Нам намын Х.Баттулгынхан сонгуульд эвсэж орох уу?

Нам намын Х.Баттулгынхан сонгуульд эвсэж орох уу?

Нам намын Х.Баттулгынхан сонгуульд эвсэж орох уу?

УИХ-ын 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явна. Тойргоос 78 гишүүн, намын нэрийн жагсаалтаар 48 гишүүн сонгогдох Үндсэн хуулийн өөрчлөлт анх удаа хэрэгжинэ. Ингэхдээ тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглосон. Мөн муу нэртэй улстөрчид жагсаалтын ард нуугддаг байдлыг халахын тулд жагсаалтыг ил цагаан зарлаж өрсөлдөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, намууд лидерүүдийн жагсаалтаа ил зарлаж өрсөлдөнө гэсэн үг. Энэ утгаараа сонгуулийн саналын хуудаст  жагсаалтын дээгүүр бичигддэг улс төрийн намууд мөнгө, хөрөнгөтэй нэгний шүлсийг асгаруулж байгаа. Юуны өмнө жижиг намуудыг аваад үзье.

Намын жагсаалтын гуравдугаарт бичигддэг Монголын ногоон нам (МОН)-ыг О.Бум-Ялагч эзэмшдэг. Байгаль орчин, ногоон хөгжил зэргээр дуу хоолойгоо хүргэхийг оролддог ч амжилттай биш. Тэгвэл жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэтэй Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын даргаар  УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх асан Б.Батбаатар бүргүүлээд байгаа. О.Бум-Ялагч, Б.Батбаатар  нарыг аль хэдийнэ намаа зарах тохироо хийчихсэн гэдэг мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөж байгаа бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулга санхүүжилт хаясан гэх шуум явах болов. Х.Баттулгын албан ёсны гэргий Ц.Энхтуяа нь ИЗЗН-д өндөр оролцоотой явж ирсэн нэгэн юм.

Тэдний ардаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шууд мэдэлд очихоор хэд хэдэн намууд харагдаж байгаа. Анхнаасаа түүний халаасны нам гэгдэж байсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг Г.Уянга үүсгэн байгуулсан. Үүнээс гадна Монголын уламжлалын нэгдсэн нам, санхүүгийн хүндрэлд ороод буй “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын  Эх орон нам, Ард түмний нам гэх мэт нэрс хөвөрнө.

Тэмцэгч хэмээх Б.Жагарын Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН), А.Отгонбаатарын Үнэн ба зөв нам, Аялал жуулчлалын сайд асан  Ц.Оюунгэрэлийн Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН), Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН),  Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗН) ч хамаарна. Эдгээр намын удирдлагууд 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход “Монгол Ялна” уриаг нь хашгиран дагалдаж явлаа.

Ерөнхийдөө Б.Жаргалсайханы Бүгд найрамдах нам (БНН) тэргүүтэй хаашаа ч эргэх магадлалтай нэг удаагийн ашиг сонирхолдоо хөтлөгдөх улстөрчид олон бий.  Тэдний хувьд УИХ-ын гишүүнээр нэг ч гэсэн удаа сонгогдож байвал хэнтэй нэгдэх нь сонин биш. Цаашлаад АН, МАН-ын завраар хамтарсан Засгийн газарт ороод суучих сонирхол бүр өндөр байгаа.

Одоогоор тэд ил цагаан эвслийн хөдөлгөөнд орж эхлээгүй байгаагийн цаад шалтгаан нь сонгуулийн 78 тойргийн хуваарилалт билээ. Эрх баригч МАН-ын олонхиос бүрдэж буй УИХ  сонгуульд оролцох тоглоомын дүрмээ тодорхой болгосноор жижиг намуудын нэгдэл хөдөлгөөнд орж ирэх нь дамжиггүй. Гэхдээ МАН-ынхны зүгээс жижиг намуудаас бүрдсэн том нэгдэл үүсэхээс сэргийлсэн нам, эвслүүдийн сонгуульд оролцох босгыг өндөрсгөсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн босго хувь багасах тусам жижиг намуудын нэгдэл эрчимчих магадлалтай. Цаашлаад намын тамга атгасан нэртэй хэдхэн том намууд аль эсвэл олонд танигдсан хэн нэгний оймсонд хавчуулагдан их улс төрд хөл тавих сонирхол нэмэгдэнэ.

Мөн нам, эвслүүд Сонгуулийн хуулийн тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх шаардлагатай.  УИХ-ын 78 тойргийн 39, түүнээс дээш тойрогт нэр дэвшигчтэй улс төрийн нам, сонгуулийн холимог тогтолцооны нөгөө жигүүр болох нэрсийн жагсаалтаар нэр дэвшүүлэх эрхтэй болно. Одоогоор хүний нөөцийн хувьд МАН болон АН-аас өөр ийм чадалтай улс төрийн хүчин байхгүй. Тиймээс Х.Баттулга хувьд ирэх сонгуульд АН-аас том жигүүр үүсгэхээс гадна жижиг намуудын нэгдэл гэх нууц хөзөртэй орох магадлал өндөр бий. Энэ нь өнөөгийн АН-ын удирдлагуудтай тохироо том түлхэц болж байгаа.

Сонгуулийн хуульд зааснаар нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх босго тогтоосон. Энэхүү босго хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын тав буюу түүнээс дээш хувийн санал авсан байхаар шатлан нэмэгдэнэ. Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх гэх мэт.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aimaar Ubjtei xylgaich bdguin bn XTranshaaniy; 2023-11-28 216.38.195.74

Sadaand yabsan baaxan gyilagchni workers ? ? ? ? +enerelgyi xylgaich CJys1 xender bny

Avatar

Зочин 2023-11-28 103.212.117.241

Даравч дардайна
Булавч бултайна
Баттулга ялж
Бултаараа ялах нь тодорхой!

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.184.25

Баттулгатай эвссэн БУРХАНыг ч үл дэмжинэ.

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

DYYDLGAAR SEXSDI80955877

Avatar

Иршнг 2023-11-28 66.181.191.40

МАН гэх мафийн баталдаг МАН 1 д бичигддэг хууль өөрчлөгдөх ёстой Сугалаагаар бичигдэх ёстой Урвагч Баттулга монголд гай алчихдагийн үргэлж сана.Увайгүй урвагч

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

-oponb gyi--; 2023-11-28 216.38.195.74

-shezoni ; zyzaan ##

Avatar

CJ ; 2023-11-28 216.38.195.74

y ????

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

DYYDLGN SEKSY TOGLI80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

MERGJLN GOE SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

ZYGAATSN JARGALTSI80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.119.44

МОНГОЛЧУУДДАА МОНГОЛ УЛСДАА ОЛОН УДАА ИХ ГАРЗ ХОХИРОЛ УЧРУУЛСАН БАТТУЛГАТНУУДЫГ УЛС ТОРООС ЗАЙЛУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН ЭНЭ УДАА ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ХАР МОР УЛДЭЭДЭГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАТТУЛГЫГ МОНГОЛЧУУД БУТ НИРГЭХ БОЛНОО

Avatar

ЗАЙЛЦГАА 2023-11-28 103.57.93.124

ЗАЙЛЦГАА

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

DYRAAR NAADGCH80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

XALYYTSTLA VAWLDI80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 202.44.194.182

Жирийн иргэдийн дотроос сонгогдох АИХ-ын гишүүдтэй, тэндээс сонгож байгуулагдах байнгын ажиллагаатай хууль тогтоох УБХ-тай 2 танхим бүхий парламент 1990-1992 онд Монголд амжилттай ажиллаж байсан, тийм тогтолцоог эргэж байгуулбал хэнд ч юунд ч захирагддаггүй, дураар дургидаг эх захгүй хулгай хийдэг УИХ хэмээх гаж тогтолцоог халах боломж бүрдэнэ!!! Хамгийн гол гай нь: УИХ-ыг ард түмэн сонгодог нэртэй боловч нам хэмээх бүлэглэл нэр дэвшүүлдэг учраас ард түмэнд сонголт байдаггүй!!! Одоогийн тогтолцо

Avatar

admin 2023-11-28 66.181.187.231

test

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SEXSYGEER TAASHAALG XUSNEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

DYRAA MERGJLN ZYGAATSAX80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

JARGAAN SEXSY80955877

Avatar

Бат инженер 2023-11-28 202.9.40.70

Коммунстууд Баттулгаас их айх юмаа даа.

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

MERGJLN SEKSYGEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

44DESH SEKSYG AX NART SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

S AWI80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 202.126.88.81

Мөрөөдлийн баг-2. 1 -р баг нь Юмжир удган, осоржамаа, Япон даруулга, бурханы хүү Баярбаатар эдэр.

Avatar

Нэргүй 2023-11-28 59.153.112.168

Яаж ч мэдэх өөдгүй новшнуудын цуглуулга харин тод илэрч дээ.

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SHAAX ERD LAW SHAALTSN80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

XALYYTSSAIN DYR TACHAANGUI80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.57.92.134

Хулгар халдварыг монголын хөрснөөс үүрд зайлуулахсан

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

47DESH SEKSY XANAGCH DYRTEI ERTEI80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

ANYSIN SEKSY TAASHAALR SADARTLA80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

ZYGAATSD XALYYTSMR SEXSYGEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

AX NART XUSLEER SEKSY80955877

Avatar

Зочин 2023-11-28 64.119.29.46

2024 оны сонгууль их л сонин юм бно доо ард түмэн мэргэн сонголт хийж хуутраж болохгүй хувь хүнийг нь сайн харах хэрэгтэй дээ дээр нь Хүн нам гээд гарч ирнэ хоер том нам ч яахав хүмүүс нь тодорхой харин ард түмэн сонгох сонгохгүй л сонин бна даа гэхдээ ард түмэн мэргэн шүү дээ одооноос хууртахгүй өгсөн юмыг нь аваад л явах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2023-11-28 59.153.86.200

МАН-ыг л ялж байвал яадаг юм. МАН-ыг л сонгож болохгүй бүтэхгүй хулгайя луйварчингууд байна лээ.

Avatar

Нэргүй 2023-11-28 203.17.23.177

ЯМАР ҮЙЛИЙН ҮРЭЭР МОНГОЛЧУУД ЭНЭ ЗЭВХИЙ ЦАРАЙТАЙ УЧРАВ АА.

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.176.119

Бүгд л ТӨВ цэвэрлэх байгууламжруу хийчихмээр юмнууд л байна

Avatar

796 2023-11-28 202.179.22.248

Эд нар бол яаж эвсээд НЭМЭРГҮЙ ээ. Харин ХҮН-АН 2 эвсвэл олонх болох эсвэл хүчтэй сөрөг хүчин болох магадлалтай. ЖОНХУУГ бол иймэрхүү юмнуудтай нь эвсүүлээд тойргийн гадна усны дээрх зомгол шиг тойргийн гадна шидчих хэрэгтэй тэгвэл Монголын тусгаар тогтнолд хэрэгтэй, бас жирийн иргэдийг хагалган бутаргаж үймүүлүүлэхгүй байхад ч хэрэгтэй.

Avatar

hh 2023-11-28 59.153.112.249

зураг дээрх нөхдүүд бүгд мояачууд кк

Avatar

Нэргүй 2023-11-28 103.57.92.134

гишүүдийн тоог нэмсэн нь хамгийн буруу тэнэг үйлдэл байлаа мулгуу Данхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж