АН-ын “генсек” Э.Одбаяр гэж хэн бэ?

АН-ын “генсек” Э.Одбаяр гэж хэн бэ?

АН-ын “генсек” Э.Одбаяр гэж хэн бэ?

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилсон өчигдөр томилсон. Л.Гантөмөр Ардчилсан намын албан ёсны тамга, тэмдэг бүхий даргаар сонгогдож, хадаг дээр тавьсан мөнгөн аягтай сүү гардсан тэр өдрөөс хойш АН-ын гал тогтоог хэн базах вэ гэдэг нь тус нам дахь талцал, таамгийн сэдэв болж байлаа. МАН-ын цагаан байраар гүйдэлтэй, Женкогийн утсан хүүхэлдэй гэгдэх, улс төрд туулсан зам бага, намтар түүх нимгэн залууг сонгосон нь гишүүд дэмжигчдийнх нь хувьд гэнэтийн бөгөөд таагүй мэдээлэл байв.  

С.ЭРДЭНЭЭС Х.БАТТУЛГА РУУ УРВАСАН НЬ

Э.Одбаярыг Зон олны намын дарга С.Эрдэнийн хүү Одбаяртай андуурах нь бий. Андуурахаас ч бас аргагүй. Учир нь, АН-д анх түүнийг хөтлөн оруулж, аавынхаа дэргэд шадарлуулсан хүн бол С.Эрдэнийн хүү Одбаяр юм.  Түүний тухай мэдээлэл авмаар гэвэл цахим орчинд хайлт хийх төдийд "С.Эрдэнэ Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байхдаа өөрийн хүү Одбаярын дотны найз гэх Эрдэнэбилэгийн Одбаярт “итгэж” Хүүхдийн төлөө газрын даргаар томилж байсан бөгөөд 2017 онд намынхаа удирдлагын багт оруулж, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга болгосон гэх шар бор мэдээлэл гарч ирнэ.

С.Эрдэнийг ялагдсаны дараа 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Ц.Туваан, Х.Баттулга нарт урвасан гэдэг. Тодруулбал, Ардчилсан нам хоёр, гурван ч тал болж зодолдож байхад тэр Х.Баттулгын талд байсан гэсэн. Л.Гантөмөр АН-ын дарга болсныхоо дараа Э.Одбаярыг хувийнхаа  зөвлөх, ажлын албаны даргаар томилж байсан аж. Тиймээс ч энэ удаагийн томилгооны ард Х.Баттулга байгаа гэдэг нь оргүй хоосон үг лав биш биз.

Э.ОДБАЯР ЗАЛИЛАН ХИЙСЭН  ГЭВ ҮҮ?

Эр хүний замын хүзүү урт гэдэг. Тэр дундаа улс төрийн халуун гал тогоонд эрх ашиг нийлвэл энэ яваа насандаа эвлэрэхгүй, эргэхгүй, үзэхгүй, нөхөрлөхгүй хэмээн “Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж байсан хүмүүс “Алга урвуулахын төдий” анд нөхөр бололцон түүх олон. Тэгвэл Э.Одбаярын хувьд С.Эрдэнэ даргаасаа, түүний хүү дотны найз байсан Э.Одбаяраасаа нүүр буруулж, зам салсан. Салах салахдаа С.Эрдэнийн нэрийг барьж С.Эрдэнэ даргын бие муудсан, сонгуульд хандив өгөөч” гэх нэрийдлээр Д.Кёкүшюүзанбатбаярыг залилж 600 сая төгрөгийн хэрэгт нэр холбогдож байв. С.Эрдэнийн хүү Одбаяр түүний итгэж байсан найз нь өөрийнх нь болон аавынх нь нэрийг барьж залилан хийдэг байсныг саяхан мэдсэн бөгөөд бухимдаж байгаагаа гэдгээ твиттер хуудснаа бичсэн нь түүх болон үлдсэн байна. Тухайлбал, С.Эрдэнийн хүү Э.Одбаяр “АН-ын залилан Э.Одбаяр гэж ийм нөхөр байдаг. 10 жилд цуг сурч байсан, анх би АН-д хөтөлж элсүүлсэн нь том алдаа болсон. Тэрнээс хойш "Эрдэнийн хүү Одбаярын амиа найз" гэж олон жил нэр барьж хор хутгаж байсан тухай АН-ын хүмүүсээс сүүлд олж мэдсэн. Одоо Женко, Тувааны цүнх баригч” болохыг зарласан байдаг.

ДЭД ДАРГААС ГЕНСЕК

Ардчилсан намын хувьд даргаа сонгосноос хойш анх удаагаа Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаа өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр хийсэн билээ. Эл хуралдаан ч олны анхаарлын төвд байв.  Тус хурлын хурлаар Ардчилсан намын дэд дарга нарыг сонгохоос гадна генсекийг тодруулах хүлээлт байсан. Хэдий тийм боловч эхний ээлжинд 15 дэд дарга сонгогдсоны нэг нь Э.Одбаяр байсан юм. Түүнийг С.Эрдэнээр дамжиж Ерөнхийлөгч асан Х.Баттулгад шадарласан учраас ямартай ч “Женко” талаас очсон дэд дарга нарын нэг цаашлаад МАН-аас удирдлагатай томилгоо ч гэж харах хүмүүс байсан. Наймдугаар сарын дэд дарга нарын томилгооноос хойш шинэ генсекийн талаарх таавар тасраагүй. Өнгөн дээрээ нэгдсэн гэсэн ч өрцөн дотроо өрсөлдөөнтэй гэдэг нь нэгэнт тодорхой харагддаг тус намын генсекээр ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин, Э.Одбаяр, Ч.Өнөрбаяр, З.Нарантуяа,С.Эрдэнэболд гэх мэт олон хүний нэр дуулдаж байсан ч тааврын хариу өчигдөр нэгэнт тодорхой боллоо. Э.Одбаяр дэд даргаас генсекийн суудалд суух нь. Ямартай ч төгссөн сургууль, ажилласан туршлага нь тодорхойгүй ч зүтгэл байгаад сэтгэл байвал сөрөг хүчний генсекийн суудалд сайн муугаараа дуудуулаад ч сууж болдог гэдгийг тэр харууллаа.

Л.ГАНТӨМӨР Э.ОДБАЯР НАРЫГ ХЭРХЭН ГОЦЛОЛ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ БОЛ..

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт өнгөрсөн хугацаанд генсекээ томилж чадахгүй байсан нь фракц хоорондын зөрчилтэй нь холбоотой. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа 15 дэд даргатай болсон өчигдөрхөн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч тодруулчихсан тэрбээр лав урьд шөнө бүтэн нойртой хоносон байх. Л.Гантөмөртэй хамт галыг нь маналцаж, ял, гавьяа хоёрыг нь зэрэг үүрэлцэх хүмүүс ямартай ч тодорлоо. Харин цаашид Л.Гантөмөр, Э.Одбаяр нар хэрхэн яаж гоцлох, тэр цаг хугацаа нь богинохон байх уу гэдгийг харах л үлдлээ. Гэхдээ улс төрийн хүрээний "тамхины цэг"-ийн мэдээллээр ямар нэг асуудлаар нь Л.Гантөмөрийг Х.Баттулга барьцаалсан байх гэсэн таамаг ч хөвөрч байна.  Ийнхүү С.Эрдэнээс Л.Гантөмөрт шилжсэн АН-ын эрх мэдэл эргээд Х.Баттулга дээр ирж байна уу гэх хардлага гишүүд дэмжигчдийнх нь дунд байна. Учир нь, нийслэлийн АН-ын даргаар Х.Баттулгын баруун гар болох Т.Батцогт очсон. Тэгвэл Э.Одбаяр ч мөн экс Ерөнхийлөгчийн хүн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-28 59.153.86.200

Элбэгдоржоос л хол байвал бусад нь хэнтэй нийлэх нь ямар хамаа байв гэж.

Avatar

Нэргүй 2023-11-28 5.180.61.70

Гантөмөр дээр Боловсролын сайд байхад нь Германчуудыг дагуулж очоод бүхэл бүтэн ТМС үнэгүй бариад, тохижуулаад, багш нарыг нь Германд сургаад өгье. Чойрын тэнд боломж байна, газрыг нь шийдүүлээд өгөөч гэсэн чинь "Надад ямар ашигтай юм" гэсээр байгаад ажил нураасан даа. Энгийн баримт.

Avatar

Нэргүй 2023-11-28 59.153.86.200

Битгий шаагаад бай МАН-ын тролл минь. Чи хажууд нь байсан юм уу

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.160.4

gantumur bolovsroliin sangiin zeelees hulgai hiisen hereg uussen teriig ni jenko zohitsuulna gd shahsan daa

Avatar

Нэргүй 2023-11-28 192.82.92.204

Уг нь "Өргүй Монгол, Женкогүй АН"-ыг дэмжие гэж бодож байсан, талаар боллоо, болъё доо, түр баяртай АН. Ядахдаа Нарантуяа гишүүн генсек болсон бол тун дажгүй хоршил болох байлаа.

Avatar

Зочин 2023-11-28 202.126.89.50

Энэ АН биш болоод явчлаа шүү, жонкугийн төлөө бол санал өгөхгүй шүү

Avatar

Нэргүй 2023-11-28 103.145.234.100

Одоо бүүр ийм хэрүүлч авгай нар шиг золбин мэдээ нийтэлдэг болох юм уу. Өрөвдмөөр юм

Avatar

GANBOLD 2023-11-28 59.153.115.223

UNEHEER HARAMSAJ BNA BATTULGA BAISAN TSAGT ENE NAM, EH ORON AMRAHGUI YUM BNA

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.180.120

женкогийн хар гар ч урт юмаа.

Avatar

Нэргүй 2023-11-28 59.153.87.42

Түрэмгий фашист Оросыг эсэргүүцсэн эрүүл ухаантай залуу шүү

Avatar

БАНХАР 2023-11-28 43.228.129.119

Оросыг эсэргүүцсэн Э.Одбаяр биш. Уншаад ойлгох ухаан алга уу малаа.

Avatar

Зочин 2023-11-28 202.126.89.50

Хаха, андуураад байна, Оросыг дэмжигч нь

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.160.15

Балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.183.49

Оросын фашист Путины гар хөл, төвд тангадын шээс, луй варчин Баттулгыг үхсэний дараа л АН сэргэнэ дээ, тэр бо лтол саналаа татлаа !!!

Avatar

Нэргүй 2023-11-28 124.158.69.11

Нээрээ жонхуу байхад АН сэргэхгүй юм байна.

Avatar

Нэргүй 2023-11-28 202.9.46.70

Бүтэхгүй ээ ерөөсөө. Тарвал таарна

Avatar

Нэргүй 2023-11-28 202.126.89.29

АН гэж яасан заяагүй нам бэ. хохь нь л гэхээсдээ

Avatar

Нэргүй 2023-11-28 202.131.238.26

Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг

Avatar

Иргэн 2023-11-28 202.131.253.158

Дэмжье гэвч Жэнкогоосоо салж чадахгүй ингээд сүйрлийн замдаа эргээд орлоо доо АН. Харамсалтай.

Avatar

Нэргүй 2023-11-28 192.82.64.153

Бас нэг мэргэжлийн хорчин луйварчин юм биш үү АН ялна шүү гэнэ үү яасан гэж хоорондоо их сайн гэж үү удахгүй дахиал хэрэлдэнэ наадуул чинь ха ха

Avatar

Нэргүй 2023-11-28 202.131.225.242

АН ялан шүү

Avatar

Нэргүй 2023-11-28 202.131.225.242

AN-iig 24 onii songuild oruulehgui bh sonirhol AN gishuuded bga yum bishuu xaxaxa

Avatar

Нэргүй 2023-11-28 103.9.90.130

урд зүгийн царайтай нөхөр вэ? харваас эвгүй гар байна даа наадах чинь

Avatar

Нэргүй 2023-11-28 139.5.216.193

Хогийн шаар томилогдсон байна одоо гантөмөрийг огцруулж

Avatar

Нэргүй 2023-11-28 103.161.242.136

Жэнко ардчилсан намыг устгаж дуусаад өөрийнхөө хувийн ардчилсан холбоо намаас сонгуульд орж ялалт байгуулах юм байна цочоод сэрчихгүй бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж