Сүхбаатар аймгаас "Болор цом"-ын эзэн тодорлоо

Сүхбаатар аймгаас "Болор цом"-ын эзэн тодорлоо

Сүхбаатар аймгаас "Болор цом"-ын эзэн тодорлоо

"Болор цом-41" яруу найргийн наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат яруу найрагч Сайнжаргалын Начин түрүүлж, тэргүүн цом өргөлөө. Шилдэг 21 яруу найрагч өрсөлдөх "Болор цом-41" наадам өчигдөр /2023.11.26/17.00 цагаас Соёлын төв өргөөнд болов.

Энэ жилийн наадмын тэргүүн шүлэгч С. Начин "Болор цом наадамд 12 жил оролцсон байна. Бичгийн шатанд хоёр удаа хасагдаж байсан. Энэ торгон агшинд гарыг минь ганзганд хөлийг минь дөрөөнд хүргэсэн эрхэм багш Пүрэвхүүгийн Батхуяг багшаа дурсмаар байна. Багшийн минь бие энд байхгүй ч билиг оюун нь мөнхөд үргэлжилнэ гэж хэлэхийг хүсч байна, баярлалаа. Намайг 10 жил наадамд оролцоход аав минь үзэхээр ирж байгаагүй. Харин өнөөдөр ирсэн" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадамд Архангай аймгийн Хотонт нутгийн хүү, яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж, “Болор цом”-ын эзэн болсон.

Харин 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн. Мөн 38 дахь удаагийн “Болор цом” наадамд Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж байсан бол “Болор цом-37” наадамд яруу найрагч Б.Жамбалдорж "Жамын цас" шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн билээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны "Болор цом" наадам зохион байгуулагдсан түүхтэй.

Ингээд энэ жилийн тэргүүн цом хүртсэн яруу найрагч С.Начины шүлгийг хүргэе. 

“Уучлалын шүлэг”

Орчлонд өчнөөн од харваж болох байсан

Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн

Гэрэл заагч сар нь чи байсан

Онцгой учрал, энэ амьдралаас хүсч таашаах бүхний

Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй

Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгыг

Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэхсэн

Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө

Цэх завилаад нүдээ аниваас

Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад

Царам хэцэд амь эцэслэх гэж буй

Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө

Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд

Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн

Ганцхан ахиад дэвж үзэхсэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан

Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал

Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд

Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ?

Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг

Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү

Чи жишээ нь яаж уйтгарладгийг

Чимээгүй нулимс унагахдаа

Ямар чимээ хацрыг чинь зүссээр

Зүрхэнд чинь шингэдгийг

Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг

Зам татуулан урсах тэр нулимс

Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлхээрээ

Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү

Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос

Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад

Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж

Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс

Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг

Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодохоор

Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз

Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно

Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч

Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана

Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж

Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсч

Гарчиглаж суух сонингуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж

Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ

Амьдрал баялаг гэж чи хэлдэг

Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж

Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ

Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд

Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ

Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү

Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү

Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий

Үгэнд заримдаа итгэх хэцүү

Үйлдэл заримдаа үгнээс ч чухал

Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч

Суниагаад босох чинь хөгжим мэт яруу

Бягтрууланд венийн вальс эгшиглэж

Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн

Эрвээхэй суусан цэцэг нисхэд нь дохигноод үлдэх шиг

Эмзэг турьхан хурууд чинь хувцсаа сэгсэрхийг

Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж

Үдэш оройн энгэсгийг үргээж

Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурхыг

Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж

Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон

Зүүдэндээ ч үнсэхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь

Тагтаар сийгэх салхинаас харамлаж

Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж

Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө

Талхаа зүсч, аягаа угааж, тоосоо арчиж

Хөшгөө ярхад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд

Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон

Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд

Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ

Одоохон явчихаад ирье хайрт минь

Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч

Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн

Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг

Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явъя гэх

Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч

Цас бударсаар, бударсаар, бударсаар

Цайдам хөндийг хучина

Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй

Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж

Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний

Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай

Өргөх ёстой дээж минь гэвэл чи

Өгсөж дээш мацах оргил минь чи

Өдөр бүрт залбирах залбирал минь чи

Өргөө гэрийн минь унь багана нь чи

Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи

Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи

Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи

Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг

Болзож уулзсан хувь төөрөг минь

Бурхны алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг

Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна

Инээмсэглээд ахин нэг алхахад

Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана

Алдсан байж болно бид

Алдрайхан нас шүү дээ

Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана

Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна

Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад

Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох

Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь

Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя!

Болгоогооч амь амьдрлыг минь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-27 59.153.87.41

Шүлэг гэхэд хэцүү л юм байна.

Avatar

Нэргүй 2023-11-27 213.87.146.150

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-27 103.212.118.144

хэт нуршсан, шүлэгний нэр зохимжгүй, сэтгэлд үлдэхгүй шүлэг санагдлаа

Avatar

зочин 2023-11-27 202.9.40.70

Начингийн шүлгүүдэд эрдэнэс гялалзаж бдг , болж бна, энэ Болор цомыг гуйж биш гуядаж авч бгаа юм.
БАЯР ХҮРГЭЕ

Avatar

Нэргүй 2023-11-27 185.220.101.134

Нөгөөх энэ шалдан шивэгчингээ гэртээ залаад архи с***р самуун амьдралдаа живнээ монгол хүн хэзээ ч ийм шалдан з**х*й байдаггүй.

Avatar

Зочин 2023-11-27 202.126.89.50

40 жил нэг хэвэнд цутгачихсан юм шиг явсан, одоо жаахан шинэчлэл, өөрчлөлт хийхгүй бол хэцүү, нийгэм түүний утга зохиол, яруу найрагт хандах хандлага их өөрчлөгдсөн шүү

Avatar

солиорол 2023-11-27 171.25.193.77

Тэгээд нэг шалдан ятгачин шивэгчин зураг өгөөд аргалдаг юм. Энэ нь яг монгол хүн байснуу нүцгэн шалдан бодвол Таиландын тайчигч хүүхэн бололтой бас дорой оюун ухаантай байгаа юм шүү.

Avatar

Зочин 2023-11-27 139.5.218.66

Энэ болор цом гэж алиа шоу одоо үеээ өнгөрөөсөн, цаашид энэ хэвээр зүтгээд утгагүй, шинэчлэл хэрэгтэй, 40 жилд их юм өөрчлөгдсөн байгаа шүү, утга зохиол, яруу найргийн түвшин илт унасан, нийгмийн хандлага, хэрэгцээ шаардлага ч өөр болсон шүү

Avatar

Зочин 2023-11-27 66.181.180.194

Цаг үетэйгээ цуг урагшлан дэвжиж баймаар. Нэг тийм орон нутаг хэссэн сэтгэлгээний хувьд өвөлжөөндөө гацсан наадам.

Avatar

Чинболд 2023-11-27 121.159.91.164

Шүлэг бол үнэхээр сайхан шүлэг байна. Өмнөх хэдэн болор цомын эздээс болоод шүлэгт дургүй болчихоод байлаа. Эргээд дурлуулсан анд Начиндаа баярлалаа. Баяр хүргэе. Танилуудаас минь нэг нь ингэж цойлох гэж. Нас нэмэгдэхийн хирээр сонсох сайхан зүйл бас нэмэгдэх л юм. Аймаг дурдана уу байна уу тэр бол хамаагүй л дээ, Монголд Сүхбаатар гэдэг аймаг байдаг биз дээ. За тэгвэл тэгээ л болоо. Заавал талцаадах гэж аймгийн нэр тавиагүй л байлгүй.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.177.117

муу шүлэг бн.

Avatar

Өндөр Бандгай 2023-11-27 66.181.183.203

Дундговийн О.Гончигсүрэнгийн хаагуур нь энэ жилийн "Болор цом" өнхөрчих вөө.

Avatar

Нэргүй 2023-11-27 66.181.190.250

Ерөнхийлөгч хаанахын угшилтай байна тэндээс сонин содон хүмүүс гардаг болчихсон юм уу даа. Бүх юманд улс төр орохоор заваан болоод ирчихдэг. Сайн явдал саар үйлстэн бүгд наран ургах зүгээс гардаг болно. Гудамжинд таарсан хүнээс асуувал ихэнх нь сүхбаатар хэнтийх бас болно.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-11-27 66.181.179.106

Аймгууд хоорондоо өрсөлдөөд байгаа юм уу Эсвэл хувь хүмүүс уран бүтээлээрээ өрсөлдөд байгаа юм уу Дэлхий дээр ханаа ч байдаггүй, зөвхөн Монголд байдаг энэ балиар жалаг довын нутгархал, солиорол л Монголын хөгжилд чөдөр тушаа болж байгааг ойлгодогч болоосой. Зөвхөн өөрсдийн хар амиа бодсон энэ хоцрогдсон сэтгэлгээнээс салаагүй цагт Монгол улс эв нэгтэй хүчирхэг улс болж чадахгуй.

Avatar

Нэргүй 2023-11-27 202.72.243.182

Наран ургах зүгээс Х Богд тодорсон бол мөн Болор цомын эзэн тодорлоо. Сүхбаатарчууддаа баяр хүргэе,

Avatar

Нэргүй 2023-11-27 171.25.193.77

Үхсэн хатсан чинь х богд чи монгол хүн биш байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж