Хар тэнгисийн шуурганаар 3 хүн нас барав

Хар тэнгисийн шуурганаар 3 хүн нас барав

Хар тэнгисийн шуурганаар 3 хүн нас барав

Хар тэнгисийн бүс нутагт Ням гаригаас эхлэн хүчтэй шуурга шуурснаар Орос, Украин, Крымд хагас сая гаруй хүн тог цахилгаангүй болов. Шуурганы улмаас далайн ус эргээсээ хальж, хурдны зам хаагдсан байна.

Украины Одесса, Николаев, Киев зэрэг 16 мужийн 2000 гаруй хот, тосгонд моднууд үндсээрээ булгарч, цахилгааны шугам тасарч, цахилгааны дэд станцууд доголдов. Одесса хотод дулааны цахилгаан станцын 110 метр яндан нуржээ. ОХУ-ын Дагестан, Краснодар, Ростов болон Украины эзлэгдсэн бүс нутгуудад 1.9 сая орчим хүн цахилгаангүй болсон гэж Оросын Эрчим хүчний яам мэдээллээ. 

Цаг уурчид хүчтэй салхи шуурга, цас үргэлжлэн орно гэж таамаглаж байна. ОХУ-ын Үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр Крымийг дайрсан шуурга нь бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн хүчтэй шуурга болжээ. 

Шуурганы улмаас дор хаяж гурван хүн нас барав. Нэг хүн нь Сочид, хоёр дахь нь Крымийн хойгт байсан бол гурав дахь хүн нь Керчийн хоолойд хөлөг онгоцонд явж байжээ.

Крымд шуурганы улмаас онц байдал зарлаж, олон зуун хүн дүрвээд байна. Крымийн Севастополь боомтод далайн ус эргээсээ хальснаар 800 орчим ховор загас температурын цочролоос болж үхжээ. 1854 оны арваннэгдүгээр сард Крымд мөн ижил төстэй шуурга болж, 30 гаруй хөлөг онгоц живж байсныг Оросын Цаг уурын албаны дарга Роман Вилфанд хэллээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Бадарч тахар 2023-11-28 66.181.180.252

Сёвостополийн нүргээн гэдэг номон дээр Англи францийн 30 гаруй хөлөг Крымийн энэ шуурганд сүйдсэн гээд ! тэр шуурга нь мөн байна !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж