ОХУ: Электрон тамхиа армид хандивлахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2023.11.28-нд нийтлэгдсэн

ОХУ: Электрон тамхиа армид хандивлахыг хүсэв

ОХУ: Электрон тамхиа армид хандивлахыг хүсэв

Оросын армид электрон тамхиа хандивлахыг тус улс оюутнуудаас хүсч байна. Электрон тамхины эд ангийг бага зэрэг өөрчлөөд нисгэгчгүй нисэх онгоц үйлдвэрлэхэд ашиглах боломжтой байдаг ажээ.

Самара их сургуулийн "Шонхор эх оронч цэргийн клуб"-ынхэн электрон тамхиудыг цуглуулж байна. Цэргийн тусгай ажиллагаанд оролцсон хүмүүстэй холбогдсоны үндсэн дээр энэхүү кампанит ажлаа эхлүүлжээ. Түүнчлэн оюутны хотхонуудын ойр тойронд сурталчилгааны хуудас тараах, хандивын хайрцаг байрлуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна. Сурталчилгаандаа тэд архинаас татгалзаж буй утга агуулгатай хуучин Зөвлөлтийн үеийн алдартай зургийг ашиглажээ. Мөн электрон тамхины хэлхээ болон батерейг цэргийнхэн ашигладаг тухай уг хуудсанд тайлбарласан байна.

"Нэг электрон тамхи = Дайсанд зориулсан нэг дроны довтолгоо" гэж сурталчилгааны хуудасны шинэ хувилбарт бичжээ.

"Шонхор эх оронч цэргийн клуб"-ыг Самара их сургуулийн Цэргийн танхим 2008 онд үүсгэн байгуулжээ. Тэд дайн эхэлснээс хойш орос цэргүүдэд зориулж алдаатай гар утас, аяллын зуух, хувцас, хүнс зэргийг цуглуулсан.

Орос, Украины аль аль нь энэ мэтээр зориулалтыг нь өөрчилсөн янз бүрийн эд зүйлсийг дайндаа ашиглаж байна. Украины тал ч бас электрон тамхийг нисгэгчгүй онгоц, шөнийн харааны хэрэгсэл зэрэгт ашиглаж байна. Түүнчлэн Украины нэгэн компани радарын хуурамч цацруулагч үйлдвэрлэх зорилгоор Оросын нефтийн торхыг ашиглажээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж