Ж.Ганбаатар: Тав хоног тэсэх хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.11.27-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар: Тав хоног тэсэх хэрэгтэй байна

Ж.Ганбаатар: Тав хоног тэсэх хэрэгтэй байна

ОХУ нефтийн бүтээгдэхүүний импортдоо хориг тавьснаар Монгол Улсад шатахуун хангалттай нийлүүлэгдэх боломжгүй болж, баруун аймгуудад дээрх төрлийн бүтээгдэхүүн тасалдаад байгаа юм. Тэгвэл эл асуудалд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дараах тайлбар хийж байна. Тэрбээр “Хоригоос хойш арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар 95 мянган тонн дизель түлш импортоор  орж ирсэн. Үүний 7000 тонн нь БНХАУ-аас, үлдсэн 80 гаруй мянган тонн бүтээгдэхүүн нь ОХУ-аас орж ирсэн.  Монгол Улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ 90 мянган тонн байдаг.

Өнөөдөр яагаад ийм байдал үүсэв гэхээр бид хоригтой, 21 хоногийн энэ хугацаанд нэг ч тонн дизель түлш, А-92 орж ирээгүй, бүх юмаа шавхсан.

Та нар сайн мэдэж байгаа ш дээ. хоригийн нөлөө үргэлжилсээр байна. БНХАУ-руу бид томоохон захиалга хийгээд өнгөрсөн Баасан гаригт мөнгийг нь ААН-үүд төлсөн. Дөрөв, тав хоногтоо нефтийн бүтээгдэхүүнүүд ороод ирэх байх. Тэгэхлээр бүгдээрээ тав, зургаан хоног ОХУ-аас орж ирсэн дизель дээр тэсэх хэрэгтэй байна.

БНХАУ-аас хангалттай хэмжээнд импортолно. Гэхдээ бид нар энэнээс өөр арга зам байхгүй. Монгол Улс муу ажиллаад юм уу, эсвэл мөнгө байхгүй ч юм уу, ААН нь буруу төлөвлөөд ч юм уу, асуудалд хайхрамжгүй байдлаар хандаад хажуугаар нь өнгөрөөсөн зүйл байхгүй” гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж