Байден уур амьсгалын өөрчлөлтийн чуулганд оролцохгүй

Байден уур амьсгалын өөрчлөлтийн чуулганд оролцохгүй

Байден уур амьсгалын өөрчлөлтийн чуулганд оролцохгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Дубайд болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын уулзалтад оролцохгүй гэж Цагаан ордноос мэдэгдэв.

Ирэх Пүрэв гаригт эхлэх "COP28" гэгддэг уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын "талуудын бага хурал"-д Байден оролцох магадлал багатай гэж өнгөрсөн сард Ройтерс агентлаг мэдээлж байсан. Учир нь тэрбээр Ойрхи Дорнодын дайны талуудын хооронд хүчийг тэнцвэржүүлж,  ирэх нэгдүгээр сард эхлэх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд бэлтгэх зэргээр "завгүй" байгаа аж.

Олон арван улс Дубайн уулзалтаар нүүрс, газрын тос, байгалийн хийг шатааснаас үүсдэг нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаас  татгалзах дэлхийн анхны хэлэлцээрийг батлахаар төлөвлөж байна. Байден 2021 онд тангараг өргөснөөс хойш "COP"-ын дээд хэмжээний уулзалтад хоёуланд нь оролцсон.

Цагаан ордноос гаргасан ерөнхийлөгчийн ажлын хуваарийн дагуу Байден ирэх Пүрэв гаригт Бүгд Найрамдах Ангол улсын Ерөнхийлөгч Жоао Мануэль Гонсалвес Лоуренчотой хоёр талын уулзалт зохион байгуулж, Үндэсний гацуур мод гэрэлтүүлэх ёслолд оролцох гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-27 202.55.188.46

Муу америкын эзлэн түрэмгийлэгчид ураны бөмбөг,их бууны сум ихээр хэрэглэж байна.Украйнд нийлүүлж оросууд хариуд нь ийм сум хэрэглэж байна.Ийм байхад уур амьсгал яриад хэрэггүй гэдэгыг хөгшин зөнөг мэдээд очихгүй байгаам шд.

Avatar

Нэргүй 2023-11-27 213.87.146.150

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-27 202.55.188.86

Манай Хүүк очсон биз.

Avatar

зочин 2023-11-27 139.5.218.29

Тэрэнд очих шаардлагагүй. Уур амьсгалын өөрчлөлтөөс бид хохироогой харин хожиж байгаа юм бишүү. Бороо хур элбэг болж байна. Хэрлэн гол 2 жил дараалан үертэй байлаа. Дулаан болж байгаа нь үнэн бол миний хувьд болжээ л гэх байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж