НШШГГ-ын дарга асан Р.Энхтайван дахин авлигын хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2023.11.27-нд нийтлэгдсэн

НШШГГ-ын дарга асан Р.Энхтайван дахин авлигын хэрэгт холбогджээ

НШШГГ-ын дарга асан Р.Энхтайван дахин авлигын хэрэгт холбогджээ

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан Р.Энхтайваны хэргийг шүүхэд шилжүүлжээ. Авлигатай тэмцэх газраас 2020 онд түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр цагдан хорьж байсан. Өнгөрсөн 2021 онд Р.Энхтайванг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байв.

Хэргийн талаар сануулбал, хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нар “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн тулд дуучин Э.Оюумааг аргагүй байдалд оруулж, дарга нь гурван сая, ажилтан нь хоёр сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг валютаар авсан нь тогтоогдсон байдаг.

Тэрбээр дахин авлигын хэрэгт холбогдож, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, мөн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн албан тушаалтанд бусдын хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор хахууль өгөхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн албан тушаалтанд бусдын хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор хахууль өгөхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Цайр, төмрийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр төрлийн бодисыг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Иргэн А.Д, Б.Т нар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий клуб нээж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан гэх найман хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Иргэн Б.Б, Э.Н нар нь “Тайландад өндөр цалинтай ажил байна” гэж Монгол Улсын нэр бүхий иргэдийг хууран мэхэлж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор Тайланд Улс руу явуулж, хүн худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 /Хүн худалдаалах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж