АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ. Э.Одбаярын тухайд С.Эрдэнэ 2017 онд АН-ын дарга болсон даруйдаа өөрийн хүү Одбаярын дотнын найз гэх Э.Одбаяр гэх залууг намынхаа удирдлагын багт оруулж ирсэн байдаг. Улмаар АН-ын Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-ын даргаар болж дэвшсэн. Дараа нь 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Ц.Туваан, Х.Баттулга нарыг дагах болж тэдний “цүнх баригч” гэгдэж явсан. Тэрбээр 2022 онд АН-ын дарга асан С.Эрдэнийн нэрийг барьж “С.Эрдэнэ даргын бие муудсан, сонгуульд хандив өгөөч” гэх нэрийдлээр Д.Кёкүшюүзанбатбаярыг залилж 600 сая төгрөгийн хэрэгт холбогдож байв. Түүнээс гадна С.Эрдэнийн хүү Э.Одбаяртай ойр дотно нөхөрлөдөг байсан гэдэг ч түүний нэрийг барьж, хор хутгадаг байсан талаар жиргээндээ дурдаж байжээ. Тэгвэл Л.Гантөмөр АН-ын дарга болсныхоо дараа Э.Одбаярыг хувийнхаа зөвлөх, ажлын албаны даргаар томилж байсан аж.
Холбоотой мэдээ