Хүнсний хяналтад лаборатори, стандарт, эрх зүй үгүйлэгдэж байна

Хүнсний хяналтад лаборатори, стандарт, эрх зүй үгүйлэгдэж байна

Хүнсний хяналтад лаборатори, стандарт, эрх зүй үгүйлэгдэж байна

Монгол улсын Төрийн тэргүүнээс эхлээд бүх шатанд хүнсний аюулгүй байдлын асуудлаар олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүжилт олгож, санал санаачлага гаргаж байгаад талархаж эдгээр нь үр дүнтэй хэрэгжиж, ахиц дэвшил авчирах хүлээлт тээж, анхаарбал зохих, хүнсний чанар, аюулгүй байдал, хангамжид нөлөөлөх олон хүчин зүйлүүдийн суурь лаборатори, хүнсний үйлдвэр гэх хоёр асуудлыг хөндье.

-Манай улсын хувьд лабораториуд нь хүнс аюулгүйг нь нотлож чадаж байна уу? Хүнсний үйлдвэрүүд нь хүнсний аюулгүй байдлын суурь нөхцөл шаардлагуудыг хангаж байна уу? гэдэгт хариулт хүлээсэн, анхаарч шийдвэрлэх олон асуудал байна.

  1. Лабораторийн тухайд:

Чанарыг нотлох лабораторигүйгээр аюулгүй хүнсний асуудлыг шийдэх боломжгүй.

Манай улсад 80 орчим итгэмжлэгдсэн лаборатори хүнсний аюулгүй байдлын хөндлөнгийн хяналтын үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 37.5% нь төрийн өмчийн, 43.5% нь хувийн өмчийн лаборатори бөгөөд хувийн өмчийн лабораториудын 10 хүрэхгүй хувь нь хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж байна.

Бусад олон оронд Хүнсийг эмийн түвшинд авч үзэж хяналтыг Хүнс-эмийн яам, түүний харъяа лабораториудад гүйцэтгэж байна. Хүнсний нэмэлтүүд, үлдэгдэл, хүнд металл, хор аюулын үзүүлэлтүүдийг дан болон хосолмол үйлдэлтэй өндөр мэдрэмжит хийн болон шингэнийн хроматогрaф, атом шингээлтийн спектрофотометр зэрэг дэвшилтэт багажуудаар тодорхойлж байна.

Дэлхийн улс орнуудтай зэрэгцэн оршиж тэдний хүнснээс хэрэглэж, өөрсдийн хүнсийг түгээж, худалдааны хил хязгааргүй орон зайд амьдарч буй энэ цаг үед хүнсний аюулгүй байдлын лабораторийн хяналтыг дэлхийн түвшинд хүргэж байж гадаад, дотоод худалдааг хөгжүүлж, хүний эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх юм.

-Гэтэл манай улсын хувьд байдал ямар байна вэ?

-Лабораториудын бааз, чадамж сайжирч, хамрах хүрээ, шинжлэх үзүүлэлт, шинжээчдийн мэдлэг, ур чадварт ахиц гарч байна. Төрийн лабораториудаас гадна их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн компаниуд ч лаборатори байгуулан амжилттай ажиллаж байна. Төрийн санхүүжилт болон олон улсын төсөл, хөтөлбөр, тусламжаар орчин үеийн дэвшилтэт өндөр мэдрэмжит багаж төхөөрөмжүүдээр тоноглогдож улсын хэмжээнд нилээд олон өндөр мэдрэмжит дэвшилтэт багажтай болсон ч хяналтыг бүрэн хийж чадахгүй байна.

Нийт лабораториудын асуудлыг нэгтгэн зангидах, зохицуулах нэгж, хөгжлийн нэгдсэн бодлогогүй, хамтын ажиллагаа, өндөр мэдрэмжит багаж төхөөрөмжийн ашиглалт, боловсон хүчин хангалтгүй байна.

Иймд хүнсэнд лабораториор тавих хяналтыг сайжруулах ажлыг бэлэн байгаа нөөцөө үр дүнтэй хамтарч ашиглахаас эхлэе. Тухайлбал:

  • Лабораториудыг зохион байгуулалтад оруулах, шинжилгээг давхардуулан гүйцэтгэхгүй байх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж харилцан ашигтай хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, лабораториудыг чадамжаар нь зэрэглэлтэй болгох
  • Лабораторийн шинжээч ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх тогтсон систем, байнгын сургалтын хөтөлбөр, шинжээч ажилтнуудыг зэрэг дэвтэй болгох, ялангуяа өндөр мэдрэмжит багаж дээр ажиллах шинжээчдийг гадаад оронд урт хугацааны дадлагажуулах сургалтад үе шат, системтэйгээр хамруулж бэлтгэх, чадавхижуулах асуудлыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх, тогтмолжуулах 
  • Төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэж буй хувийн өмчийн лабораторид урсгал зардал, материал бусад зардлын дэмжлэг үзүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх
  • Лабораторийн өндөр мэдрэмжит багаж төхөөрөмжүүдийн засвар, тохиргоо, угсралт, ашиглалтын мэргэшсэн инженерүүдийг бэлтгэж, энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг нэгжтэй болох
  • Шинжилгээг экспортлогч орны шаардлага хангахуйц түвшинд гүйцэтгэхэд одоо байгаа чадамжийг ашиглах тухайлбал, лабораториудад суурьлуулсан өндөр мэдрэмжит багажуудын судалгаа гаргаж, ашиглалтыг сайжруулах хүрээнд хамтран ажиллах, эрх зүйн орчныг бүрдүүлэх
  • Дотооддоо шинжээчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ур чадвараар нь зэрэг дэвтэй болгож түүнд нь дүйсэн цалин урамшуулал олгодог болгох

Лабораторийг хөгжүүлэх хэтийн зорилтын хүрээнд дараах ажлыг хэрэгжүүлэх:

  • Олон улсын стандартын шаардлага хангасан хяналт, шинжилгээний нэгдсэн лабораториудыг шинээр байгуулж ашиглалтад оруулах
  • Тэнд ажиллах өндөр мэргэжлийн шинжээч ажилтнуудыг гадаад орнуудад урьдчилан бэлтгэх
  • Лабораторийг гадаад орны итгэмжлэлд хамруулах, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Шинжээчдийг олон улсын ур чадварын сорилтод бэлтгэх, хамрагдахад дэмжлэг үзүүлж хөрөнгө санхүүг шийдэж байх
  • Байгалийн гаралтай, цэвэр хүнсний хэтийн ач холбогдлыг үндэс болгон эх орны хүнсний шинэ нөөц, түүний онцлог чанаруудыг судлан тогтоох, баталгаажуулахад чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг төрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэх гм.
  1. Үйлдвэрийн тухайд:

Улсын барилгын зургийн төв институтэд иргэний болон үйлдвэрийн бүх төрлийн барилга байгууламжийн асуудлуудыг нэгтгэн зангидаж, мэргэжлийн түвшинд судалгаа, тооцоонд үндэслэн техникийн баримт бичгүүдийг боловсруулж, стандартын шаардлага хангасан объектууд баригдаж байв. Салбар тус бүрийн үйлдвэрлэл технологийн онцлогийг барилга байгууламжид нь тусгаж, мэргэжлийн баг ажиллаж сонголт боловсруулалт, хянан баталгаажуулж байжээ.

Салбарын эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийн /одоогийн ХЭШҮ-ийн САМО институтийн суурь/ технологич инженерүүд шинэ ба шинэчлэх үйлдвэрийн технологийн даалгаврыг боловсруулж, барилгын зургийн инженерүүд шаардлагуудыг үйлдвэр, цехийн барилгын техникийн баримт бичигт тусгаж, хяналтын нэгжүүд нь явц, гүйцэтгэлд хяналт тавьж, монгол инженерүүд хүнсний комбинатуудын зураг төсөл боловсруулж, хяналт, технологийн баримт бичигт засвар сайжруулалт хийж, баталгаажуулж байсан. Гэтэл Улсын барилгын зургийн төв институт болон салбарын институтийг татан буулгаж бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх явцад дээр дурьдсан асуудлууд хариуцах эзэнгүй орхигдсон байна.

Газрын сонголтоос эхлээд гадаад орчин, материал, талбай, хэмжээ, технологийн урсгал, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал, аюулын эгзэгтэй цэгийн хяналтын шаардлагуудыг зураг төсөл, техникийн баримт бичигт тусгах чиглэлээр хийж байсан ажил үйлчилгээг сэргээх шаардлагатай. Энэ асуудлыг орхигдуулснаас өнөөдөр хүнсний аюулгүй байдал ноцтой түвшинд хүрч  хүнсний олон жижиг, дунд үйлдвэрүүд чанар, аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангахгүй орчинд үйлдвэрлэл явуулж, дотооддоо ч хэрэглэгчдийн итгэлийг хүлээж чадахгүй байсаар, тэнд мэргэжлийн боловсон хүчин, инженер дутагдаж, тэдэнд мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ өгүүлэгдэж байна.

Эхний ээлжинд авч хэрэгжүүлэх асуудлын гарц, шийдэл:  

  • Хүнсний үйлдвэр, цех байгуулахад тавигдах шаардлага, эрх зүйн орчныг тодорхой болгож, барилгийн зураг төслийн техникийн баримт бичгүүдийг хаана, хэн боловсруулах, хаана хэн хэрхэн хянах, хаана хэн хэрхэн баталгаажуулах, гүйцэтгэлийн хяналтыг хаана хэн хэрхэн хийх зэрэг асуудлыг хариуцах эзэнтэй болгох
  • Шинээр байгуулах үйлдвэрийн зураг төсөл, техникийн баримт бичгийн шаардлага, хяналт, баталгаажуулалтыг чангатгах, заавал шаарддаг хэвшүүлдэг байх, зөвхөн шаардлага хангасан зураг төсөлд барилга барих зөвшөөрөл олгодог болох
  • Үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэр, цехүүдийн зураг төслийн техникийн баримт бичгийн бүрдлийг хангуулах, нөхөж хийлгэхэд чиглэсэн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, залруулга сайжруулалтыг тусгасан үе шаттай төлөвлөгөө, зорилтуудыг хэрэгжүүлэх замаар шаардлагатай түвшинд хүргэх

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Хүнсний үйлдвэр, цехийн технологийн даалгавар, техник эдийн засгийн үндэслэл, барилгын зураг төсөл боловсруулах мэргэжлийн нэгжүүдийг байгуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх
  2. Хүнсний технологийн чиглэлээр мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээний нэгжүүдийг байгуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх

Хөндөж буй асуудлуудыг “Монгол Улсын Засгийн газраас төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлига, хээл хахууль, үйлчилгээний чанар, стандартгүй байдлыг засаж залруулж, төрийн үйлчилгээний нэгдсэн бодлого, стандартыг бий болгох” ажлын хүрээнд хэрэгжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишиг загвар болгох боломж байна.

Хүнсний салбарын эрдэм шинжилгээний ууган байгууллагын хувьд бид хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд урьд өмнө гүйцэтгэж байсан мэргэжлийн үйлчилгээг сэргээн хөгжүүлж хүн амыг чанартай, аюулгүй хүнсээр хангах үйлсэд бодит хувь нэмэр оруулж хамтран ажиллахад бэлэн байна.

 Хүнсний эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн “САМО” институтийн Гүйцэтгэх захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүүн док.Ph Г.Оюун

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-27 213.87.146.150

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

иргэн 2023-11-27 43.228.129.134

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Avatar

иргэн 2023-11-27 43.228.129.134

Хамгийн зөв асуудал ажил хэрэг болгоосой

Avatar

Нэргүй 2023-11-27 202.44.194.182

Хүнс гэж рекламдаад байгаа цаад Күүкдээ хэл л дээ!! Дэлхийн жижигш нийцэх ганц лаборатори байгуулах эрх мэдэл Төрийн тэргүүнд байгаа байлгүй дээ??!!

Avatar

Нэргүй 2023-11-27 202.126.90.74

Хувийн хэвшил хүнсний аюулгүй хяналт хийхийг дэлхийн бүх улсуудад хориглодог. Энэ ажлыг зөвхөн төр засаг хариуцдаг. Дэлхийн жишиг замыг дагамаар байна.

Avatar

Нэргүй 2023-11-27 192.82.65.172

ooo yum mash job sandal garage.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж