Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тэргүүтэй нийт сонгогчдын 99.63 хувь нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцсон талаар төрийн мэдээллийн "KCNA" агентлаг мэдээлэв. Гадаад оронд эсвэл далайд ажиллаж буй сонгогчдыг үл тооцвол сонгуулийн ирц бүрэн байсныг онцолжээ.
Хойд Солонгосын орон нутгийн сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд суудлын тоог тухайн бүс нутгийн хүн амын тоогоор тодорхойлдог. Гэвч нэр дэвшигчдийг Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн нам нэг бүрчлэн сонгосон байдаг учраас тус улсын сонгуулийг нэр төдий гэж үздэг.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр Өмнөд Хамгёнг мужийн сонгуулийн хэсэгт зочилж, тус бүс нутгийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдэд саналаа өгсөн гэж "KCNA" мэдэгдэв. Уг мэдээлэлд тэрбээр нэр дэвшигчидтэй уулзаж, тэднийг "эрх, ашиг сонирхол, шаардлагаа хамгаалж, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж буй ард түмний жинхэнэ төлөөлөгч, жинхэнэ зарц" болохыг уриалсан гэжээ. Түүнийг Ерөнхий сайд Ким Ток Хун болон түүний дүү Ким Ё Жон, Суртал ухуулга, ухуулга хариуцсан дэд захирал Хён Сон Вол зэрэг намын гол албан тушаалтнууд дагалдан явсан байна.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Холбоотой мэдээ