"Тесла"-ийн машины модон хувилбарыг Маскад илгээнэ

"Тесла"-ийн машины модон хувилбарыг Маскад илгээнэ

"Тесла"-ийн машины модон хувилбарыг Маскад илгээнэ

Вьетнамын хойд хэсэгт орших Бак Нин нэртэй жижиг тосгоны иргэн Труон Ван Дао "Тесла"-ийн машиныг модоор бүтээжээ. Тэрбээр бүрэн ажиллагаатай модон машинаар гэр бүлийнхнээ аваад хэдийнэ хотоор давхиад үзчихсэн байна.

Элон Маскийг хүндлэн бишрэгч тэрбээр машин сонирхогч бөгөөд мужаан мэргэжилтэй. "Тесла"-ийн машинаас өмнө тэр танк, "Бугатти"-ийн хуулбар, "Мерседес"-ийн хүүхдэд зориулсан хэмжээтэй хувилбар зэргийг бүтээж байжээ.

Жинхэнэ "Кибертрак" худалдаанд гарахтай зэрэгцэн Труон Ван Дао ердөө 100 хоног зарцуулсан шинэ бүтээлийнхээ явцын бичлэгийг цахим сүлжээнд хуваалцав. Түүний машины явах эд анги, дугуй зэрэг нь төмрөн бүтэцтэй ч их бие, суудал зэрэг нь модон бүтэцтэй. Хаалган дээр нь мөн гэрэлтдэг "Х" логог байршуулжээ. Ус нэвтэрдэггүй модоор бүтээсэн уг машин 15 мянган ам.долларын өртөгтэй.

Тэрбээр Элон Масктай холбоо барьж, модон машинаа бэлэглэх санал тавьжээ. "Х" платформд Маскад хандан бичихдээ тэр "Би бол модон машинд маш их хайртай, таныг болон Теслаг шүтэн биширдэг контент бүтээгч. Тесла компани Кибертракийг бүтээхэд тодорхой бэрхшээлүүдтэй тулгарсан гэдгийг би мэднэ. Гэсэн хэдий ч би таны алсын хараа болон Теслагийн чадавхид бат итгэлтэй байна. Би энэ модон машинаа танд бэлэглэхийг нэр төрийн хэрэг гэж үзэж байна" гэжээ.

Элон Маск түүнд талархал илэрхийлсэн богино жиргээ бичжээ. Үүнд нь Труон Ван Дао маш их баярлаж, "Теслагийн үүсгэн байгуулагчаас ийм хариу хүлээж авснаа үгээр илэрхийлэх аргагүй" гэж хэлсэн байна.

Жинхэнэ "Кибертрак" машины үнэ хараахан тодорхой болоогүй. Гэхдээ Элон Маск 2019 онд уг машины талаар анх зарлахдаа эхлэлийн үнэ нь 40 мянган ам.доллар байна гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-27 213.87.146.150

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж