Дэлхийн хамгийн том нүүрсний боомтыг хаасан 109 хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том нүүрсний боомтыг хаасан 109 хүнийг баривчилжээ

Дэлхийн хамгийн том нүүрсний боомтыг хаасан 109 хүнийг баривчилжээ

Дэлхийн хамгийн том нүүрсний боомтыг хоёр өдрийн турш хаасан 109 хүнийг баривчилжээ. Тодруулбал, уур амьсгалын идэвхтнүүд хоёр өдрийн турш Австралийн Ньюкасл боомтын усан онгоцны замыг хаажээ. Тэд усанд сэлж, хийлдэг завь унах байдлаар усан онгоцны замыг хаасан байна. Ингэснээрээ Австралиас хагас сая гаруй тонн нүүрсийг гаргахад саад болсон гэж мэдэгдэв. 

Австрали нь дэлхийн хоёр дахь том нүүрс экспортлогч бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ чулуужсан түлшээр хангадаг. Сиднейгээс 170 км зайд оршдог Ньюкасл боомт нь тус улсын нүүрс тээврийн хамгийн чухал терминал юм. 

Далайн тээврийн замыг 30 цагийн турш бүслэх ажиллагааг цагдаа нараас зөвшөөрөл авсны хүрээнд хийжээ. Энэ ажиллагаанд 3000 орчим хүн оролцсон байна. Нийт 109 хүн баривчилснаас тавыг нь хүүхэд учраас суллажээ. Ингээд 104 хүнийг заасан хугацаанд боомтын сувгийг орхин явахаас татгалзсан хэргээр буруутгажээ.

97 настай жагсагч Алан Стюарт хэлэхдээ "Би үүнийг ач, зээ, ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж байна. Хийгээгүй үйлийнхээ үр дагаврыг тэд амсана гэхээр би маш их харамсаж байна. Тиймээс чадах бүхнээ хийх нь миний үүрэг" гэжээ. 

Жагсаалыг зохион байгуулсан "Rising Tide" байгууллага нь засгийн газраас эрчим хүчний нүүрсний экспортод татвар ногдуулах, чулуужсан түлшний шинэ төслүүдийг цуцлахыг хүсч байна. Энтони Албанез 2022 онд албан тушаалаа хүлээж авахдаа утааг бууруулах дэлхийн хүчин чармайлтад нэгдэнэ гэж амлажээ. Улмаар түүний засгийн газар 2030 он гэхэд утааг 43 хувиар бууруулах зорилтыг тавиад байна. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж