Монгол хүний оюун санаа, үнэ цэнийг дэлхийд үнэлүүлэх зорилгоор байгуулагдсан ONDO компани тодорхой хэмжээнд өөрсдийн хийсэн технологиор 260 мянган идэвхтэй хэрэглэгчдэд хүрч, үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл ONDO компанийн үүсгэн байгуулагчид өөрсдийн эзэмшлийн хувиасаа үнэнч хэрэглэгчиддээ бэлэглэхээр болжээ. Өөрөөр хэлбэл та бүхэн үйлчилгээгээ аваад ONDO-гийн бүтээж буй үнэ цэнээс хуваалцана гэсэн үг юм. ONDO.mn-рүү ороод үйлчилгээгээ худалдаж авааад тасралтгүй хэрэглэсэн эхний 100 мянган хэрэглэгчдээ нийт төлсөн төлбөртэй нь дүйцэхүйц үнийн дүнтэй хувьцааг бэлэг болгон өгөх юм байна.
Энэхүү бэлгийг өгч байгаа тухайгаа ONDO-гийнхон тайлбарлахдаа:
Монголчууд бид шударга ёсыг эрхэмлэн дээдлэх үзэл санааны доор нэгдэж, үндсэн хуулиа баталсан. Гэтэл бодит байдал дээр энэ үзэл санаанаасаа улам алсарч, нэг хүн, нэг компани, бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдэлдэг нийгмийг бүтээжээ. Энэ эрх ашгаа хамгаалахын тулд шударга ёсыг дордуулж, зах зээл дээрх өрсөлдөөнийг боомилсоор байна. Монгол хүн өмчтэй болж, өмчөө хамгаалдаг, өмчийнхөө төлөө тэмцдэг болж байж, тэрхүү тэмцэл нь шударга ёсыг авч ирэх бөгөөд эдийн засгийг хөгжүүлэх хөшүүрэг нь болох учиртай.
Тэгвэл ONDO-гийнхон өмчийн эздийг олон болгох шийдэл, тогтолцоог бий болгохоор зорин ажиллаж байна. Өмчтэй иргэд олон болсноор давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн сүлжээг тасалж, Монгол залуус хамтдаа эдийн засгийг хөгжүүлж чаддаг, өмчийнхөө эзэн болж чаддаг гэдгийг харуулахыг зорьж байна.
Өнөөдөр Монголын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамааралтай байсаар байна. Ялангуяа экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Эдийн засгийг солонгоруулах тухай бид олон жил ярьж ирсэн боловч солонгорч чадаагүй л байгаа. Эдийн засгийг солонгоруулж чадах салбар юу байж болох вэ гэдэг асуулт бидний өмнө тулгарч байна. Далайд гарцгүй, газар зүйн байршлын хувьд зарим талаар хүндрэлтэй манай улсын хувьд орон зай, цаг хугацаанаас үл хамааран дэлхийд далайцтай гарч ирж болох салбар бол технологи юм. Технологийн хөгжлийн тусламжтайгаар дэлхий ертөнц маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлттэй бид хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ?
Монголын баялгийг бид зөвхөн газар доорх баялгаар төсөөлж болохгүй. Хамгийн үнэ цэнтэй баялаг бол Монгол хүний оюун ухаан түүгээр бүтээгдэх бүтээл юм. Хэрэв бид эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж чадах юм бол Монгол хүний оюун ухааны бүтээлийг дэлхийд гаргаж чадах юм.
Холбоотой мэдээ