Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Э. Одбаярыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. Ч.Өнөрбаяр генсекийн ажлаа өгсөн ч Ардчилсан намын дэд даргаар улиран сонгогдож, намын улс төрийн зөвлөлийн гишүүн, ҮБХ-ны гишүүнээрээ ажиллаж байна.
Гудамжинд гурван тал болсон байсан Ардчилсан намыг их эвлэрэлийн ажлын хэсэгт том үүрэг гүйцэтгэсэн гэж Ч.Өнөрбаярыг тодорхойлж болно. Түүний хувьд Ардчилсан намын үнэнч дэмжигч нарынхаа итгэлийг дэмжин их эвлэрэлийн ажлын хэсэгт ажиллаж, нэг тамгатай нэг дүрэмтэй нэг зорилготой нэг үзэл баримтлалтай нам болоход ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Ардчилсан нам нэг дарга, нэг тамгатай болоход өөрийн хувь нэмрээ оруулсан ч тэр чимээгүй хөдөлмөрлөж, Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байх ёстой хэмээн өнөөдрийг хүртэл Засгийн газар, УИХ-аас гаргаж буй шийдвэрүүдэд сөрөг хүчний байр сууриа илэрхийлж, дугардаг цөөхөн АН-ын залуучуудын нэг юм.
Холбоотой мэдээ