Парисчууд Иранаас өрөвч сэтгэлийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Парисчууд Иранаас өрөвч сэтгэлийг хүсч байна

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Michel Euler

Парисийн төвд 300 орчим хүн цугларч гэр бүлдээ үнэнч биш байсан гэх ялаар цаазлагдах ял сонсоод байгаа хоёр хүүхдийн эх Сакинех Мохаммади Аштианийн төлөө дэмжлэгийн үгээ хэлцгээв. Тэд тэр эмэгтэйн зургийг барин жагссан байлаа.

Нөхөртөө үнэнч биш байсан гээд чулуугаар шидэгдэн цаазлагдах ял сонсоод дараа түүнийг нь дүүжлэн хөнөөхөөр болсон  тэр эмэгтэйн хувь заяа дэлхийн хүний эрхийн төлөө тэмцэгчдийг эсэргүүцэл гаргахад хүргэсэн юм. Ираны шүүхийг тэд хатуухан шүүмжилж байгаа билээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ цуглаан дээр нөхөртөө үнэнч байгаагүй гэх хэргээр хүмүүсийг хөнөөхөө болихыг Иранаас шаардан “эмэгтэй хүнд эмэгтэй байх эрхийг нь өгөх”  хэрэгтэй гэж мэдэгдэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж