Элон Маск Израильд айлчилна

Элон Маск Израильд айлчилна

Элон Маск Израильд айлчилна

Элон Маск өнөөдөр /2023.11.27/ Израильд айлчлах гэж буйг тус улсын ерөнхийлөгч Исаак Херцогийн ажлын алба мэдээллээ. Тэрбээр Газын зурвасаас 6.5 км зайд байх Газын бүрхүүл нэртэй бүс нутгаар айлчлах бөгөөд Херцог, Беньямин Нетаньяху нартай уулзахаар төлөвлөж байна. Маск өмнө нь есдүгээр сард Калифорниад Нетаняхутай уулзаж байсан.

Элон Маскийн еврейг үзэн ядсан утгатай жиргээ энэ сарын эхээр өргөн хүрээний эсэргүүцэлтэй тулгарсан. Израилийн хариу цохилтын дараа Газын зурвас дахь бүх харилцаа холбоо тасарсан. Энэ үед Элон Маск Газын зурвас дахь палестинчуудад "Starlink" интернетийг ашиглуулахаар төлөвлөж байна гэж мэдэгдсэн нь израильчуудын дургүйцлийг төрүүлжээ.

Элон Маск "Starlink" хиймэл дагуулын сүлжээтэй холбоотойгоор хэд хэдэн удаа олон улстай асуудал үүсгэж байсан. Тухайлбал, Оросын цэргүүдийг нисгэгчгүй онгоцоор онилохоос сэргийлэхийн тулд Крымд "Starlink"-ын нэвтрэх эрхийг хаажээ. Ийм халдлага нь цөмийн хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүргэж магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс Оросын албаны хүмүүстэй ярилцаад, ийм алхам хийсэн гэсэн байна. Элон Маск тухайн үед мэдэгдэхдээ "Starlink"-ээр дайнд оролцох санаагүй. Дроны халдлага үйлдэх бус "Netflix" үзэж, цахимаар хичээлдээ хамрагдаж, сайн сайхан зүйлс хийгээсэй гэсэндээ "Starlink"-ыг нэвтрүүлсэн гэж хэлж байжээ. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-27 202.21.107.89

Илон гэж бичээч ээ

Avatar

Нэргүй 2023-11-27 213.87.146.150

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж