"COP28" халуун сэдэв: Цөмийн эрчим хүч

"COP28" халуун сэдэв: Цөмийн эрчим хүч

"COP28" халуун сэдэв: Цөмийн эрчим хүч

Илүү тогтвортой ирээдүйг бий болгоход цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүрэг нь иргэд, шүүмжлэгчдийн дунд хүчтэй маргааныг дагуулсаар ирсэн. Тэгвэл цөмийн эрчим хүч нь энэ долоо хоногт Дубайд эхлэх "COP28" дээд хэмжээний уулзалтын халуун сэдэв байх болно. Цөмийн хүчин чадлыг одооноос 2050 он хүртэл нэмэгдүүлэхийн тулд нэгдсэн хүчин чармайлт гаргана гэсэн мэдээлэл байна.

Мөн уг сэдэв ирэх арванхоёрдугаар сарын 5-нд болох “Atoms4NetZero” нэртэй сайд нарын түвшний арга хэмжээ ажиглагчдын сонирхлыг татаж байна. Олон улсын атомын энергийн агентлаг болон "COP28"-ын тэргүүлэгчдийн хамтран зохион байгуулдаг уг арга хэмжээ нь "тус агентлагийн цөмийн эрчим хүчний талаарх мэдэгдлийг зарлах болно” гэж COP28 хурлын албан ёсны вэб сайтад бичжээ. Түүнчлэн цөмийн эрчим хүч нь цэвэр 0 шигжилтэд чухал үүрэгтэйг тодруулна.

Дэлхийн цөмийн ассоциациос  энэ нь зууны дунд үе гэхэд манай гарагийн цөмийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх зорилготой "Цэвэр тэг цөмийн эрчим хүч" /Atoms4NetZero/ нэртэй санаачлага гаргаснаа өнгөрсөн есдүгээр сард зарласан. Үүний зэрэгцээ Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси удахгүй болох уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг онцолжээ.  “COP 26″ болон "COP 27"-ын үеэр хийсэн хүчин чармайлт дээр тулгуурлан цөмийн эрчим хүч нь "COP28"-д илүү чухал байр суурь эзэлнэ. Эрчим хүчний аюулгүй байдал, нүүрстөрөгчийн бохирдлоос ангижруулах зорилтод хүрэхэд цөмийн үүрэг хэрэгцээг илүү олон улс орнууд ойлгох тусам цөмийн эрчим хүчийг дэлхийн хэмжээнд дэмжих дэмжлэг нэмэгдэж байна. Цөмийн технологи, шинжлэх ухаан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох хоёр сорилтыг хэрхэн шийдэж байгааг уг чуулганы үеэр харуулах болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Германы баруун төвийн Христийн ардчилсан холбоо нам 2023 оны дөрөвдүгээр сард сүүлийн гурван үйлдвэрээ хаасны дараа цөмийн эрчим хүчнээс татгалзах харамсалтай шийдвэр гаргасан нь энэ сэдвээр маргаан хэр туйлширч байгааг илтгэж байна.

Европын хамгийн том эдийн засагтай Герман цөмийн эрчим хүчнээс татгалзаж байхад бусад улс орнууд хүчин чадлаа нэмэгдүүлэхээр хичээж байна. Үүнд 2050 он гэхэд 24 гигаватт эрчим хүч нийлүүлэх хүсэлтэй байгаа Их Британи болон шинэ реактор барихаар төлөвлөж буй Швед улсууд багтаж байна. Цөмийн эрчим хүчний томоохон тоглогч Франц ч мөн реакторынхоо тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Орос улсаас 2022 оны хоёрдугаар сард  Украиныг бүрэн хэмжээгээр довтолсоны дараа эрчим хүчний зах зээл цочролд орсон нь хэвээр байгаа бөгөөд цөмийн эрчим хүчний талаарх хэлэлцүүлэг ойрын жилүүдэд олны анхааралд байсаар байна. "Өнөөдрийн дэлхийн эрчим хүчний хямралын үед импортын чулуужсан түлшний хараат байдлыг бууруулах нь эрчим хүчний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл болоод байна. Зууны дунд үе гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг "цэвэр тэг" болгохын тулд цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэлийг хурдан бөгөөд бүрэн нүүрстөрөгчгүйжүүлэх шаардлагатай" гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тэмдэглэв. Дэлхийн 32 оронд 413 гигаватт  хүчин чадалтай цөмийн станцууд нь жилд 1.5 гигатонн эрчим хүч ялгаруулж, дэлхийн хийн хэрэгцээг 180 тэрбум шоо метр бууруулах замаар дээрх хоёр зорилгод хувь нэмэр оруулдаг байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-28 202.21.107.89

Манайх тэгээд аятайхан гэрээ хийж чадсан юм уу чааваас… Уранаа олборлуулж байгаа юм одоо 4 жилийн дотор 2 Гвт хүчин чадалтай 1 станц 40 жилийн дараа ахиад нэгийг үнэгүй барьж өг гээд гэдийх хэрэгтэй ш д. Наадуул чинь олдохгүй арчаагаа алдсандаа л манайд тал засч инээж гүйгээд байгаа болохоос хэзээ маниусыг хүн гэж тоож бсын.

Avatar

Зочин 2023-11-28 202.55.188.34

үнэн шүү

Avatar

Нэргүй 2023-11-28 202.55.188.105

цемийн ураны хаягдалийг сансарлуу нисээд тэндээ булшилдаг болчихоосой до

Avatar

БД 2023-11-28 202.179.26.120

Усны Эрчим ХХК Монгол орны Баруун бүсэд 650 МВт чадалтай өндөр түрэлтийн 4 УЦС-ыг 644 сая ам.доллараар барьж жилдээ 2 тэрбум кВтц ЦЭХ үйлдвэрлэн Монгол Улсыг ЦЭХ-ний дутагдадлаас гаргах саналыг ЭХЯ-нд 2022 онд тавьсан. Гэтэл энэ сайхан боломжийг ЭХЯ үгүйсгэж 3 тэрум ам.доллараар Цөмийн ЦС барих тухай ярих нь манай оронд тохирохгүй гэж үзэж байна

Avatar

бөбө 2023-11-28 103.212.116.192

Нүүрсний ЦС барих мөнгөгүй хэвтэж байж Цөм ярихаа болимоор байна. Эхлээд мөнгө олдог болмоор байна. Том баахаа больцгооёоо. Нэг л том ярьсан улс байх юм. Баахан Жи Бээнз унж түгжирсэн дуракууд.

Avatar

Нэргүй 2023-11-28 202.21.107.89

Мөнгө олдог үйлдвэрүүд чинь цахилгаан хэрэглэдэг байхгүй юу бөбөчин гуай

Avatar

Нэргүй 2023-11-28 202.55.183.194

Тийм ээ. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийг богино хугацаанд шийдэх гарц нь одоохондоо цөмийн эрчим хүч юм. Эрчим хүчний хэрэглээ ихтэй улс орнууд Атомын цахилгаан станцыг олноор нь барьснаар түүхийн эдийн эрэлт хэрэгцээ өсөх нь мэдээж. Монгол улс түүхий эдий энэ эрэлт хэрэгцээнд үндэслэн ураны олборлот, боловсруулалтыг хүн ам, байгал орчинд ээлтэй байхаар судалгаа хөрөнгө зарж бүс нутгийн томоохон тоглогч болох тал дээр анхаарч чадвал эдийн засаг болоод, улс төрийн хүчээ нэмэгдүүлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж