Хойд Солонгосын сонгогчдын 99.63 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцжээ

Хойд Солонгосын сонгогчдын 99.63 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцжээ

Хойд Солонгосын сонгогчдын 99.63 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тэргүүтэй нийт сонгогчдын 99.63 хувь нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцсон талаар төрийн мэдээллийн "KCNA" агентлаг мэдээлэв. Гадаад оронд эсвэл далайд ажиллаж буй сонгогчдыг үл тооцвол сонгуулийн ирц бүрэн байсныг онцолжээ.

Хойд Солонгосын орон нутгийн сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд суудлын тоог тухайн бүс нутгийн хүн амын тоогоор тодорхойлдог. Гэвч нэр дэвшигчдийг Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн нам нэг бүрчлэн сонгосон байдаг учраас тус улсын сонгуулийг нэр төдий гэж үздэг.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр Өмнөд Хамгёнг мужийн сонгуулийн хэсэгт зочилж, тус бүс нутгийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдэд саналаа өгсөн гэж "KCNA" мэдэгдэв. Уг мэдээлэлд тэрбээр нэр дэвшигчидтэй уулзаж, тэднийг "эрх, ашиг сонирхол, шаардлагаа хамгаалж, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж буй ард түмний жинхэнэ төлөөлөгч, жинхэнэ зарц" болохыг уриалсан гэжээ. Түүнийг Ерөнхий сайд Ким Ток Хун болон түүний дүү Ким Ё Жон, Суртал ухуулга, ухуулга хариуцсан дэд захирал Хён Сон Вол зэрэг намын гол албан тушаалтнууд дагалдан явсан байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-11-27 66.181.182.171

Songuul bish jujig

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.177.117

Соц үеийн залуу нас санагдлаа.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.187.147

Энэ доор бичигчид хойд Солонгосруугаа яваа

Avatar

Нэргүй 2023-11-27 213.87.146.150

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-27 202.21.108.72

МУНДАГ УДИРДАГЧ СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙНА ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛ ХОЙД СОЛОНГОСТ БАЙНА АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АМЕРИКИЙН ТҮРЭМГИЙЛЭГЧДЫН ЭСРЭГ ТУУШТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА…

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.182.31

сонгуульд оролцоогүй 0.37 хувийг цаазалж шийтгэх нь тодорхой, аль эсхүл цаазалж хороосон хүнийг бүртгэлээс хасаагүй байж магадгүй

Avatar

зочин 2023-11-27 202.126.90.18

Манай ахмадууд социализмийн үед амьдарч ,сонгууль ч өгч байсан хүмүүс.Нэг намын системтэй,нэг намаас депутатад нэр дэвшиж иргэдээр хэлэлцүүлж шилддэг байсан. Гэхдээ зарим хүүүсийн бичээд байгаа шиг ийм харгис үйлдлүүд байгаагүй. Депутатын ихэнх нь малчид ажилчид, ажлын тодорхой амжилт гаргасан хүмүүс л байсан. Хойт солонгос бараг ийм л хэлбэрээр явагдаж байгаа. Өнөө үед хүмүүс барууны үзэл суртлыг хэт дагаж, социалист нийгмийг бараг фашистүүдтай ижил мэт харуулахаар оролдох юм.

Avatar

зочин 2023-11-27 202.126.90.18

Хойт солонгосын төр, улс орноо хөгжүүлэх, иргэдээ сайн сайхан амьдруулах ,тусгаар тогтнолоо хамгаалах, батлан хамгаалах чадвараа бэхжүүлэхийн төлөө л ажиллаж байгаа .Үүний төлөө ажиллахыг иргэддээ шаарддаг биз Нийгэмд баян хоосны ялгаа гарах ёсгүй, цөөн хэд нь хэт баяжиж бусад нь ядуурч ,хөдөлмөрөө мөлжүүлэх ёсгүй гэж үздэг биз.Хойт солонгосын иргэд туйлын хөдөлмөрч хүмүүс.Хөгжлөөрөө өмнөхөөс дутуу байгаа нь барууны том хөрөнгөтөн орнуудын хавчлага дарамттай л холбоотой

Avatar

Зочин 2023-11-27 139.5.218.66

соц үед ирж сонгуулиа өг гээд утасдаад, хаалга үүд нүдээд дарамтлаад бүгдийг нь хүчээр санал өгүүлдэг, тэгээд л ирц 99.99% гэдэг байсан даа, тийм л сонгууль болоо биз

Avatar

Нэргүй 2023-11-27 202.9.47.31

сонгогддогтой

Avatar

Ц. Эрдэнэбат 2023-11-27 202.9.47.31

Социализмын үед манай сонгууль 99.99%-иар сонгогддоггүй!адилхан юм…ккк

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.185.83

ОРОС ХОЙД МАНАЙХ 3 cонгууль гэж ДРАМА юмдөө

Avatar

зочин 2023-11-27 202.126.90.18

Дээр хэлсэн зүйл бол барууны бууны нохойнуудын ярьдаг зүйл. Луйвар хулгай ,түүний дотор сонгуулийн луйвар зөвхөн хөрөнгөтөн нийгмийн үед л гардаг.АНУ болон бусад том хөрөнгөтөн орны төрийг хар . Тэр сенат, конгрессийн гишүүд цөм том хөрөнгөтнүүд. Нийт иргэдийн нэг хувь ч хүрэхгүй баячуудын төлөөлөл.Тэдний дунд энгийн иргэд байна уу. Тэдэнтэй санал зөрүү энгийн иргэд тэдний дунд орвол жинхэнэ алуулна. Яг Кеннид шиг буудуулна..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж