Сурвалжлага: Малчдын зарж буй мах захаас үнэтэй байна гэв

Сурвалжлага: Малчдын зарж буй мах захаас үнэтэй байна гэв

Сурвалжлага: Малчдын зарж буй мах захаас үнэтэй байна гэв

Малчин Г.Алтан-Эрдэнэ "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаанд оролцохоор үхрийн махаа ачиж Архангай аймгийн Цахир сумаас иржээ. Энэ жил Архангай аймагт өвөлжилт хүндэрсэн тул малаа нядалж, мөнгө болгохоор шийджээ. Г.Алтан-Эрдэнэ хэлэхдээ "Иргэдийн худалдан авалт сайн байна. Хотынхны сонголтоор махаа өрөөлөөр нь бэлдээд ирсэн. Архангай аймагт өвөлжилт нэлээд хүндэрсэн. Баруун тийшээ Завхан, Хөвсгөл аймгаар цас ихтэй байна. Өвөлжилт хүндрээд цөөн үхрээ заазалж, махыг нь худалдаалж байна. Өргөтгөсөн худалдаа малчдад үнэхээр дэмжлэг болж байна" гэв.

Малчдын орлого, амьжиргааг дэмжих үүднээс малчнаас эцсийн хэрэглэгчийн гарт хүргэх, нэг ёсондоо дундын зуучлалгүйгээр худалдах "Өвлийн идэш-2023″өргөтгөсөн худалдааг ирэх сарын 3-ныг хүртэл нийслэлийн 10 байршилд зохион байгуулж байна. "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаанд малчид үхрийн махаа нэг килограммыг нь 9-11 мянган төгрөгөөр зарж байна. Бүтэн үхрийн мах ойролцоогоор 1.3 сая төгрөг болж байгаа аж.

Тус худалдаанаас өвлийн идшээ бэлтгэхээр ирсэн нийслэлийн иргэн О.Энхтүвшин "Өвлийн идэшний худалдаа ямар ч зохион байгуулалтгүй болж байна. Тав, зургаахан ачааны машинтай малчид л мах зарж байна. Махны үнэ нь захаас үнэтэй бас сонголт багатай, захаар тарган сайхан мах олон байна лээ. Нэг килограмм үхрийн мах 10 мянган төгрөгийн үнэтэй. Энэ өргөтгөсөн худалдааг халдаг майхан бариад, ширээн дээр махаа дэлгээд худалдах хэрэгтэй шүү дээ. Мах ачсан машин дээрээ гуталтайгаа гараад л…Ийм наад захын стандарт, шаардлага хангахгүй байж болохгүй байх" гэлээ.

Баянгол дүүргийн зургадугаар хороонд байрлах "Улаанбаатар палас"-ын хашаанд Архангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн малчид малынхаа мах худалдаалж байна. Тэнд мөн л 5-6 портер машин зогсоод мах худалдаалж байлаа. Худалдан авагчдын хувьд ч цөөнгүй зорин ирж харагдав. Гэвч зарим нь сэтгэл дундуур, захын бөөний үнээс үнэтэй байна гэдгийг О.Энхтүвшингийн адил хэлсэн.

Архангай аймгийн малчин Б.Тэрбиш "Аймаг сумаасаа гарал үүслийн бичгээ авч, түрээс төлөхгүйгээр малынхаа махыг худалдан борлуулж байгаа нь бидэнд дэмжлэг болж байна. Үлдсэн махаа ченжид борлуулах боломжтой.

Малчид байнгын орлоготой биш болохоор өвөлжилт хүндрэхээр өвс тэжээл авахаас эхлээд мөнгөний асуудал тулгардаг. Иргэдийн худалдан авалт дажгүй байна. Иргэдэд махны үнэ ханш нь чухал юм шиг байна. Би үхрийн мах нэг килограмм нь 10 мянган төгрөгөөр зарж байгаа. Зарим нь үнэтэй гэж байна" гэлээ. Түүний дэргэд хонь, ямааны гулууз мах худалдаалж буй малчин А.Баярмөнх "Архангай аймгаас хонь ямааны махтай ирлээ. Хонины мах 8000 төгрөг, ямаа 5500 төгрөгөөр өгч байна. Зах дээр ченжүүд хонины мах бөөний үнээр 7000 төгрөгөөр авч байгаа. Өвлийн идэшний худалдаа аль аль талдаа ашигтай тусч байна" гэв.

Малчдын хэлж байгаагаар дунд зэргийн жинтэй үхэр 120-140 кг болж байгаа бөгөөд дунджаар 1.1-1.3 сая төгрөг болж байна. Бүтнээр нь авах хүн байхгүй учир хаа, гуяар нь өрөөлдөхөөс өөр аргагүй. Нэг гуя тавихад 35-40 кг буюу 350 мянган төгрөг орчим болж байна гэлээ.

"Хүчит шонхор" худалдааны төвд худалдаж байгаа махын үнийн хувьд килограмм нь:

  • Үхрийн мах- 8500-10000 төгрөг
  • Хонины мах 7000-7500 төгрөг
  • Адууны мах- 6000-6500 төгрөг байгаа юм.

Ямартай ч энэ жил нэг айл дунджаар 1-1.5 сая төгрөгт багтааж өвлийн идшээ бэлдэх тооцоо гарч байна. "Өвлийн идэшний өргөтгөсөн худалдаа захаас арай хямд байх болов уу гээд зориод ирсэн тийм биш байна. Малчдын гар дээрээс мах худалдан авч байгаа ч захаас үнэтэй зарж байна. Сонголт ч багатай юм" гэдгийг мах сонирхож яваа эмэгтэй хэлж байлаа. Харин албаныхны зүгээс "Хүчит шонхор" зах дээр худалдаалж байгаа махны үнээс 500-1000 төгрөгөөр хямд гэдэг мэдээллийг өгч байсан юм.

Нийслэлийн Баянгол дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн:

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдтэй хамтран "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Худалдаагаар өвлийн улиралд Улаанбаатар хотын иргэдийг махны хомсдолгүй байлгах, малчид малын махаа дундын зуучлалгүйгээр худалдан борлуулах зорилготой.

Аймаг орон нутгаас ирж байгаа малчид тухайн орон нутгийн мал эмнэлгийн газартаа шинжилгээ өгч, гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажуулсан кодтой мах авчирчээ. Өнөөдөр Архангай, Хэнтий аймгийн малчид ирсэн байна. Үхрийн мах 9-10 мянган төгрөг худалдаалж байна. Өглөө эрт ирсэн малчин үхрийн махыг 8000 төгрөгөөр борлуулсан байна. Хонины мах 7500 төгрөгөөр зарж байна. Бид чанар аюулгүй байдлыг хангуулах ажлыг хийж байна. Нийслэлээс талбайн түрээсийн төлбөрийг авахгүй байгаа. Махны үнийн хувьд захын бөөний худалдаанаас 500-1000 төгрөгөөр хямд худалдаалж байна гэв.

“Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдааны байршил:
  • Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд – Архангай, Хөвсгөл аймаг
  • Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв – Хэнтий, Сүхбаатар
  • Баянзүрх дүүрэг Жуковын талбай – Дорнод, Хэнтий
  • Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд – Өвөрхангай, Төв,
  • Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу – Ховд, Увс,
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах – Булган, Говь-Алтай, Завхан аймаг
  • Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв – Дорноговь, Дундговь, Өмнөговь
  • Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв – Сүхбаатар аймаг
  • Налайх дүүргийн Налайх зах – Дорнод, Говьсүмбэр
  • Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн – Бүх аймаг

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.161.3

Цас зудтай болохоор наана чинь очиж чадахгүй бойндоо үхрийн мах-6000, ямаа- 3000, хонь- 5000 төгрөгөөр малчид өгч бна.Наана чинь аваачаад бойныхон нугалж зарж бна даа.

Avatar

Нэргүй 2023-11-27 202.70.44.46

Ченж гэж бэлтгэн нийлүүлэгчдээ ад үзэх үзлээсээ хэзээ салах юм бол доо. Тэд уул уулын аманд очиж малчдын ганц нэгээр борлуулсан малыг цуглуулж авчирч байгаа л улсууд шүү дээ. Тэгж авчирсныг нь бас нэг бэлтгэн нийлүүлэгч бөөнд нь авч хэрэглэгчид хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Үр дүнд нь эрэлт, нийлэлтийг хангах бодит үнэ тогтдог. Одоо тэгээд ганц нэг малаа гаргаад ирсэн малчны шуналыг гайхах юм. Зардал нь хотондоо зарснаас өндөр болохоор одоо тэгээд яах вэ дээ.

Avatar

Зочин 2023-11-27 103.145.234.121

Малчид чинь өөрсдөө ченж болчихсон юм биш үү. Захаас авсан дээр байх аа. Захынхан чинь энэ талаараа мэргэшсэн хүмүүс шүү. Бас лаборторийн шинжилгээг газар дээр нь хийнэ. Хадгалалт, хамгаалалт сайтай, Сонголт бол бүр хангалттай.
Малчид нэртэй ченжүүд малчдаасаа газар дээр нь хямдхан аваад үнэ хүргэх санаатай юм байна. Тэр цагаан идээний үнэ нь хэтэрч байна. Царай муутай, халтар цагаан идээг хэн авах вэ дээ. Ер нь бол цаашдаа мэргэшсэн байгууллага, хүмүүсээс хүнсээ авч байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-27 202.5.198.18

тэр ааруул нтр-н үнэ бол арай л бна лээ. 1кг 30-40к. тог цахилгаан гэх элдэв зардал багатай л хийж бгаа даа. тэгэхэд арай л тулсан үнэтэй бсан.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.184.25

Малчдад 1л сүү тутамд 1000 төгрөгийн татаас өгдөг болсон, гэтэл цагаан идээний үнэ буурах нь бүү хэл өсөж байна. төрөөс үүнд хяналт шахалт тавьдаг баймаар байна.

Avatar

Нэргүй 2023-11-27 202.131.244.66

цагаан идээгээ хийж зарж байгаа малчдад тэр татаас чинь хамаагүй. сүүний үйлдвэрт сүүгээ өгсөн хүмүүс авдаг.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.187.147

за ямар хулгай хийж , авилгал аваа юу? Өрсдийнхөө хөдөлмрийн үр шимийгл зарж байна. УБ- ууд нэг их давардагийн. Ноггочдыг бас маш их унтраадаг. Зүгээр л авах санаатай. нэг өдөр малд тэжээл, өвс сэрээдээд өгж үздээ. Нэг өдөр ногоон талбай дээр зэрлэг зулгаагаад дараа нь олон юм яриаарай

Avatar

Нэргүй 2023-11-27 202.5.198.18

цас зуд боллоо гээд хотын биднээс өчнөөн л хандив тусламж авдаг биздээ. тэгэхэд мах, цагаан идээ хэтэрхий үнэтэй зарж бгаа шүү.

Avatar

Зочин 2023-11-27 202.126.90.74

Үнэтэй зарж байгаа оркуудыг зопож нүдээд хөөгөөд явуулбал жаахан ухаарч магадгүй. Хотоос хурдан хөдөө рүүгээ зайлцгаа. Бид нар үнэтэй мах авахгүй.

Avatar

Зочин 2023-11-27 202.126.89.175

хүнсний ногоо, мах, сүү зэрэг бүтээгдхүүнийг замын хөдөлгөөнд саад болохооргүй газарт дуртай цагтаа борлуулдаг байх хэрэгтэй. баянгол дүүргийнхэн бүгдээрээ уб палас руу түгжрэх нь төвөг. хотын түгжрээг ингэж санаатайгаар нэмэгдүүлэх ямар хэрэг байна?

Avatar

Зочин 2023-11-27 202.9.46.96

мах хүчит шонхороос үнэтэй байна ийм балай ажил зохиож хүний ажил цаг завыг үрмээргүй бна түгжирч очоод маш их бухимдлаа

Avatar

Зочин 2023-11-27 202.9.46.96

малчдын гараас шууд хэрэглэгчид хямд үнээр гэдэг нь утгаа алдаж махны үнийг хөөрөгдсөн тэнэг ажил болж байна ямарч хяналт шалгалт алга

Avatar

Нэргүй 2023-11-27 103.212.116.120

өнөөдөр наадмын төв стодион дотор орлоо.мах захаас үнэтэй ариун цэвэр түйч алга гуталтайгаа махны дэвсгэр дээр гишгээд явж байх юм.зооринд.гадаа мах үнэтэй бна туранхай……..

Avatar

црг 2023-11-27 66.181.177.93

жорлонд орсон гутлаараа махаа гишгээд чи идэж байгаа зохион байгуулж байгаа эргүү тэнэгүүд хүнсний зүйлд орчин хяналт гэдэг ойлголт алга бас малчид биш ченжүүд

Avatar

Нэргүй 2023-11-27 202.21.107.143

Үхэрмйн мах 5000 болно. Бусад нь 3000-4000 болно.

Avatar

Нэргүй 2023-11-27 213.87.146.150

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2023-11-27 202.9.46.142

Malchid baij baij l man iddeg gedgee joohon bodoj baimaar ym . Tsag agaar hetsuu, uvs tejeel ymar aimaar unetei bolsniig bas meddeg bh heregtei . Ene uvliin huitend zugeer l ymar ch zardalgui tuugaad irne gej baihgui . z**l geed bg humuus ta nar uursduu 4 ulirliin tursh mal mallaj chadah uu? Ene chini hunii hudulmur shuu!!!

Avatar

Зочин 2023-11-27 59.153.114.103

ерөнхийдөө бол мах үнэтэй байна. Малчдын шунал их юм. Ченжүүдэд буруу өгөх юмгүй л юм байнадоо. Тэртээ тэргүй зудад алдахын бол хямд зарж болдгүйм үү? Ченжүүд биднээс хямд аваад нугалж зардаг гээд гоншигноод байдгийн билээ. Хадлан тэжээлээ эртхэн бэлдээд авч чадахгүй арчаагүй гарууддаа, ихэнх нь. Намрын налгарт Өвс тэжээлээ өөрсдөө бэлтгээд авч чаддагүйм байхдаа. (Бэлэнчлээд өвс үнэтэйг гайхаж суухаар.)

Avatar

Зочин 2023-11-27 66.181.177.169

Малчдад боломж олгох гэж зохиосон ажил билээ. үнэ нь ченжээс өндөр байгаа бол чёнжээсээ авч байсан дээр дээ боломж өгөхөөр даварчих юмаа. Ченж нь арай хямд байх юм байна

Avatar

zochin 2023-11-27 76.67.107.193

Ер нь аль ч орны жишиг шүү дээ, шууд үйлдвэрлэгчдээс нь авдаг зарчим. Малчдаас аваx xэрэгтэй тэгж байж ченж устана !!!

Avatar

ДАВАРСАН МАЛЧИД 2023-11-27 202.9.46.134

МАЛЧИД МАХАА АВААД ЗАЙЛ ЯМАР ҮНЭТЭЙ ЗАРДЫМ

Avatar

ЧЕНЖҮҮДДЭЭ ЛУЙВАРДУУЛЖ БАЙХДАА ТААРМАРУУД 2023-11-27 202.9.40.224

БУЗАР ЧЕНЖҮҮДЭЭС БИТГИЙ МАХ АВЦГАА

Avatar

Нэргүй 2023-11-27 202.9.40.132

удахгүй үнэ хадаагаад байгаа хөдөөнийхөн ченжүүдэд хямдхан бөөндчихмөөр алга болцгооно

Avatar

зочин 2023-11-27 202.55.188.110

шунал нь дэндсэн өмхий хөдөөний оркууд наад үнэтэй махтайгаа малтайгаа зуданд чадарцгаа

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.161.9

монгол махнаасаа татгалз х***а өмхий махаа өттөйнь цуг идээд монголоос минь зайл бузараа

Avatar

хүннү 2023-11-27 202.55.188.86

Захын бөөний үнээр иргэд авахгүй. Тэд их хэмжээгээр зардаг. Хэнтийд үхрийн мах газар дээрээ 8000-9000 байна. Хотод ирээд 9000-10 000₮ байгаа нь боломжийн үнэ. Үүнээс хямд байх боломжгүй. Захын бөөний үнэтэй харьцуулах хэрэггүй. Дэлгүүр худалдааны төвүүдэд 14 000-19 000₮ байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-11-27 103.57.95.101

захаас үнтэй бна

Avatar

хүннү 2023-11-27 202.55.188.86

Захаас үнэтэй бишээ. Үүнээс хямд мах гэвэл осгож үхсэн малын мах биз.

Avatar

Нэргүй 2023-11-27 59.153.114.16

Малчин мах зарна гэж юу байх вэ дээ!Эрүүл ухаанаа асаагаач .Хэдэн мал төхөөрөх. Хаанаас ирэх зардал өртөг хэд болох.

Avatar

Дарам 2023-11-27 59.153.112.56

Махына битгий ав Нийслэлчүүдээ!!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.185.27

tur oroltsson yum bolgon nurdag jamtai. olon jiliin tursh togtson mahnii hangan niiluuleltiin togtoltsoog nuraah n hend ashigtai baih ve. etssiin hereglegchid l pav bish.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.189.98

захаас үнэтэй бол битгий ав.

Avatar

Эгэл 2023-11-27 103.57.93.253

Малчид зарж байгаа мах үнэтэй гэж бичиж байгаа хүмүүс чэнжүүд бололтой.Хүчит шонхрын чэнжүүд үхрийн мах 11 мянган төгрөгөөр зарлаа юу?,гөлийчихөөд 15 мянгаар зарж байгаа биз дээ 15000-10000=5000төгрөгийн буюу 30%-ийн зөрөө байна.Харин албаныхан зориулалтын бээлий,ариун цэврийн санамж Малчдад өгөх хэрэгтэй гэж санагдлаа.Бүгдэд нь амжилт!

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.176.68

Үнэтэй л бна шдээ. Баянзүрх захаас бүтэн үхэр авахад кг-г нь 9000-р л тооцож бна лээ дээ. Ченжүүдээ царайчилж хямдхан өгөхгүй юу дээ. Бид нь тэндээс нь авъя

Avatar

Иргэн 2023-11-27 103.212.117.35

Малчид минь дээ. Ченжүүдэд 5-6 мянган төгрөгөөр өгдөг махаа ядаж 8-9 мянгаар зарж болдоггүй юм уу???

Avatar

zochin 2023-11-27 120.18.207.234

xuurxii malchd min gxr novshirdg shunaltai xuvia xicheesn bas deern guilagchin zud bllo gn uvul mddguim shig xugiin xumuus shu. xuvidaa uchnuun myangan maltai xuduuniixns xelsen uneern maxaa avch iddg bga. xotiinxn malchdd urgui. yxvde gaigui ugchij chdxgui ttldd.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.161.71

shunalaa gej

Avatar

Монголчууд 2023-11-27 203.17.23.197

Боломж олгож байхад махаа хямдруулж зарахгүй бол борлохоо болж удахгүй ченжүүдэд энэ үнэнээсээ 3000 төгрөгөөр хямд гуйж байж өгнө гэдгээ ухаарахгүй байна уу
Шунал хэзээ ч сайн юманд хүргэдэггүй шүү

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.185.83

О.Энхтүвшин ТЭЭД зах дээрээсээ очоод авалдаа ядаргаатай Ш А А С А Н, зах дээр энэн шиг л бдаг шд ХАЛДАГ майхан этр гэвэл КГ махны ҮНИЙГ чи дийлэхээ байна ш д ээ Л А Л А Р аа

Avatar

И 2023-11-27 202.21.108.44

захаас хямд зараачээ. өөрсдөө ченжүүдэд 3-4 мянгаар доогуур өгдөг байж

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.187.14

Ченжүүд их хэмжээгээр авч бгаа учир хямд өгнө шүүдээ МАЛАА, бензин тос масло цаг заваа үрэн байж ирчээд юу гэж 3-4мянгаар ХЯМД өгдийн С Д А К А

Avatar

Зочин 2023-11-27 103.57.94.253

захын үнэнээс бараг ялгаагүй байна ямар ч чирэгдэлгүй борлуулах нөхцөл олгож байхад арай ч дээ

Avatar

Зочин 2023-11-27 202.70.37.178

Хавар зуд болхоор л тусламж , төр засгаас нэхнэ шүү дээ туслахгүй байхын аргагүй иргээд хархаараа иймэрхүү л зүйл хийх юм даа. Мал маллах хэцүү л байх гэхдээ яг үнийг хэлхэд малчид өөрсдөө тэнгэрт хадсан үнэ хэлээд зогсож байдаг шүү дээ

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.161.9

төвд ойрхон малчид эд авахгүй яахав гээд үнтэй зардаг байх наад нөхдүүд чинь малчидын нэрбаасдаж байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-11-27 202.131.225.242

Шуналын туламнууд дундаж үнэ ханшаар өгч чадахгүй бол битий ав хөлдүү махаа навч миалуулаад ченжүүдэд өгөг эсвэл чирээд буцаг.

Avatar

зочин 2023-11-27 202.70.44.46

Ченж гэж бэлтгэн нийлүүлэгчдээ ад үзэх үзлээсээ хэзээ салах юм бол доо. Тэд уул уулын аманд очиж малчдын ганц нэгээр борлуулсан малыг цуглуулж авчирч байгаа л улсууд шүү дээ. Тэгж авчирсныг нь бас нэг бэлтгэн нийлүүлэгч бөөнд нь авч хэрэглэгчид хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Үр дүнд нь эрэлт, нийлэлтийг хангах бодит үнэ тогтдог. Одоо тэгээд ганц нэг малаа гаргаад ирсэн малчны шуналыг гайхах юм. Зардал нь хотондоо зарснаас өндөр болохоор одоо тэгээд яах вэ дээ.

Avatar

Болд 2023-11-27 139.5.217.94

дан ченжүүд байна лээ ганц хоёр малчин ченжийн үнэхээр л адилхан зарж байна

Avatar

зочин 2023-11-27 139.5.218.66

Малчин ардуудын шунал хэцүү хэцүү, МАН-ынхаа дэмжлэгтэйгээр манийгаа шулчих санаатай л улс даа, кк

Avatar

Боль 2023-11-27 202.55.188.126

Ченжээс үнэтэй зарах юм бол өргөтгөсөн худалдаа гэдшэн боль Наад шуналуудаа буцаа.

Avatar

зочин 2023-11-27 66.181.187.130

Аймаар үнэтэй байна лээ

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.177.117

Хямд өгдөг гэж гонгиноод захаас үнэтэй хэлээд суудаг улс даа. шунал их. жудаг муу.

Avatar

Нэргүй 2023-11-27 202.126.88.166

Shan mah zarj bna lee bayarlalaa

Avatar

Нэргүй 2023-11-27 202.126.89.47

Аятайхан цэвэрхэн хийгээд ирсэн махыг авч идэж чадахгүй бол хохичинь ээ чэнжий гараар дамжуулаад заваа махаа идэцгээн биз түлш хивэг нь ямар үнтэй байгаа билээ халуунд халж хүйтэнд хөрдөг л хүмүүс шүү дээ үнтэй зархан зөв шүү харин хямдхан байна

Avatar

Зочин 2023-11-27 103.212.116.191

Хүчит шонхор захаас эр шүдлэнгийн бүтэн махыг кг-ийг нь 8800 төгрөгөөр авсан. Наад малчдын чинь зарж буй мах үнэтэй байна.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.160.58

Малаа хаячихаад энд мах зараад явж байгаа хүн МАЛЧИН мөнүү ?..

Avatar

Нэргүй 2023-11-27 117.111.12.146

suliyaar

Avatar

Нэргүй 2023-11-27 203.217.139.240

Malchdaas tatvar av

Avatar

Нэргүй 2023-11-27 202.126.89.47

Битгий х**

Avatar

Нэргүй 2023-11-27 146.70.28.25

Татвараа бид нараар төлүүлчээд имй хариу барина эд нар

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.191.100

нээрээ малаа хаяж мах зарахгүй ченж л байна

Avatar

Нэргүй 2023-11-27 202.126.89.47

Малчид малы татвар гэж төлдөг байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж