэлэг дүүрсэн гэсэн мэдээллийг өгч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Өвчлөлийн түвшинг мэдээлэхгүйгээр зүгээр л эмнэлгүүд дүүрсэн гэсэн хариу өгч байна. Халдвар авсан хүмүүсийн яг хэдэн хувь нь хүүхэд юм гэх мэт нарийн мэдээлэл өгдөггүй гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

Хятадаас өгсөн мэдээлэлд итгэж болох уу?

"Итгэ, гэхдээ баталгаажуул" гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейган хэлсэн байдаг. Тиймээс Хятадаас өгч буй мэдээллийг шалгахын зэрэгцээ аялагчдын мэдээлэл гэх мэтэд тулгуурлан баталгаажуулалтыг хийх хэрэгтэй. "Хятад дахь нөхцөл байдал ил тод бус байгаа ч хүлээгдэж байсан, ойлгомжтой зүйл. Шинэ вирус үүсгэгч биш, хуучин нь эргэж ирж байна.

Томуу, микоплазма, аденовирус, зарим нэг нь ковид байгаа" гэж Миннесотагийн их сургуулийн Халдварт өвчний судалгаа, бодлогын төвийн захирал Майкл Остерхолм хэллээ. 

Микоплазм гэж юу вэ?

Хятад дахь дэгдэлтэд вирус голчлон нөлөөлж байгаа ч бактери, микоплазма бас тархаж байна. Микоплазмын тахал хэдэн жил тутамд тохиолддог. Энэ нь ихэвчлэн уушгины хөнгөн халдвар үүсгэдэг боловч зарим хүнд, ялангуяа бага насны хүүхдүүдэд эмнэлэгт хэвтэх шаардлагатай ноцтой өвчин үүсгэдэг онцлогтой. 

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

Харуулах боломжгүй.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-11-28 66.181.179.106

"Итгэ, гэхдээ баталгаажуул" бишээ. Шал өөр утгатай болоод байна. "Итгэ, гэхдээ шалга" гэсэн үг шүү дээ. Ухаандаа, цаад хүн нь өөрөө баталгаажуулах биш. Харин цаад хүний юманд итгэсэнч өөрөө биечлэн шалга гэсэн үг. Ойлгоо…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж