ОХУ: Электрон тамхиа армид хандивлахыг хүсэв

ОХУ: Электрон тамхиа армид хандивлахыг хүсэв

ОХУ: Электрон тамхиа армид хандивлахыг хүсэв

Оросын армид электрон тамхиа хандивлахыг тус улс оюутнуудаас хүсч байна. Электрон тамхины эд ангийг бага зэрэг өөрчлөөд нисгэгчгүй нисэх онгоц үйлдвэрлэхэд ашиглах боломжтой байдаг ажээ.

Самара их сургуулийн "Шонхор эх оронч цэргийн клуб"-ынхэн электрон тамхиудыг цуглуулж байна. Цэргийн тусгай ажиллагаанд оролцсон хүмүүстэй холбогдсоны үндсэн дээр энэхүү кампанит ажлаа эхлүүлжээ. Түүнчлэн оюутны хотхонуудын ойр тойронд сурталчилгааны хуудас тараах, хандивын хайрцаг байрлуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна. Сурталчилгаандаа тэд архинаас татгалзаж буй утга агуулгатай хуучин Зөвлөлтийн үеийн алдартай зургийг ашиглажээ. Мөн электрон тамхины хэлхээ болон батерейг цэргийнхэн ашигладаг тухай уг хуудсанд тайлбарласан байна.

"Нэг электрон тамхи = Дайсанд зориулсан нэг дроны довтолгоо" гэж сурталчилгааны хуудасны шинэ хувилбарт бичжээ.

"Шонхор эх оронч цэргийн клуб"-ыг Самара их сургуулийн Цэргийн танхим 2008 онд үүсгэн байгуулжээ. Тэд дайн эхэлснээс хойш орос цэргүүдэд зориулж алдаатай гар утас, аяллын зуух, хувцас, хүнс зэргийг цуглуулсан.

Орос, Украины аль аль нь энэ мэтээр зориулалтыг нь өөрчилсөн янз бүрийн эд зүйлсийг дайндаа ашиглаж байна. Украины тал ч бас электрон тамхийг нисгэгчгүй онгоц, шөнийн харааны хэрэгсэл зэрэгт ашиглаж байна. Түүнчлэн Украины нэгэн компани радарын хуурамч цацруулагч үйлдвэрлэх зорилгоор Оросын нефтийн торхыг ашиглажээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.187.118

1 залуусыг тамхинаас гаргах 2 эх оронч хүмүүжил төлөвшүүлэх 3 эх орон чинь дайн байлдаантай бнаа гэдгийг ойлгуулах 4 хуурамч тансаглалаас холдуулах гээд цаана нь олон юм байгаад бна даа,олж харвал???

Avatar

Зочин 2023-11-28 202.126.89.50

Манай мояа, ояа нар бас электрон тамхиа хандивлаач, ах нар чинь баярлана ш дээ

Avatar

Нэргүй 2023-11-28 192.82.92.204

Энэ байдлаар тун удахгүй сурагчдаас "Үзгэн бал хандивлах, хошуугаар пуужин, тосон балаар гол төмөр цэвэрлэгч, гадар резинээр гох хийнэ" гэж ш*** юм байнал даа ккккк

Avatar

Нэргүй 2023-11-28 103.57.95.146

ингэж гутамшигаа дэлгэн байж байлдах хэрэг байдаг юм болов уу? удахгүй Путин бандашгаа хандивлах байх аа

Avatar

Зочин 2023-11-28 202.9.46.69

орос ялнаа хар данжаадын сэгээ

Avatar

Zochin 2023-11-28 202.9.40.7

OPOC uud DUUS DUUS ! ! !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж