unnu.news-ийн Ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украинаас дайныг сурвалжилна

unnu.news-ийн Ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украинаас дайныг сурвалжилна

unnu.news-ийн Ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украинаас дайныг сурвалжилна

unnu.news медиа компанийн Ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украинд төвтэй “Нийтийн эрх ашгийн сэтгүүл зүйн лаборатори” ТББ-ын “Connecting Continents” төсөлд шалгарч, Украинаас дайны бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар очоод байна.

Энэхүү хөтөлбөр нь Ази, Африк, Латин Америкийн сэтгүүлч, нийтлэлчид Украинд  нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ОХУ-аас Украинд хийж байгаа дайны талаарх бодит мэдээллийг хүргэх зорилготой аж.

Энэ сарын 25-наас ирэх сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг хөтөлбөрт Ази тивээс долоон орны долоон сэтгүүлч оролцож байна. Хөтөлбөрт Япон Улсаас “Nikkei”-ийн тоймч Хироюки Акита, БНСУ-аас “Chosun Ilbo” сонины редактор Шинён Ким, Индонез Улсаас “CNN Indonesia”-ийн Ахлах анкор Дэси Анвар нарын долоон сэтгүүлч оролцож байна.

 

Зургийн тайлбар: Баруун гар талаас хоёрт Х.Цогтбилгүүндарь, Тусгаар тогтнолын талбай, Киев хот, Украин

Уг хөтөлбөрт Монгол Улсаас шалгарсан Х.Цогтбилгүүндарь нь АНУ-д Хөгжлийн арга зүй чиглэлээр магистр, улс төр, дижитал хэвлэл мэдээллийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд 2022 онд тайлбарлах сэтгүүл зүйн “www.unnu.news” медиа компанийг хамтран үүсгэн байгуулсан. 

"Сonnecting Continents" хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Украины Киев, Николайев, Херсон мужаар зочилж, хохирол, сүйрлийн бодит нөхцөлтэй танилцах бөгөөд дайны хохирогчид, Украины цэргийн төлөөлөлтэй уулзаж ярилцана. 

Украинаас хийх сурвалжилгыг unnu.news-ийн албан ёсны Instagram, Facebook сувгаар болон NTV телевизээр хүлээн авч үзэх боломжтой. 

www.unnu.news нь 2022 оны 9-р сараас эхлэн тайлбарлах сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд мэдээ, мэдээллийг дижитал уугуул иргэдэд шинэлэг, бүтээлч контентоор дамжуулан хүргэхийг зорин ажилладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.177.34

Зөв

Avatar

бүрэнбат 2023-11-27 66.181.177.34

Зөв

Avatar

Зочин 2023-11-27 66.181.178.143

Муу эр дайнд хөөрнө гэж, Монгол л дутав гэж тэнд. Дайнтай газар очиж сурважлага хийвэл л сэтгүүлч болдог гэж бодоод байгаа юм биш биздээ. Тийшээ явах гээд хүсээд байх газар биш! Нэг Монгол тэнд очиж сурвалжлага хийвэл Монгол улсын нэр хүнд өснө, бас Монгол мундаг сурвалжлагчтай улс гэж бусад нь шагширна гэж бас бодоод байгаа юм биш биздээ. Ер хүн орон зайгаа, хирээ мэдэж байх хэрэгтэй.

Avatar

Оноч 2023-11-27 202.5.205.34

Сэтгэгдлүүдийг харахад ОРОС тал бас л хүчтэй байгаа юм бна шүү. Слава нар энд байхгүй байх юм. Украйн талаас олон улсын сэтгүүлчдийг аваачиж үзүүлнэ гэсэн бна шүү дээ. юу нь буруу бна. Танай оросууд бас адилхан зохион байгуулж болно ш дээ. Тэгтэл орос талаас сурвалжилдаггүй юм байхдаа гэж санааширсан улс. эзэндээ хэлэлдээ.

Avatar

зочин 2023-11-27 202.9.46.158

Үүнээс өөр хийх чухал ажил алга уу??? түүний оронд Тамсагийн Петро Чайна яаж байгаль орчныг хордуулж байгааг , болон урд хил дээр очоод нүүрсний тээвэр яаж байгааг сурвалжилбал дээргүй юу???

Avatar

Нэргүй 2023-11-27 213.87.146.150

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2023-11-27 58.78.177.197

Танай сайт хулхи мэдээний мастер болчихсон шүү. Одоо тэрнийгээ “баталгаажуулах” гээд нэг тэнэг бацааныг зарлагадах нь дээ.

Avatar

Зочин 2023-11-27 58.78.177.197

Галын шугамын хоёр талд нь очиж сурвалжилдаггүй юм байх даа. Донецк, Луганск, Мариупольд очиж ямар болсныг нь харуулмаар байх юм.

Avatar

зочин 2023-11-27 202.179.21.234

ОХУ-ын талаас очиж сурвалжлах хүн байхгүй юу.
Эсвэл энэхүү хоёр талаас нь ээлжлэн очиж адилхан сурвалжилж болно шүүдээ. Гэхдээ чадахгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.189.98

фронтын шугам дээр очиж болохгүй шүү тэгвэл үхнэ. наагуур нь үкруудын бэлдсэн хэдэн мэдээллийг дамжуулна биз. тэр мэдээлэл нь мэдээж худлаа. амь насаа бод

Avatar

Нэргүй 2023-11-27 103.212.117.167

yu gej s***h bol

Avatar

Иргэн 2023-11-27 103.212.117.35

Үхэж гай болов

Avatar

Нэргүй 2023-11-27 202.21.108.21

Энэ ч ёстой жинхэнэ төлбөртэй мэдээ бэлтгэх гж бна даа, Хохлууд духанд нь сум зоочихоод үнэ хүрэх юмыг аваад булчихгүй бол Ануусникууд цалинг нь овоо өгөх биз. Гэхдээ энүүний мэдээний 90% худлаа ирэх нь мэдээж. Оросын пуужин олон хүүхэд аллаа гэсэн л мэдээ нааш нь явуулж тархи угаах зорилготой шүү дээ.

Avatar

Зочин 2023-11-27 202.9.46.86

Чацагтайгаа холилдоод дамнуурган дээр ирвэл их юм. Эр юм уу, эм үү.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.160.123

хаха хохол цэргүүдэд хошногодууулаад ирж яваа хаха

Avatar

Оноч 2023-11-27 202.5.205.34

Ээ хамаагүй зарлаад баймааргүй л эд бна. Явж ирээд зарладаг байгаадаа.заза амжилт амжилт..

Avatar

Нэргүй 2023-11-27 202.9.40.120

Улс орондоо гай дуудсан хэрэггүй юм хийж байнаа.Яасан юм ойлголдоггүй тэнэг нөхөд вэ. Эсвэл АНу болон Барууныхнаас их хэмжээний доллар авчихаад Монгол улсын эрх ашигт хохирол учруулах үйлдэл хийж байна даа. Дэлхийн олон улс тийш очихгүй өөрийн гэсэн бодлого барьж байхад ямар ч сахилга батгүй Монголчууд бусдын гар хөдл тоглоом болоод явж байдаг.Ингэлээ гээд манай улсад ядаж 1 тэрбум доллар орж ирэх юм бол яая гэхэв. Гэтэл тийм юм огт байхгүй байхад тэнэгтээд. 25-р телевиз болон Элбэгдорж явна биз

Avatar

зочин 2023-11-27 66.181.187.130

Амжилт

Avatar

d 2023-11-27 66.181.177.234

хэнд ч хэрэггүй юм хийх юмаа. Тэнэгтэж явж байгаад тэнсэн сум, эсхүл дронд оногдчих вий дээ. Украйнчууд урихаар тэдний бэлтгэсэн газар очоод, тэдний талын мэдээлэл бэлтгэнэ шүү дээ. НҮБ энэ тэрээс зохион байгуулаад, фронтын 2 талд нь очоод, сурвалжлага бэлтгэвэл бодитой, өөр л байна байх.

Avatar

иргэн 2023-11-27 66.181.190.80

тэгээд Мэдээллээ хэт нэг талыг барьсан Мэдээлэлээр ард түмнээ Хуурах гэж битгий оролдоорой доо,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж