ОБЕГ: Гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.27-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

ОБЕГ: Гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

Онцгой байдлын ерөнхий газарт нүхэн жорлонд ураг унасан гэх дуудлага мэдээлэл ирж, шуурхай ажилласан боловч нас барсан байжээ. Тодруулбал,  Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтайн 1 дүгээр гудамжинд нийтийн байрны нүхэн жорлонд ураг унасан байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход эцэг, эх нь тодорхойгүй 9 сартай ураг 2 метрийн гүнтэй бетон жорлонд унасан байсныг 30 минут ажиллаж амьгүй болсон ургийг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Мөн Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн “Хана” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км, сумын төвөөс баруун хойд зүгт 26 км, Бор-Өндөр сумын төвөөс зүүн урд 120 км/-т 11.22-ны өдрийн 09:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.25-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Галшар сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Г /53 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11.25-ны өдрийн 10:30 цагаас зохион байгуулж 11.26-ны өдрийн 08:38 цагт гэрээс нь зүүн урд зүгт 800 м зайтай газраас цогцсыг нь олж Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Гал түймрийн дуудлага:

  •  Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Зөөлөн баг /аймгийн төвөөс хойд зүгт 243 км, сумын төв/-т 11.26-ны өдрийн 11:00 цагийн орчим “Ахмадын хорооны байр” шатсан тухай мэдээллийг 11.26-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус сумын Ахмадын хорооны 12х8 метрийн хэмжээтэй 2 давхар дүнзэн байшин шатсан тухай мэдээллийг Ахмадын зөвлөлийн дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
  •  Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны зайрмагийн бөөний төв шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 23:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход түрээслэгч иргэн Б-ийн 8х7 метрийн хэмжээтэй зайрмагийн бөөний төвийн байшингийн дээврийн хэсэг, эд хогшил шатаж байсныг унтраасан.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Үйлдвэрийн район өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 10х7 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны Нарлагийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 09:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багийн 1 дүгээр хэсэг гал харагдахгүй, утаа гараад байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 8х11 метрийн хэмжээтэй 2 давхар палкаар барьж, тоосгоор гадарласан байшингийн 1 давхрын палка болон тоосго хоёрын завсрын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Сэлбийн задгайд граж шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 14х8 метрийн хэмжээтэй гараашны дотор тал болон дээврийн хэсэг, “Хонда Фит” загварын автомашин, “Хонда Фит” загварын автомашин, мотоцикл, улсын дугааргүй мопед тус тус бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж