УИХ-аас дахин 3 гишүүнийг сугална!

УИХ-аас дахин 3 гишүүнийг сугална!

УИХ-аас дахин 3 гишүүнийг сугална!

Гадаах хүйтний хэм чангарахтай зэрэгцээд Төрийн ордны улс төр халуурдаг нь бараг уламжлалт үзэгдэл шахуу болж байна. Урьд нь жагсаалын синдром хавраар хөдөлдөг асан бол өдгөө дүн өвлөөр, эрх баригчид эрх баригчдынхаа эсрэг жагсдаг, нүцгэлдэг болсон. Өнгөрсөн өвлийн нүүрсний хулгайн эсрэг жагсаалын хоёрдугаар ангийн үргэлжлэл энэ өвлийн гол сенсааци болох агаад үйл явдлын мөрөөр МАН-д болоод Монголын улс төрд сонгууль угтсан субботник явагдах нь хэн хүнд ч нэн ойлгомжтой байна.

Учир нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр мэдээлэл хийж, хоёр үе шаттайгаар нүүрсний сонсгол зохион байгуулахаар болсноо зарласан. Эхний сонсгол нь арванхоёрдугаар сарын 4-8-нд, хоёр дахь сонсгол нь арванхоёрдугаар сарын 18-22-нд болно.  Бүтэн жилийн турш олон нийтийн анхаарлыг татсан, урьд өмнө байгаагүй том мөнгөн дүнтэй /40 их наяд/ хулгайн сонсголыг дагаад улс төр  улам ширүүсэх нь гарцаагүй.

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гол сэжигтнүүд МАН-ын цагаан байр болон Төрийн саарал ордон дотор хуулийн хамгаалалтын ард нуугдаж суугаа нь худлаа юм биш.  Нэмээд ногоон автобусны луйвар, төмөр замын авлигын хэрэгт холбогдсон олон хүн гишүүний халдашгүй эрхийн дор Төрийн ордонд, хуулийн хамгаалалттай сууж байна.  Хулгай, луйврын асуудалд нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос удахгүй оруулж ирнэ гэсэн албан бус мэдээлэл дүн өвлийн улс төрийн "хачир" болж байна.  Төрийн ордноос төрхөмдөө "хөөгдөж" болзошгүй байгаа тэдгээр улстөрчид бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, А.Адъяасүрэн, Ж.Сүхбаатар нар аж. Тэдний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос УИХ-д оруулахаар бэлтгэж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон. УЕП-оос өнгөрөгч хавар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ /Ажнай/, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Гэвчиг АН-ын бүлгээс ажнай Д.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгээс Т.Аюурсайхан нарын гишүүний бүрэн эрхийг чөлөөлж шалгуулахыг чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжиж, харин УИХ дахь шинэ гишүүд болон аймгийн Засаг дарга аснуудын фракц Н.Наранбаатарыг авч үлдсэн.

Тэгвэл энэ удаад Н.Наранбаатарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д дахин орж ирэх бололтой.  Н.Наранбаатар нь  “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил ажиллахдаа орон нутгийн Тавантолгойн ордоос нүүрс хулгайлцахад гар бие оролцсон гэж яллагдагчаар татагдсан.

Тэгвэл  УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрс тээвэртэй холбоотойгоор шалгаж буй агаад нүүрсний хулгайн гол сэжигтнүүдийн нэг болохыг АТГ зарласан. Тодруулбал,  АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нүүрсний гэх тодотголтой хэрэг 85 орчим хувьтай шүүх рүү шилжсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийн холбогдогч нар хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явж байгаа" гэдгийг саяхан мэдээлсэн.  Мөн ногоон автобусны луйврын хэрэгт холбогдуулсан Монгол Улсын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа АТГ-аас нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн талаараа энэ сарын 20-ны өдөр мэдээлсэн. Түүнийг яллагдагчаар татах болсон санал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэл аж.

Өнөөгийн парламентаас  УИХ-ын гишүүн байхдаа авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгэл авсан хүн бол ганц хүн бол Ё.Баатарбилэг. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт буруутган албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан гэж шүүх түүнд зургаан жилийн хорих ял оноосон.  УИХ-ын тухай хуулийн 10.2-т “Гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Найман жил дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын үед парламентын гишүүдийн олонх нь авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон. Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг УЕП-ын хүсэлтийн дагуу бүрэн эрхийг нь УИХ-аас түдгэлзүүлсэн.

Тэдний араас дээрх хүмүүсийн хувь заяа УЕП-оос УИХ-ын гарт шилжиж ирэх бололтой. Монголын хуулийн засаглалыг бэхжүүлье гэвэл түүнийгээ хууль тогтоох танхимаас эхлүүлэх учиртай.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-11-28 43.242.242.65

Naaduulaa hurdan zailuul shudarga l baigaarai da

Avatar

Өндөр настан 2023-11-28 103.57.93.61

Өөх ч биш булчирхай ч биш гэгчээр барьцалдаж зууралдсаар өчнөө сар болоход шийдэж чадахгүй шийдэх гэхээр толгой томчууд хамсаатан их болохоор эргэж буцаж тойрсоор 24 оны сонгуулиыг хүлээж суугаа пм хойно яаж шулуун шудрага гэж байх вэ!!!!төрөх хугцаа болоогүй д байх даа!!!!

Avatar

Болд 2023-11-28 202.126.89.19

Энэ мэт луйварчдаасаа салж хариуцлага тооцохгүй бол энэ 2 намд санал өгөх хүн байхгүй шүү.
Ард түмэн тэгэж харж цөхөрч байна шүү.

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.161.167

Ажнай Батэрдэнийг шоронд суулгаж чадах уу. нүүрсний хулгайн хамгийн том акул Ажнай Батэрдэнэ

Avatar

Зочин 2023-11-28 202.55.188.46

яг хуулийн дагуу шалгавал явуулах хүн биш цэвэр үлдэх хүмүүсийг нэрлэх нь бараг амар даа.

Avatar

ЗОЧИН 2023-11-28 59.153.114.234

ЗӨВХӨН НҮҮРСНИЙ ХЭРЭГ ГЭЛТГҮЙ УИХ-ын ХАЛДАШГҮЙ БҮРЭН ЭРХЭЭС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАН ЯЛЛАХ ГИШҮҮН ГЭВЭЛ ЭНЭ ХЭДЭЭР ДУУСАХГҮЙ, МӨРДӨН БАЙЦААЛТ, ПРОКУРОРЫН ШАТАНД ХЭРЭГ НЬ НОТЛОГДСОН Л БОЛ ЧӨЛӨӨЛӨӨД ШҮҮХ ЯЛЛАХ ЁСТОЙ. ШҮҮХИЙН ДАРАА ДАВЖ ЗААЛДСААР ХЭДЭН САР БОЛНО. СҮҮЛДЭЭ БҮР ЗАМХРАНА, МАРТАГДАНА. ШУДАРГА ХУУЛЬТАЙ, ХУУЛИЙНХАНТАЙ ГАДНЫ УЛСАД БОЛ ПАРЛАМЕНТЫН ХУРАЛ ДЭЭР СУУЖ БАЙХАД НЬ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД ГАВЛААД АВААД ГАРДАГ ЮМ БИЛЭЭ.

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-28 77.119.223.134

edgeer hvmvvs odoo bolnoooo, olon niitiin gazar huwtsasaa tailaj Es bus vildel vildsen gj Osorjamaa 25 honog barimchilgaand ywaj bhad!!!! iim hvmvvsiig tsaashidaa yaah estoi ym bee

Avatar

Нэргүй 2023-11-28 202.9.40.132

Улс төрчдийн гар хөл болж Сүхбаатарын талбай дээр жагсдаг явдлыг зогсоох хэрэгтэй. Одоо Сүхбаатарын талбай дээр жагсаал, цуглаан хийхийг хориглох хууль батлах шаардлагатай байна. Гадаадын зочид бараг бүгд Сүхбаатарын талбай дээр очдог. Гэтэл тэнд нь эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хашгирч гуагласан хэдэн юм байхад тэд айгаад Чингисийг хөшөөг үзэж чадахгүй буцдаг. ганц үүгээр зогсохгүй баахан түгжрэл үүсгэдэг. Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан хийхийг хориглосон хууль батлах цаг нь болжээ

Avatar

Зочин 2023-11-28 66.181.182.250

Оюун-Эрдэнэ шиг нам харгалзахгүй Авлигатай тэмцэх удирдагч, иргэн лав АН гэгчид нэг ч байхгүй яагаад гэвэл архаг хулгайчуудын нам. Бас болоогүй ардчилагч болж тоглоно. Харин эвдрээгүй залуучууд эрхбиш цөөхөн байдаг байх. Монгол улсыг модыг нь бариулсан топ хулгайчууд нь УИХ-д сонгогдож төрд шургалахаар гүйж байгааг харж байна. Манлайд нь хулгарууд нь байхыг удахгүй харнаа. АН жагсаал нэрээр МАН руу сөрөг дайралт хийж булхай луйвраа халхлах з****г болгож ашигладаг луйврын аргатай билээ

Avatar

Зочин 2023-11-28 202.126.89.34

хулгайн 90 хувь ман шааж 10 хувь шалгагдаж байгаа

Avatar

зочин 2023-11-28 202.126.90.18

Зах зээл бол угаасаа хулгайч луйварчид төрүүлдэг нийгэм бололтой. Том нь том , жижиг нь жижиг хулгай хийнэ Арга нь аль дээр үеэс боловсрогуй болсон. Манайх түүнийг нь юуны өмнө сурсан. Татвараас зугтдаггүй компани, хувь хүн манайд байдаг юм уу. Сүүдрийн эдийн засаг гэж энэ мэтийг л хэлдэг гэдэг.Манайд хэдэн хувь байдаг бол . Төрөөс энэ бүхэнд тэр бүр хяналт тавих бололцоогүй. Иймээс л залилан хулгай луйвар өсөөд,хэмжээ нь нэмэгдээд байна.

Avatar

Оогий 2023-11-28 103.161.242.79

Хориж бгаад шалгаачээ хугай хийсэн мөнгөний 0000000.1% цацаад гүйцээ одоо хорио ард түмэн жагсаж ороод шалгах болно шүү!!!!! наад жолооны багш гэл үү адьяаг

Avatar

Хулгайч хашаан доторх машиныг авахад гэрээ цоожлохгүй ард түмэн 2023-11-28 139.5.219.132

Монголын хууль МАН ын авилгалын хууль болчихсон юмуу даа? Шүүхээр гэм буруутайг тооцож Монгол улсын нэрийн өмнөөс 6 жилийн ял уншсан Ё.Баатарбилэг эрх чөлөөтэй алхаж байдаг.УИХ ын дарга агсан Т.Аюурсайханы шүүх хурал эхлээд завсарлана. МАН енб дарга УИХ гишүүн агсан Ж.Мөнхбат үлгэр шиг ойлгомжгүй.Ард түмэнд асуудал байна 2017 онд ЖДУ гийн асуудал сөхөгдсөн үед МАН чимхээд өгсөн бол дараагийн хулгай авилга арай бага гарах байсан.

Avatar

Нэргүй 2023-11-28 122.201.23.83

Ж.Сүхбаатар намынхаа гансекийн өөдөөс том дугаараад байсан.

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.120

их хурал тарсан дээр юм бна даа.дан хулгайчид бол….

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

S DYRAAR XANI80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.177.117

Хулгаййч биш гишүүн байгаа юмуу. Сүхбаатар төлгөн коммунист их пээдийгээд байсан. байх газар нь тавь даа.

Avatar

ө 2023-11-28 202.5.202.36

Ж.Сүхбаатар ч их шунаж, ард түмнийг их доромжилсон до,

Avatar

Нэргүй 2023-11-28 139.5.217.131

Sain tseverlegee hiih heregtei dee

Avatar

Нэргүй 2023-11-28 103.57.94.41

Хүчиндэгч яаасан????

Avatar

Үл бүтэх нөхөр 2023-11-28 139.5.217.250

Наранбаатар бол нүүрсний зартай хулгайч. Цагаан хаданд өөрийн эзэмшлийн гаалийн баталгаат гэх нэртэй хашаатай. Тэр хашаандаа нүүрс буулгаж тн тутмаас 3 ам.доллар авдаг гэдгийг Өмнөговьчууд бүгдээрээ мэднэ. Аль эрт шоронд хийх ёстой нөхөр штэ.

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

XUSNEER UILCHLI SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SADARTLA SEXSEER XANGNA80955877

Avatar

Нэргүй 2023-11-28 103.212.116.178

SEKSDI80955877

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-11-28 43.242.242.247

Энэ жил Уурхайг идсэн хулгайч / УИХ / Улсын их хөрөнгийг /УИХ/ Улсаа идчихсэн хүн /УИХ/ нарыг ард түмэн сонгохгүй ээ. Шинэ хүмүүсээ сонгох болно. энд ямар нэгэн намын цүнх баригч орохгүй юм.

Avatar

W 2023-11-28 66.181.183.199

elbegdorjiin eeljit show

Avatar

Нэргүй 2023-11-28 103.57.92.134

Анандбузар, Х.Ганхуяг,Амартүвшин, Б.Энх-Амгалан нарыг оруулж ирж шалгаач…

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.181.23

Улс төрийн ба улс төрчдийн тухай мэдээнээс залхаж байна.

Avatar

Нэргүй 2023-11-28 192.82.64.153

Суглах яах вэ сугалсан гарууд Аюурсайхан чинь би буруугүй гээл хээв нэг явж байна ш дээ шүүх хууль ажлаа хий лдээ ялыг нь өг хөрөнгий нь хураа тэгвэл ард түмэн харна тэрнээс биш өөрөөр хаөрахгүй шүшү

Avatar

Зочин 2023-11-28 66.181.191.214

Энэ хүн яагаад буруугүй гэж. Хамгийн их турхирсан, гол зохион байгуулагч этгээд юм бишүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж