АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Дубайд болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын уулзалтад оролцохгүй гэж Цагаан ордноос мэдэгдэв.
Ирэх Пүрэв гаригт эхлэх "COP28" гэгддэг уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын "талуудын бага хурал"-д Байден оролцох магадлал багатай гэж өнгөрсөн сард Ройтерс агентлаг мэдээлж байсан. Учир нь тэрбээр Ойрхи Дорнодын дайны талуудын хооронд хүчийг тэнцвэржүүлж, ирэх нэгдүгээр сард эхлэх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд бэлтгэх зэргээр "завгүй" байгаа аж.
Олон арван улс Дубайн уулзалтаар нүүрс, газрын тос, байгалийн хийг шатааснаас үүсдэг нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаас татгалзах дэлхийн анхны хэлэлцээрийг батлахаар төлөвлөж байна. Байден 2021 онд тангараг өргөснөөс хойш "COP"-ын дээд хэмжээний уулзалтад хоёуланд нь оролцсон.
Цагаан ордноос гаргасан ерөнхийлөгчийн ажлын хуваарийн дагуу Байден ирэх Пүрэв гаригт Бүгд Найрамдах Ангол улсын Ерөнхийлөгч Жоао Мануэль Гонсалвес Лоуренчотой хоёр талын уулзалт зохион байгуулж, Үндэсний гацуур мод гэрэлтүүлэх ёслолд оролцох гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ