"Ерөнхийлөгчид шүүхийн хонгилын түлхүүр гардуулах гэж байна"

"Ерөнхийлөгчид шүүхийн хонгилын түлхүүр гардуулах гэж байна"

"Ерөнхийлөгчид шүүхийн хонгилын түлхүүр гардуулах гэж байна"

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.11.27/мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.ТЭМҮҮЖИН: 
-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хураллдаанаар авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор авлигын хэргийг дагнан шүүдэг шүүх байгуулах тухай санаачилга гаргасан. Энэ санаачилгаа хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шуурхай байдлаар хуулийн төсөл бэлдээд өргөн барьсан. Бодит байдал дээр одоогийн Засгийн газрын өргөн барьсан хуульд авлигын дагнасан шүүхийн талаар заалт, үг үсэг байхгүй. Авлигатай холбоотой шүүхийн тогтолцооны өөрчлөлт гэж хэлж болохгүй. Харин эрүүгийн маргааныг шийдвэрлэдэг шүүхийн процессыг хялбарчлах маягтайгаар анхан шатны шүүхийг энэ процессоос хасаад Давж заалдах шатны шүүх дээр анхан шанхан шатны шүүхэд шилжүүлж, авлигын хэргийг Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар эхэлж хэлэлцдэг болоод, Давж заалдах шатны журмаараа Дээд шүүх шууд авч хэлэлцээд, Дээд шүүхийн Давж заалдах журмаар гаргасан шийдвэр эцсийнх байх богинохон процессыг хуульчлах гэж оролдож байгаа. Хүний эрх талаасаа, шударга ёс талаасаа шударгаар шүүлгэх эрхийг хайчилж танаад богинохон байдлаар өөрсдөө захиа даалгавар өгвөл түүнийг нь хурдан шийдэж болох хялбаршуулсан шүүхийн систем хийх гэж оролдож байна. Энэ систем дээр Ардчилсан нам Үндсэн хуульд заасан шударгаар шүүлгэх эрхийг хязгаарлахаас гадна шүүхийн үйл ажиллагааг доголдуулах эрсдэлтэй туршлага болно гэж үзэж байгаа.

Хоёрт, Ардын намынхны байнгын давтамжтагайгаар хийдэг нэг уламжлалт зан ааш буцаж амилж байна. 2006 онд Ардын намынхны хийсэн нэг ажил бол Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээр эрх мэдэл овоолж байсан, мөн 2017 оны сонгуулиар манай намын дарга М.Энхболд Ерөнхийлөгч болох учраас гээд Ерөнхийлөгч дээр маш олон эрх мэдлийг шилжүүлж овоолсон. Хамгийн том эрх мэдэлтэй дарга дээрээ эрх мэдэл бэлэглэдэг аашаараа өнөөдөр шүүхийн эрх мэдэл дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид хонгилын түлхүүрийг атгуулахаар эрх мэдэл овоолохыг оролдож байна.

Өөрөөр хэлбэл, авлигын эсрэг гэмт хэрэг буюу Авлигатай тэмцэх газар /АТГ/- ын мөрдөн шалгадаг хэргийг Улсын дээд шүүх Давж заалдах журмаар шийднэ гэдэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа тэр эрх мэдлийг нотлох баримтыг үнэлэх хэмжээнд нь аваачиж өгч байна гэсэн үг. Өмнө нь Ардын намынхан Н.Энхбаяр гэдэг хүн дээр АТГ-ыг байгуулах замаар мөрдөн шалгах ажиллагааных нь хүрээнд бэлэглэж байсан бол өнөөдөр эрх баригчид У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгчид шүүх эрх мэдлийг хонгил дотор нь бэлэглэх үйл явц болж байгаа.

Нэг хүнд ийм эрх мэдлийг, хүнийг хэлмэгдүүлэх, улс төрийн захиалга даалгавар бэлэглэх, улс төрийн өрсөлдөгчөө намнах эрх мэдлийг аваачиж өгөх санаачлага гаргаж байна гэдэг бол Үндсэн хууль болон ардчилалд хор хөнөөлтэй санаачилга гэж Ардчилсан нам үзэж байгаа.

Гуравт, Засгийн газраас тавьж байгаа нэлээн хэдэн зүй бус үйлдлийн үндэслэлийг  тайлбарлах шаардлага гарч байна. Авлигатай хүчтэй тэмцэж байна, тодорхой хэрэг маргааныг илрүүлээд боогоод шүүх рүү аваачихаар шүүх займчуулдаг, хийж өгдөггүй, бага ял өгч байна гэдэг гомдол санал гаргаж байгаа. Монгол Улсад шүүх хуульд захирагдаж, хууль барьж шийдвэр гарч байгаа.  Өнөөдрийг хүртэл хуулиас давсан шийдвэр гарсан цөөн тохиолдол нь эрх баригчдын муйхар шаардлагын хүрээнд гарч байгаа. Тэрнээс бусад нь хуулийн дагуу гарч байгаа. Харин хууль тогтоох эрх мэдлийг өнгөрсөн 8 жилийн хугацаанд 60 хэдүүлээ хоёр парламентын бүрэн эрхийг Ардын намынхан өөрсдөө эдэлж байгаа. Энэ хугацаанд шүүхийн хэрэглэж байгаа авлигын эсрэг эрүүгийн хуулиудыг огт засаагүй байж, өөрсдийнхөө хийгээгүй ажлыг шүүх рүү чихэх зөв биш. Тэр тусмаа хөөн хэлэлцэх хугацааг яаж замхрууллаа, авлигын гэмт хэргүүдийг яаж замхрууллаа. Энэ бүгдийн ард өөрсдийнхөө хийсэн хууль тогтоох чанаргүй ажлын үр дүнг шүүхэд аваачиж наалдахыг оролцох нь  зөв биш.

Шүүх дээр очоод хэрэг замхарч байгаа, хэрэг хойшилж байгаа том шалтгаан нь мөрдөн шалгах байгууллагын том алдаа байгаа.

Процессын жижиг шалдир алдаанаас болж шүүх хурал хойшлоод байна гэж хэлж байгаа. Гэтэл авлигатай тэмцэх мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа байгулулагууд  бүгд Засгийн газрын өөрийнх нь доор байгаа. Хоёрхон жилийн өмнө АТГ-ын даргын томилгоог хүртэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа гээд Засгийн газар өөртөө шилжүүлж авсан. Гэтэл Засгийн газрын доор байгаа энэ байгууллагууд хуулиа яагаад мөрдөж ажилладаггүй юм бэ. Дандаа хууль зөрчсөн, өөрсдөө бараг гэмт хэрэг хийх шахам тийм үйлдлүүдээр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулчихаад тэр нь шүүхээр илэрхээр, шүүх авлигачдын талд орлоо гэж ярьдаг байж болохгүй.

Шүүхийн хуралдаан дээр та бүхэн ил цагаан харж байгаа. Тодорхой гэмт хэргүүдэд буруутгагдаж байгаа, шалгагдаж байгаа хүмүүс нь шүүх хуралдааны зааланд прокурор, мөрдөгч нарт хичээл “хууль ийм шүү дээ” гээд хичээл зааж байна ш дээ. Хуулиасаа хөндийрчихсөн, ангид хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг мөрдөн шалгах байгууллагаа өөрсдөө засахгүй байж, түүнтэй холбоотой шинэтгэлийн үйл явцыг эхлүүлэхгүй байж, хууль тогтоомжийг нь өөрчлөөгүй байж тэд нарынхаа алдааг шүүх рүү чичлээд байгаа нь зөв биш.

Гуравт, анхан шатны шүүгч нарын мэдлэг чадвар дутмаг байгаа учраас ийм төрлийн маргааныг шийдэхэд учир дутагдалтай байгаа учраас авлигын хэрэг дээр анхан шатны шүүхийг байхгүй болгоод Давж заалдах шатны шүүх дээр аваачиж байна гэж байгаа. Гэтэл муу ажиллаад байгаа гэдэг анхан шатны шүүхүүд иргэдийн өдөр тутмын амьдралыг шийдэж байгаа.

Муу чанаргүй байгаа анхан шатны шүүхийн үйлчилгээг иргэд авч болдог, эрх мэдэлтнүүд болохоор заавал Давж заалдах, Дээд шүүхээр үйлчлүүлнэ гэж тусдаа анги шиг аашилж болохгүй.

Хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг зарчмыг улдан сүйтгэж байгаа Засгийн газар өөрөө Үндсэн хууль зөрчсөн алхам хийж байна гэж харагдаж байгаа.

УИХ дахь Ардчилсан намын дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-"Авлигын шүүхтэй болох гэтэл Ардчилсан намынхан Хууль зүйн байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй эсэргүүцлээ гэж улс төр хийж байна. Тийм зүйл байхгүй. Эрх баригчид авлигатай тэмцэх нэрийн дор хүний эрх, шударга ёс, Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Мөн цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар шинжээчтэй сонсгол явуулах ёстой гэж үзээд сонсголыг хойшлуулсан. Гэтэл УИХ-ын Тамгын газраас "Сонсголыг явуулсанд тооцсон. Тиймээс энэ асуудлаар нэг жилийн дотор дахин сонсгол явуулахгүй байх хуультай" гэсэн хариуг ирүүлсэн. Энэ бол цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нуух гэсэн оролдлого. МАН эрх барьж байгаа цагт ковидын сонсгол явахгүй нь. 20 их наядын тайланг иргэд мэдэх боломжгүй боллоо.
Ногоон автобустай холбоотой асуудлаар түр хороо байгуулж хянан шалгах сонсгол явуулах санаачилга гаргасан. Үүнийг дэмжиж 25 гишүүн гарын үсэг зурсан. Ингэснээр хянан шалгах сонсгол явуулах боломж бүрдэж байна. Хянан шалгах түр хороо байгуулах саналыг МАН-ын бүлгийн гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Ц.Мөнхцэцэг,
Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат гэсэн 12 гишүүн гарын үсэг зураад байна" гэлээ.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-27 66.181.180.130

МАН-ын хулгайчид АН-ын хулгайчдаа нухахад хулгай багасна гэж найдая.

Avatar

Зочин 2023-11-27 66.181.182.250

АН бөөн хулгайчууд болохоор шүүхийн анхан шатанд дарамталж авлигадаж хэргээ замхруулж хэвшсэн. Авлига албан тушаалын хэрэг хэрээс хэтэрсэн тул шүүхийн сүүлийн 2 шатанд шийдвэрлэх нь маш зөв. АН Луйварчидтай тэмцэхэд болон шийтгүүлэх болохоороо хүний эрхээр далайлгаж шантаажилдаг шударга үнэн гэж байхгүй

Avatar

Нэргүй 2023-11-27 103.212.116.178

DYRAA XANNA SEKSEER TOGLNO80955877

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.115

MASSAJLI XUSNEER TSAGAAR80955877

Avatar

зочин 2023-11-27 66.181.190.47

Хулгай луйвар АН эхтэй үүнийгээ хамгаалж эсэргүүцээд байна луйвар хулгай монгол улсыг идэж дууслаа шудрага шүүхийг байгуулах цаг болсон шудрага үнэнээс бүгд айцгааж бна

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.115

BOOW XXNO80955877

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.115

BOOBXXNO80955877

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.115

SHAALGI80955877

Avatar

зочин 2023-11-27 66.181.187.130

1937 онд яг ийм шүүх байсан

Avatar

Нэргүй 2023-11-27 213.87.146.150

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.115

DYR TAASHAALG SEKSYGEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.115

ANYSDN SEKSY TAICHN80955877

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.115

SXN SEKSYG JARGAAGCH ERTEI XUSNEER80955877

Avatar

Зочин 2023-11-27 59.153.115.70

өөрсдөө авилгачид байхгүй юу тэгээд л эсэргүүцээд байгаа юум

Avatar

зочин 2023-11-27 202.126.90.18

Хууль завхруулах явдал АН-ын төр барьж байх үед л их гарсан. Хамгийн анх хувьчлал гэгчээр нийгмийн өмчийг эрх тушаалаа ашиглаж ,идэж уух явдал хирээс хэтэрсэн гэж бүгд л ярьдаг Иргэдийг ямар ч үнэгүй хоосон цаасаар хуурсан. Ерөнхийлэгчдийн эрх их ,түүнийг хэтрүүж хэрэглэх явдал Энхбаярын үед биш ,ардчилсан ерөнхийлөгчдийн үед л гарсан гэж боддог.Өнөө үед авилгатай тэмцэх явдал туйлын чухал.Үүнийг хэрхэвч мохоож болохгүй.Шүүмжлэхийг бүү урьтал болго.Үр дүнд хүрэхүйц санал байвал хэл.

Avatar

Зочин 2023-11-27 59.153.115.70

байгуулах нь зөв, юун хүний эрх Монгол өнөөдөр хулгайч луйварчид дүүрчихсэн

Avatar

Нэргүй 2023-11-27 103.57.92.103

z**l muu nokhoin gulug sain akhaa hiigeed sarangerelteigee z**l

Avatar

Нэргүй 2023-11-27 192.82.92.204

Сануулж хэлэх хүнгүй бол сайн засагч ялзран гэгчээр , сайнгүй байгаа засгийн алдааг АН өдөр бүр сануулж байх хэрэгтэй.

Avatar

зочин 2023-11-27 202.126.90.18

АН-аас бусад нь толгойгүй юм уу. Иргэд бүгд саналаа чөлөөтэй хэлж төр засагт ханддаг .Энэ нь ч төр засгийн шийдвэрт зохих хэмжээгээр тусдаг. Ажил хэрэг болдог.Харин сөрөг хүчин ялангуяа АН-ын нөхөд худал зүйлд бусдыг гөрдөх гүтгэхдээ л сайн. Бусдын нэр төр рүү дайрч давшилж байж улс төрийн ашиг хонжоо олохыг хичээдэг. Муу аргаар төрд шургалахыг оролддог.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.115

MERGJLN SEKSDNE UILCHLK VAWALDI80955877

Avatar

Зочин 2023-11-27 103.212.116.191

Одоо Тэмүүжинг сонсох хүн байхгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.183.49

ҮНЭН ҮГЭНД дургүй хүн байдаг аа !'

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.115

ZYGAATSI VAWALDGCH XANYYLN80955877

Avatar

Нэргүй 2023-11-27 202.9.40.120

Энэ хүн албан тушаалын цол гэгч юмыг бий болгож цагдаа шүүхийг самарсан. Мөрдөгч хүн ахмад цолтой байна гээд дөнгөж сургууль төгссөн хүүхдүүдэд ахмад цол өгч байлаа. Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг байхгүй болгож оронд нь прокурорууд ажилладаг газар болгох гэж зүтгэсэн. Түүнээс болж 2 тэрбум төгрөгийн багаж хог болж хаягдаж байлаа.Дандаа буруу юм заадаг хүнээр зүг чигээ заалгуулж огт болохгүй.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.183.49

Энэ хүн дандаа зөв юм хэлдэг, хийдэг. Тэдгээр нь ялзар сан хуучин цагдаагийн хурандаа, тэдний гар хөл, цүнх баригчдад таалагддаггүй юм доо !

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.160.58

х** х**

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.115

XUSNEE SEKSEER TAICHI80955877

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.115

DYYDLGN SEKSYG XUSNEER80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж